Нийгмийн

Петрожамп ХХК баталгаагүй түгээгүүрээр шатахуун худалдаж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Петрожамп” ХХК-ний ШТС-1-ын түгээгүүрийн хэвийн ажиллагаа, хэмжилзүйн үзүүлэлтийг хяналтын хэмжүүрээр шалгахад шатахуун түгээгүүрийн улсын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгслээр худалдаа үйлчилгээ явуулж байсан  зөрчлийг илрүүлж “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагч дуудаж газар дээр нь шатахуун түгээгүүрийг шалгаж баталгаажуулж зөрчлийг арилгууллаа.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button