ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

20 жилийн түүхтэй экспортыг дэмжих чуулга уулзалт Монголд болно

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд манай улсад зохион байгуулах билээ. Гаднаас 700 орчим зочид, төлөөлөгчид ирэх товтой байна.

Эл чуулга уулзалт нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрүүдийш бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гшаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлдэг юм.

Жижиг бизнес, эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагуудын дуу хоолойг нэгтгэх онцгой боломжийг бий болгодог уулзалт билээ.

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах уг үйл ажиллагааг "Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой" сэдвийн хүрээнд чиглэж буй. Ингэхдээ олон улсын мөргөлдөөн, уур амьсгал, цар тахал зэрэг сорилтуудыг худалдааны асуудлаар хэрхэн шийдэх шийдлүүдийг судлах ажээ.

Уг үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тухайд Ази Номхон далайн орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудад түлхүү хүрнэ хэмээн таамаглаж байгаа юм.

Эдийн засгийн өөрчлөлтийг хөдөлгөдөг дөрвөн төрлийн үйлчилгээг холбогч үйлчилгээ гэж нэрлэдэг. Үүнд, тээвэр ложистик, санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбооны технологи, бизнесийн болон мэргэжлийн үйлчилгээ гэсэн дөрвөн үйлчилгээ багтдаг. Эдгээр нь үйлдвэрлэл, худалдаа, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг юм.

Мөн бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх замаар бүх пүүсүүдийг илүү өрсөлдөх чадвартай болгоход тусалдаг. Холбогдсон үйлчилгээ нь пүүсүүд худалдаагаар дамжуулан дэлхийн эдийн засагт нэгдэхэд тусалдаг болохыг ITC-ийн судалгаанаас харж болно.

Өндөр чанартай холбогдсон үйлчилгээтэй бүс нутгуудад нийт компаниудын 44 хувь нь экспорт хийдэг бол ийм үйлчилгээ сул байгаа пүүсүүдийн 19 хувь нь л экспорт хийж чаддаг. Далайд гарцгүй орнуудад эдгээр үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх нь чухал.

Жишээлбэл, далайд гарцгүй орнуудын ложистикийн үзүүлэлт дэлхийн дунджаас 17 хувиар доогуур байна. Энэ төрлийн улсуудын хувьд дэлхийн зах зээлд чухал түүхий эдийг экспортынхоо гол хэсэг болгон нийлүүлдэг. Далайд гарцгүй орнуудад эдийн засгаа түүхий эдээс татгалзаж, нэмүү өртөг шингэсэн, тогтвортой бараа, үйлчилгээ болгон төрөлжүүлэхийн тулд дээр дурдсан дөрвөн үйлчилгээ шаардлагатай байна.

Энэ нь нийлүүлэлтийн сүлжээг богиносгох дэлхийн чиг хандлагын нэг хэсэг бөгөөд улс орнууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний цочролоос өөрсдийгөө хамгаалахын тулд бүс нутаг дахь харилцаа холбоогоо бэхжүүлдэг.

Тээвэр ложистикийн салбар нь далайд гарцгүй орнуудын хувьд бүс нутаг хоорондын худалдааг хурдасгах боломжтой хамгийн чухал салбаруудын нэг юм. Далайд гарцгүй орнуудын худалдаа нь худалдааны тэргүүлэх коридор, олон тооны хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамждаг. Салбар дахь хилийн шинэчлэл, дижитал өөрчлөлт ч мөн адил чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лалар орсууд
Лалар орсууд

Сүржин нэртэй хур�##� зөвөлгөөн тасрахгүй юмаа.Эрх баригчид авилг�##� хулгай,дээрэм гацаадаг,хүнд ёурт�##�аа арилгахгүй бол Мянган хур�##� хийгээд нэмэргүй.Гуйгаад ч ирэхгүй.хахуулиа,дээрэм ,авилг�##�аа устага

Холбоотой мэдээ

Back to top button