УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын өнөөдөр /2023.06.30/-ийн үдээс хойших чуулган үргэлжилж байна. Энэ үеэр Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн төслийн асуудлыг хөндсөн юм.

УИХ-ын гишүүн П.Анужин: "Олон нийтийн дунд энэ хуулийн төсөл хүлээлт үүсгэж байгаа. Бид нухацтай хандах хэрэгтэй. Тиймээс Байнгын хороонд буцааж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах саналтай байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Хуулийн төслийг санаачлагчийн хувьд УИХ-д хуулийг батлахгүй гацаадаг асуудал байна. Энэ хуулийн төсөл гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын багц хууль орох үеэр уг хуулийн төслийг хамтад нь хэлэлцэнэ хэмээж байв. Тэтгэврийн реформыг хийх гэж байгаа бол энэ хуулийн төслийг батлах хэрэгтэй" гэлээ.

Хуралдаанд нийт 73 гишүүнээс 40 гишүүн оролцож байгаа бөгөөд 54.8 хувийн саналаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button