НИЙГЭМНийгэм мэдээУРЛАГ

"Эх нутгийнхаа төлөө Эх орны үрс" баримтат киног нээнэ

"Эх нутгийнхаа төлөө Эх орны үрс" баримтат кино өнөөдөр үзэгчдийн хүртээл болох ажээ. Тодруулбал, МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар 21.10 цагаас гарах аж.

Эл баримтат кинонд Хасаг-Гоминданы эсрэг 30 жил үргэлжилсэн дайны талаар өгүүлэх ажээ.

Монгол Улсын баруун хил хязгаарт Хятадын гоминдан, Оспан тэргүүтэй хасаг дээрэмчдийн өдөөсөн үймээн, самуун, дайн 30 жил үргэлжилж, 1952 оны үед намжсан гэгддэг.

Халх гол болон Чөлөөлөх дайнаас хэд дахин урт хугацаанд үргэлжилсэн гэх уг дайнд манай улс олон иргэнээ алдаж байжээ. Баян-Өлгийгөөс Өмнөговь аймаг хүртэл таван аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамарсан, уртаараа 1200 км, өргөнөөрөө 400 км гүн цөмөрсөн фронтод Монголын хилчид болон иргэд хамтран тулалдаж байжээ. Уг дайныг гэрчлэх 90-100 насны 15 буурай өдгөө эсэн мэнд амьдардаг байна.

Тус бүтээлийг MandalaFilms Mongolia студийн залуус бүтээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button