НИЙГЭМНийгэм мэдээ
Баянзүрх захын баруун талын замыг 2 хоног хаана

Баянзүрх дүүргийн VI хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг хоёр хоногийн хугацаанд хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, тус хэсгийн замыг өнөө оройноос эхэлж, хаах юм байна. Тус замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул зургаадугаар сарын 21-ний 22.00 цагаас 23-ны 06.00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг хааж, асфальт бетон хучилт хийх ажээ.

Тус хэсгийн явган зорчигчийн замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явганы хөдөлгөөнийг хязгаарлахгүй юм байна. Иймд дээрх хугацаанд жолоочдыг зорчихгүй байхыг анхааруулж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.