ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Дэлхий эдийн засгийн өсөлтийг 0.2, Монголынхыг 1.4 хувиар нэмж төсөөлжээ

Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө 0.2 хувиар нэмж, төсөөлжээ. Тодруулбал, 2.7 хувиас 2.9 хувьд хүргэж ахиулав.

Тус агентлагийн лхагва гарагийн мэдээлэлд энэ оны эдийн засгийн өсөлтөө нэмсэх хэдий ч ирэх жилийн төсөөллөө буулгасан гэдгийг онцоллоо. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3 хувьтай байна гэж урьдчилан таамаглаж байснаа 2.9 хувьд хүргэж бууруулсан байна. Улмаар 2025, 2026 онд 3.3 хувиар өснө гэж таамаглажээ.

Харин тэдний зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.7 хувиас 1.7 хувьд хүргэж өсгөсөн байна. Харин Европын бүсийн эдийн засгийг энэ онд 0.6 хувиар өсөх тооцоо гараад байгаа нь өмнөх төсөөллөөс 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин Хятадын эдийн засгийг энэ онд 5.5 хувиар өснө гэх төсөөллөө 5.2 хувь болгож буулгажээ. Мөн Энэтхэгийн эдийн засгийн төсөөллийг зургаан хувь хэвээр үлдээсэн байна.

Энэ үеэр Монголбанкнаас 26 шинжээчдийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийн тайлангаа танилцуулсан юм.

Улмаар энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 4.1 хувиас 5.5 хувьд өснө хэмээн таамаглажээ. Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд эдийн засаг өсөтийг 1.4 хувиар ийн нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд манай улсын инфляцын түвшин 11.4 хувьтай байна хэмээн таамаглажээ. Одоогийн байдлаар инфляцын түвшин улсын хэмжээнд 11.3 хувьтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button