НИЙГЭМНийгэм мэдээ

Өвөлд дулаан, зунд эрчим хүчний асуудал үүссээр

Өвөл айсуй гэх алдартай үг бидний амны уншлага болж, цаашлаад дулааны асуудлаа хэрхэн шийдвэрлэх толгойны өвчинтэй болсоор. Жил бүр ийм нөхцөл байдал үүсэж, намрын улиралд дээр дооргүй л сандралддаг. Тиймээс Эрчим хүчний сайдууд өвөл болоход л "Яаж ийгээд давна аа" гэх тайлбарыг өгдөг. Яаж ийгээд л давдаг билээ.

Харин зуны улиралд борооны улмаас орон нутгийнхан эрчим хүчний асуудалд унадаг. Энэ удаад орсон борооноор ч дээрх асуудал үүслээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВт-ын 14 тулгуур унажээ. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь нийт долоон аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан байна.

Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад өчигдрийн буюу 25-ны өдрийн 18.37 цагт нийт 19 тулгуур унасан болохыг тогтоожээ. Цаашид энэ тоо нэмэгдэх магадлалтай хэмээн тооцоолж буй.

Хэдийгээр эрчим хүчний тулгуур баганууд унасан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурсанаас болсон гэх.

Тулгуур баганын чанарын асуудал уу, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйл үү гэдгийг хэлж мэдэхгүй.

Ямартай ч эл гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдах ажээ. Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор "Чандмань-Баянхонгор" ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааы нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулж байгаа юм. Тиймээс дээрх хугацаад усаа ариг гамтай хэрэглэхгүй бол усны хомсдолд орох эрсдэлтэй гэдгийг санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажил хийж чадахгүй гэдгээ хэлсэн Чойжилсүрэнг огцруулах яасан бэ

Зочин
Зочин

80-аад оны үед барьсан шугамны тулгуурын чанарыг одоо юуг нь ярих вэ

Холбоотой мэдээ

Back to top button