НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-д "харласан" хос: Монгол орон хөдөлмөр үнэлсэн бол хүүхдээсээ хол амьдрахгүй

БНСУ-ын Хууль зүйн яамнаас зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 31-нийг хүртэл 50 хоногийн турш хараар ажиллагсдыг шалгаж, баривчилгаа явуулж эхлээд байгаа билээ. Энэ тухайгаа зургаадугаар сарын 8-нд мэдэгдэл гаргаж байв. Үүнтэй холбоотойгоор “харь нутагт визгүй, “хараар”хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд нэгнээ барьж өгөх нь элбэг байна” гэж бичицгээж буй. Иймд бид БНСУ-д "харлаад" тав дахь жилдээ ажиллаж буй хостой холбогдож, нөхцөл байдлыг талаар товч тодрууллаа. Тэдний зүгээс "харласан" тул нэр болон амьдардаг газрын байршил гэх мэт нарийн мэдээллүүдийг гаргахаас татгалзсан юм.

-Сайн байна уу. Солонгост "харлаж", ажиллах болсон шалтгаан юу вэ?

-Сайн. Сайн байна уу. Солонгост ажиллах шалтгаан тодорхой шүү дээ. Амьдралаа л дээшлүүлэх юм.

-Солонгост "харлаад" багагүй хугацааг өнгөрөөсөн гэж сонссон. Энэ олон жилийн турш хэрхэн амьдарсан бэ. Зарим хүмүүс чингэлэгт амьдардаг юм билээ. Таны хувьд амьдрах газраа хэрхэн сонгов?

-Анх цонхгүй, түрээс барьцаа бага байранд хэдэн сар амьдрсан. Дараа нь хагас цонхтой арай аятайхан, гэхдээ газар доор байрлах байранд ороод хэдэн сар амьдарсан юм. Сүүлдээ учраа олоод барьцаа цуглуулаад, давхрын сарын төлөлт өндөртэй байранд орсон.

-Энэ хугацаанд ямар ажлууд хийж байсан бэ?

-Солонгост анх ирээд учраа олтлоо нэг жил буудал, номын үйлдвэр, хоолны газар шөнө урт цагаар олдсон л ажлаа хийнэ. Хамгийн том дутагдал нь хэл мэдэхгүй явдал юм. Хэлээ сураад танил найзуудтай болсноор цалин өндөр ажил хийж эхэлсэн.

-Зарим байгууллагууд ажилтнаа "харласан" хэмээн барьж өгдөг юм билээ. Танд эсвэл эргэн тойрны хүмүүст тань тийм зүйл тохиолдож байв уу?

-Тийм зүйл тохиолдож байгаагүй.

-Солонгост визаны хугацаа дууссан, хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг албадан гаргаж байгаа. Энэ хяналт шалгалтаас хэрхэн зугтдаг вэ?

-Гэртээ ажлаа хийж ирээд амар тайван, бусдад төвөг удахгүй, дуу чимээгүй амраад амьдрахад асуудал байхгүй ээ. Гадуур шалгалт их байна гэж сонссон. Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй.

-Цагдаад баригдахаас эмээж, гадуур явахдаа тэднээс нуугдаж явах хэрэгтэй болдог уу?

-Гадуур явах нь харьцангуй бага байдаг. Гэрийн хажуугаас захирал ирээд авна, буцаагаад хүргэж өгдөг. Тийм болохоор айх асуудал харьцангуй бага байдаг юм.

- Гадуур явахдаа монголоор ярьдаггүй гэж зарим хүмүүс хэлсэн. Та хоёрын хувьд монголоор ярихаас төвөгшөөдөг үү. Энэ нь эргээд танд асуудал үүсгэдэг үү?

-Метро, автобус, олон нийтийн газар чанга ярих ер нь дэмий зүйл. Монголчууд солонгосчуудтай царай, нүүр, биеийн төрхөөрөө ижил төстэй болохоор гадуур явахдаа санаа зовдоггүй. Сандрах нь ч бага байдаг. Мөн хувцаслалт чухал.

-БНСУ-ын Хууль зүйн яамнаас гадаадын хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Яг ойр ажилладаг амьдардаг хүмүүс тайван байна. Сураг сонсохнээ гадаадууд олноороо ажилладаг үйлдвэр тэргүүтэй газарт шалгалт хийснээр хүмүүсийг баригдаж байгаа гэх мэдээлэл байгаа.

-Монголчууд хэр их баривчлагдаж, нутаг буцаж байна вэ?

-Ер нь бол архи ууж, зодоон хийсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хулгай хийсэн, машин барьсан гэх мэт буруу зүйлсээсээ болж, баригдсан хүмүүсийн талаар сонсогддог. Улмаар шалгагдаж нутаг буцсан гэх яриа мэр сэр сонсогдсоор л байна.

-Монголчууд нэгнээ барьж өгдөг гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Солонгос дахь ажил олгогчид ч хараар ажилладаг хүмүүсийг барьж өгдөг гэлцэх юм?

-Хууль бус оршин суугчид нэгнээ барьж өгдөггүй. Яагаад гэвэл өөрөө давхар шалгагдана шүү дээ. Өөрөө ч хууль бус оршин суугч учраас. Визтэй хүмүүс бол барьж өгдөг, цагдаад мэдэгддэг гэх яриа бий. Яг тодорхой мэдээлэл алга.

-Хараар ажиллахад ямар зовлон бэрхшээл их тулгарч байна вэ?

-Харьцангуй гайгүй дээ. Хууль бус оршин сууж байгаа бүх хүн зөв л ажиллаж, амьдарч чадаж байвал зүгээр. Солонгосчууд бас ч гэж учиртай хүмүүс байдаг. Эелдэг, зөв харьцаа хандлагатай, муу зуршилгүй. Хүн зөв л байж чадвал сайхан орон.

-Эх орноо санаж байна уу?

-Эх орноо гэхээс илүү үр хүүхдүүдээ л их санадаг даа. Монгол орон маань хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг, хүнээ дээдэлдэг, амьдрахад ая тухтай, дарамт шахалтгүй уур бухимдал байхгүй, тийм сайхан орчин амьдралыг цогцлоочихсон бол ингэж үр хүүхдүүдээсээ хол явахгүй сэн.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

durtaidaa huuhdee hayaj yavchaad bitgii shaa ci

Зочин
Зочин

Манай улс үйлдвэрлэгч биш улс, газрын баялгаа зарж амьдардаг, улсын эдийн засаг нь мөнгө байхгүй, байнгын өртэй 30 гаруй жил явж байгаа тул хөдөлмөрийн үнэлгээ доогуур байгаа. Улсын хэмжээнд ц�##�ингийн доод хэмжээг 10-15 сая төгрөг болголоо гэхэд байрны үнэ хэдэн төг болохов? Хувийн компаниуд тийм ц�##�ин ажилчиддаа өглөө гэхэд тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, барьсан барилга орон сууц ямар үнэтэй болохов? Хэн тэрийг худ�##�даж авах ? Улс өөрөө төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худ�##�даж авдаг үнэлгээгээ 10-15 дахин нэмэгдүүлж, хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмлээ гэхэд инфляци ямар болох вэ? Энэ бол маш хэцүү асууд�##�. Ерөөсөө л улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд муу, үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс болчихоод байгаатай л холбоотой. Миний бодлоор бол гадаадын машины том үйлдвэрүүд, цахилгааны матери�##� эд анги, химийн үйлдвэрүүдийг Монголд с�##�бараа нээхийг урьж, 50-70 жил татваргүй орчныг нь хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгөөд ажиллуулах хэрэгтэй. Шаардах юм нь монгол хүмүүс нийт ажиллах хүчний 90-с багагүй хувь байх, байг�##�ь орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах. Тэрнээс биш монголын энэ хэдхэн хувийн компаниуд томорч, монголчуудад өндөр ц�##�ин өгтлөө хаа ч байсийн, 100 жил болсон ч томроогүй, жижиг хэвээрээ байх юм байна.

Зочин
Зочин

Hunii nutagt shan yu bhaw de udur shunugui ajillaj bj heden tugrug olj bga zaluus hetsuu

Цэрэнпунцаг
Цэрэнпунцаг

Эрүүл мэндээ бодооч ээ.Цусаар уйлсан ч эрүүл мэнд чинь дахин эргэж ирэхгүй шүү.!

Зочин
Зочин

Энэ үнэн шүү. Монголд хүний хөдөлмөрийн үнэлгээ маш бага, үйлдвэрлэл хөгжөөгүй эсрэгээрээ бүгд худ�##�дан борлуулагч...

Зочин
Зочин

Xariin orond xaraar ajillaj amidarna gedeg xuvi xunii xuvid xetsuu songolt shuu dee

Зочин
Зочин

mongolchuud negnee barij ugch bna gene uu iim l###r bolood hugjihgui bga yum da

Холбоотой мэдээ

Back to top button