Top StoriesСурвалжилга, Нийтлэл

"Хөөс" ба бодит байдал: Англи хэлний маргааныг ОХУ ба баруунаас залах гэж оролджээ

"Англи хэлийг гуравдугаар ангиас заана гэж хуульчилсангүй, дэмжсэнгүй. Тэр заалтыг унагалаа" гэж сошиал бүүм жаал дэгдээд аг жиг болов. Зүүний ч, барууны ч нөлөө орсон гэж шүүмжлэх, хардах хэсэг байв.

Харин яг "алд дэлэм" урт хуулийн төслийг нь (Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга) харвал "Англи" гэсэн үг байхгүй, "Хэл" гэсэн үг долоон ширхэг бий. Харин багц хуулийн төсөлд багтаж буй Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд "Англи" гэсэн нэг ширхэг үг байна.

Тодруулбал, 9.3-т нь "Ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэж заажээ.

Чухам энэ заалтыг л Боловсролын байнгын хороон дээр дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл хэддүгээр ангиас, ямар хичээлийг, хэрхэн ач холбогдол өгч заах тухай агуулга энд байсангүй.

Юун түрүүнд бодит байдал хэрхэн өрнөснийг товч тайлбарлахад ийм юм.

Хуулиар биш хөтөлбөрөөр англи хэл заана

Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн учирлан тайлбарласанчлан, дээрх агуулгыг үндэсний хөтөлбөрөөрөө шийдээд явна. Харин хөтөлбөрийг УИХ биш Засгийн газар батална гэлээ. Тиймд, байнгын хорооны гишүүд "...Үндсэн гадаад хэл нь Англи хэл байна" гэлгүй, "Хөтөлбөрөөр зохицуулъя" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томъёолол оруулжээ.

Тэгвэл 10 жилийн турш өөрчлөхгүй, хөдөлбөргүй мөрдөнө хэмээж буй шинэ хөтөлбөрт,

  • Гуравдугаар ангиас англи хэл заана
  • Бас мэдээлэл технологийн хичээл заана
  • Англи хэлийг Pearson платформ ашиглаж, дэвшилтэт хөтөлбөр нэвтрүүлнэ гэж тусгаад буй.

Мөн л Л.Энх-Амгалангийн учирлаж тайлбарласнаар, үүнд ардын хүүхдэд англи хэл заахгүй гэж хойш суусан ч юм уу, англи хэл заах цагийг багасгасан, эсвэл гуравдугаар ангиас нь заахгүй гэж унтууцсан зүйл энд байсангүй.

Бодит байдал нь мөн ийм л өрнөжээ.

Н.Учрал, Э.Батшугар нарын залуу гишүүдээс гадна Ц.Мөнх-Оргил нарын тулхтай гишүүд эсрэг санал өгснөөрөө "Гуравдугаар ангиас англи хэл заагаад дэмий" гэдэг үзэл баримтлал илэрхийлсэн хэрэг биш байв, товчхондоо.

Харин массын хандлагаас юу харагдсан бэ гэхээр, хуульд гадаад хэлийг хуульчлах гэдэг тунчиг эмзэг сэдвийг төдийлөн чухалчилж, өнгийсөнгүй.

Үндсэн хуулиа жилийн давтамжтай өөрчилж, косметик шинжтэй засварлаж, Засгийн газар нь УИХ-аа ч хайрцаглан, алх цохин хуулиуд баталсаар буй зарчим алдагдсан үйл явдлуудад сүүлдээ иргэд, олон нийт ч дасжээ гэлтэй. Хуульд нэг үг, үсэг, таслал туссанаас үүдэж ирэх хариуцлага, үр нөлөө нь Монголын ард түмэнд бууна.

Гэхдээ хуулийн тухай ярихаас өмнө, баруун зүүний нөлөө эл үйл явдалд хэрхэн туссаныг бас эх сурвалжийн хүрээнд цуглуулсан мэдээллүүдээ тулгаж, бичье.

Оросоос ч, баруунаас ч "түлхүүрдэх" гэж оролджээ

Боловсролын багц хуулийг бараг хоёр жилийн өмнө үндсэндээ боловсруулсан.

Энэ үед үндэсний хөтөлбөртөө англи хэлийг нэгдүгээр ангиас заана гэж тусгасан байжээ. Тийм ч болохоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Нэгдүгээр ангиас заана" гэж андуу пост бичин шүүмжлүүлж, араас нь "Нэгдүгээр ангиас англи хэл заах нь тохиромжгүй" гэсэн шүүмжлэлүүд өрнөсөн байдаг.

Харин эл үес ОХУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан И.Азизов нэлээд дургүйлхжээ. Сонссоноор, тэр Засгийн газрын нэр бүхий гишүүний өрөөнд ирж уулзаад, "Нэгдүгээр ангиас англи хэл заана гэж байхгүй, болиулаач" хэмээн уурласан гэх. Ер Монголд ирээд хаан суусан аятай авирлах болсон И.Азизовыг явуулах шалтгаануудыг энэ үйлдэл нь нэгээр нэмжээ.

Тэгэхээр зүүнээс нөлөө ирж л байж.

Тэгвэл, энэ өдрүүдэд "Англи хэлийг заахаас ухарлаа, дэмжсэнгүй" гэсэн хий хийсгэлэн шүүмжлэлүүдийг зохион байгуулалттай твиттерт болон бусад цахим платформуудаар түгээсний цаана барууны санхүүжилт байсныг ч эх сурвалжууд учирлаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдэд ч нөлөөлөл явсан гэх.

Ингэхээр бас баруунаас ч нөлөөлж.

Харин эцсийн дүндээ эрх баригч, хууль тогтоогчид зүүний нөлөөнд автаж, бүр ухарчихсангүй. Барууны нөлөөнд орж галзуурчихсангүй. Боловсролын хуулиасаа "Үндсэн гадаад хэл бол англи" гэсэн эвгүй заалтыг эерүүлье, тусгаар тогтнолоо бодъё, хэлээ ч заадгаар нь заая, гэхдээ заая гэхээр эхний хэдэн жилдээ багш нар бас хүрэлцэхгүй гэдгээ саная гэдэг санаануудыг дэвшүүлжээ.

Баруун, зүүний тэмцэл Монголд

Вьетнамд англи хэлийг хоёрдогч хэл болгон хуулчлах гэж байгаад больжээ. Өөрөөр, хөгжил ойролцоо орнуудын жишгийг судалж үзэхэд гадаад хэлийг хуульдаа алив нэг байдлаар тусгасан нь огт алга. Өөрөөр хэлбэл, гадаад хэлийг ямар нэг хэлбэрээр хуульчлах нь өөрөө геополитикийн хувьд том мессежтэй.

Ялангуяа Орос, Хятад хоёрын дунд хөдөлбөргүй байршилтай ч ардчилсан тогтолцоотой, хүний эрхийг эрхэмлэгч, гуравдагч хөршийн орнуудтай гүн бат түншлэн харилцах өндөр шаардлагатай манай орны хувьд бүрчиг эмзэг сэдэв юм.

Бид эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй явах ёстойгоо нэг л ойлгодоггүй. Өнгөрсөн 30 жилд барууны санхүүжилтээр өч, төчнөөн үзэл санаа явсныг мэддэг ч мэддэггүй царайлагсад Монголд бий л. Сүүлдээ Монголын либералистууд коммунистуудаасаа ч дор коммунист, олон ургальч бус, алив бүхнийг Орос, зүүн, хойд хөрш, "ах нар" болгож харлуулахын "дон"-той болсныг хэн хэн нь харж л байгаа.

Нөгөө талаас бас цаг үеэ мэдэрдэггүй, ирээдүйгээ боддоггүй, эдийн засгийн ойлголт муутай зүүний (зүүний гэхээсээ Оросын талыг л дэмжигсэд гэвэл ононо) хүмүүс бий.

Ерөнхийдөө бол манайд яг барууны, яг зүүний гэчихээр үзэл санаатнууд бас ховор. Баруун гэвэл Оросыг муучлах ёстой, зүүн гэвэл Оросыг магтах ёстой л гэсэн тойм төдий догматик хандлагатнууд бий гэчихэд нэг их хол зөрөхгүй юм.

Тэмдэглэл:

Худалч хүнд, хүүхдүүд хэлд Монголоор биш англиар орж байгаа өнөө үед монгол хэлний дархлааг хамгаалах нь англи хэл сургахаас ч өмнө тулгарсан асуудал. Юу үнэн, энэ үнэн. Үр дагаврыг нь алсдаа хүртэнэ.

Хэчнээн газар нутагтай ч монгол хэл сулран доройтвол монгол гэдэг үндэстэн оршин тогтнохын учиргүй. Учир нь монгол цус гэж байхгүй. Homo Sapiens-ийн цус л гэж бий. Харин хэл, хэлээ дагаж ирсэн өвүүд, уламжлалууд, соёлууд бий. Тэд л газар нутагтайгаа нэгдэж, нийлж гэмээ нь сая үндэстэн босож ирдэг.

Харин орчин цагийн боловсрол, эдийн засгийн хөгжил бол тусдаа асуудал юм.

Англи хэлний маргаанаас дээрх өнцгүүдийг харж болохоор байв.

Хуульд англи хэлийг хуульчилчихвал цаашид хөтөлбөр тусгана, багш нараа бэлдэнэ, нэг үгээр хариуцлагатай хөдөлж эхэлнэ. Тэгэхгүй л бол манай улстөрчид лазантаад хөдөлж өгөхгүй. Тэгэхээр хуульчилсан нь л дээр гэцгээх нь ч байлаа. Харамсалтай нь, энэ бол "хувь тавилан"-тайгаа эвлэрсэн хэлбэр. Бидэнд тусгаар улс гэдгээ улам бүр санах цаг ирж байгаа. Юуг хуульчлах вэ, юуг өрсөлдөөний хэлбэрээр, зах зээлийн зарчимд нь даатгах вэ гэдгээ ялгаж салгах нь зүй. Боловсролын салбарыг чухам либерал байх ёстой хэмээн хувийн сургуулиудыг, ялгаатай сургалтын хөтөлбөрүүдийг хөхиүлэн дэмжигсэд энэ удаа "Хуульчлаад аль" гэж зүтгэсэн нь ч бас нэгийг бодуулав даа.

Эцэст нь гэвэл, англи хэлийг гуравдугаар ангиас, шинэ хөтөлбөрөөр заах нь. Энэ хөтөлбөрөө 10 жилийн турш өөрчлөхгүй нь. Өөрсдөө хичээсэн хүмүүс л гадаад хэл сурдаг. Хэл сурсан, сураагүйн хооронд төрийн бодлогоос гадна хувь хүний эрмэлзэл илүү жин дардаг гэдгийг төгсгөлд нь дурдъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 22, 2023 08:56

Хэлд орохдоо монголоор биш англиар орж бна гэнэ үү. Сонсоход сайхан л онигоо бна.

Зочин
Зочин
6 сар 22, 2023 11:03

Тэр муу Азизов даварсан новш бсн шүү. Зайлсан нь болсийн. Чи битгий давар гээд хэлчихэж байх хэрэгтэй л дээ

Зочин
Зочин
6 сар 22, 2023 11:31

Тусгаар тогтносон монгол улс баруунаас ч орсоор ч �##�ин �##�инаар за�##�гахгүй шүү.Эх монгол хэлтэйгээ байв�##� биднийг монгол улс л гэнэ.Эхээс төрөөд л англи хэл сурч байна гэдэг түмэн худ�##� үг.

Зочин
Зочин
6 сар 22, 2023 11:33

Азазов нь нь ч байна уу англи улс ч байна уу , европын Столтенберг байна уу хамаагүй хуц л гэе.

Зочин
Зочин
6 сар 22, 2023 12:15

М�##�аа хариулахаа марксизмээр за�##�гахгүй лугаа адил ямар хэл заахаа хэнээр ч за�##�гах ёсгүй ээ эхлээд Монголын иргэнээ хүмүүжүүлэн бэлд дараа нь дэлхийд амьдрах чадвартаа хүнээ бэлд ! Гишүүдиын олонх нь англид маруухан болохоор англи хэл сурчихв�##� бүхнийг мэддэг болох гээд байгаа биз лээ хөөрхиийс

Зочин
Зочин
6 сар 22, 2023 12:40

Хүүхэд багаасаа эх хэлтэйгээ зэрэгцүүлээд англи хэл сураад явахад асууд�##� �##�га. Амьдр�##� харуулжийгаа. Англи хэл сурсанаар хэлтэй бол хөлтэй гэдгийг Аялагч Ганхүү бат�##�жийгаа шүү мояа нарааа

Эгэл
Эгэл
6 сар 22, 2023 13:06

Энх-Амг�##�ан сайд аа хуульчлах нь зөв шүү,наад хөтөлбөрийг чинь чамайг сайдын сэнтийгээс буусан тэр өдөр хүчингүй болгоно,тэгээд орос хэл заах биз юу үнэн вэ гэвэл энэ л үнэн

Зочид
Зочид
6 сар 22, 2023 14:26

Хэний хүүхэд анлиар хэлд ороод байгаа юм бол буруу газар төрчихсөн юм бишүү байх ёстой өнөөх амёрик руу нь ч юмуу явуулмаар юм бишүү кккк хөгийн юм ярьж тэнэгээ тунхаглачих юмаа манайхан ч мөн холиондоо

5настай охин
5настай охин
6 сар 22, 2023 16:30

Хүүхдэд �##�ь болох багаас нь олон хэл заах тусам тархины хөгжил сайжирдаг гэдгийг англи хэлтэй гадаадад явсан сурсан нь мэдээд авсан юм шиг байгаа юм. Нийт ардын хүүхдүүд англи хэл үзээд эхлэхээр нөгөө биднээс арай чинээлгэ гэж андуураад байгаа хэдийн хүүхдүүд онц ялгарч чадахгүй болчихгээд байгаа ш�##�тгаанаар монгол орон мөхөх гэж байгаа аятай юм ярьж байна . Кккк бүү эндүүр 5настай б�##�чир хууртагдахаа больсон үешүү

Zochin
Zochin
6 сар 22, 2023 17:39

Geopolitekiin uudnees gadaag hel bolon bichig useg solino gedeg mash tom asuudal baidag manaihan tiim ih ach holbogdol ogdoggui gehdee 1ih huulichlah shaardlagagui zugeerl 5r angias 12r hurtel zaahad suralgui yadiim daraan deed surguulid 4 jil uzen bolno shuudee hervee ih huralaar heleltzej huuli batalval avarguudadiin haichind herchuulne shuu!!! Surjigneed bailgui ayataihan baival yahch ugui

Зочин
Зочин
6 сар 22, 2023 19:15

Баячуудын хэлийг улныхан сурч болохгүй

Иргэн Бат
Иргэн Бат
6 сар 23, 2023 01:08

Монгол хэлээ бүрэн зааж чадахгүй байж гадаад хэлийг багаас нь заана гэдэг худлаа шүү. Үндсэндээ биднийг өөрсдөөр нь устгуулах арга байх шүү.

Хурцбилэг
Хурцбилэг
6 сар 23, 2023 08:47

6 наснаас нь эхэлж сургуульд оруулж ном заадаг болоод овоо хэдэн жил боллоо. Одоо хэл заахаа бараг л цэцэрлэгийн наснаас нь эхлэх нь х�##�аг болох нь... За ингээд эхлэвэл нэгэн үеийн дараа Монгол хэлний үг хэллэг бараг 20 30 хувиар хасагдаж мэднэ ийм болвол дараачийн хордох үеийн дараа 30 40 хувиар ч хасагдаж магад дараачын 3-даь үе эхлэхэд юу ч болж мэднэ шүү...За бараг бүгдээрээ өөр тивд амьдархаар нисхэд бараг бүгд адилхан хэл устай ч болох биз дээ. Ер нь бол 5-р ангиас нь Англи хэлээ заасан шиг заасаг нь дээр ...1-с 4-р ангид нь Монгол хэлээ заасан шиг заа.Монгол ураг зохиолоо сайн уншиж сурга тэхдээ Монгол хэлээ 4-р анги хүртэл заагаад таг зогсоно гэсэнүг биш 9 анги төгстөл Монгол хэл, уранзохиолын хичээлийг таср�##�тгүй сургаж сэтгүүлч мэргэжлийн хэмжээнд хүртэл гэмээр заах хэрэгтэй. Англи хэлийг 5---9 .р ангиудад 5 жил заагаад 10 11 12--р ангиудад нь эрчимжүүлж заахад сур�##�цагчид Их дээд сургуульд Англи хэл дээр хичээллэх бүрэн чадвартай болно.Хувийн сургуульд ч мөн адил ингэж заадаг хатуу журамтай болго,хувийн сургууль гэж юу заах хэддүгээр ангиас гадаад хэл заахаа мэддэг тусгаар тогтнол гэж байх ёсгүй .Боловсролын хууль улсын, хувийн сургуульд адил мөрдөгдөх ёстой....

Altai
Altai
6 сар 24, 2023 10:17

Хүүхдийн сурах эс сурах эрх-д бид х�##�дах эрхтэй гэж үү? Юуг яаж сурах нь тэдний эрх ч төрөлх Монгол хэлээр ярьж бичиж уншиж мөн Монгол үндэстний босоо бичгээрээ бичиж уншиж сурах нь үндсэн ҮҮРЭГ гэж тунхаглах нь харин нэн чух�##� ш дэ. Баячуудын үрс яах нь дийлэнх энгийн хүмүүст ямар хамаа байнаа гадагшаа �######�на л биз тэд хүйтэн цустай хүний үрс.

Эрдэнэ
Эрдэнэ
6 сар 26, 2023 13:30

Чинбүрэн ичиж үхээсэй

Холбоотой мэдээ

Back to top button