НИЙГЭМНийгэм мэдээ

Туркт аврах ажиллагаа ахалсан Б.Ууганбаяр Үйлчилгээний гавьяат ажилтан боллоо

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Турк улс дахь газар хөдлөлтийн дараах аврах ажиллагааг ахалж ажилласан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнав. Мөн Цэргийн гавьяаны одонгоор Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Б.Энхсайханыг тус тус шагнажээ.

Өнөөдөр 20 хүнд төрийн дээд одон медаль гардуулсан бөгөөд Цэргийн хүндэт медалиар 17, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг нэг хүнд гардууллаа.

Цэргийн хүндэт медалиар:

  • О.Мөнгөнсүх /Нийслэлийн Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч/
  • С.Буяннэмэх /Нийслэлийн ОБГ-ын Мөнгөн хөрөнгө, төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа/
  • З.Мөнхсайхан /Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч/
  • Т.Нямсүрэн /Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч/
  • М.Батсайхан /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч/
  • Б.Отгонбаатар /Нийслэийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч/
  • Х.Ганхүү /Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч/
  • Б.Ганбаатар /Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч/
  • Д.Батбаатар /Дорнод аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч/
  • Ц.Батбуян /Өмнөговь аймгийн ОБГ-ын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн/
  • Т.Гантулга /Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн гал унтраах аврах машины жолооч, ахлах ахлагч/
  • Л.Ганзориг /Баянхонгор аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, химич, ахлах ахлагч/
  • Б.Баярбадрал /Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч/
  • М.Шинэхүү /Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч/
  • Б.Батзаяа /Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч/
  • М.Самдандорж /Говьсүмбэр аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч/
  • З.Бямбадорж /Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч/

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • С.Содномжав /Завхан аймгийн ОБГ-ын үйлчлэгч/ нарыг тус тус шагналаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орцны үйлчлэгчдээ өгмөөр байна. Гавьяаных нь тоо хүрдэггүй юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button