ДТҮ-ийн инженер Э.Баярсайхан “Тэргүүний мастер”-аар шалгарлаа

Дархан хотод Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд салбар бүрээс шилдэг ажилтан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас “Тэргүүний мастер” тодорлоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Эрчим Хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос хамтран олгодог уг цол тэмдгээр Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн албаны Инженер Эрдэнэбаатар овогтой Баярсайхан шалгарч шагнагдсан юм.
“Тэргүүний мастер” Инженер Э.Баярсайханд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Удирдлага болон нийт хамт олон нь баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: https://dmp.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.