Монголд 700 жилийн өмнө цаас үйлдвэрлэж байсныг гэрчлэх олдвор оллоо

Монголд цаас үйлдвэрлэдэг байсныг нотлох олдвор олжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутгийн Цантын дэрс хэмээх газраас Монголын эзэнт гүрний үед цаас үйлдвэрлэж байсныг нотлох олдвор олжээ.
Өмнө нь тус сумаас эртний хотын туурь байсныг олж тогтоосон юм. Эл газар шинэчилсэн судалгаа хийсний дараа уг олдворыг олсон байна.
Судалгааны үр дүнд цаас үйлдвэрлэж байсан чулуун байгууламжийг олжээ. Мөн тарианы тээрэм, бусад дурсгалыг шинээр илрүүлэн тодорхойлсон байна.

Цаасны үйлдвэрийн үлдэц нь манай улсын нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог юм. Одоогоос 700-гаад жилийн өмнөх цаг үед хамаарах ажээ.
Цантын дэрсний балгасаас одоогийн байдлаар хоёр цаасны тээрэм олдсон талаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн А.Очир мэдээлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш сайхан мэдээ байна.
Агуу юмаа өвөг дээдэс минь,бид одоо ч цаасаа хийж чадаагүй л байна
Яаг үнэндээ монголийн газар нутаг биш хэдэн монголчууд нууцаар цагаачилж ирж одоо байгаа монгол улс үүссэн энэнээс жоохон газар нутаг байсан сүүлдээ монгочууд өргөжин тэлж газар нутагтай болсон төдийшдээ
21р зуун гарчаад байхад юу ч үйлдвэрлэж чаддаггүй байж, 700 жилийн өмнө чадаж байсныг мэдээлж суухаасаа ичмээр юм