Долоодугаар сарын 1: Таван хүн амиа алдсанаас өөр үнэнгүй Монголын "хар" өдөр

Монголын шинэ цагийн түүхэнд "хараар" тэмдэглэгдсэн өдрийн нэг бол долоодугаар сарын 1 билээ. Таван иргэн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, гэмтэж, шархдаж, хоригдож, хэлмэгдсэн юм. Түүнчлэн олон байшин шатаж, автомашин, тавилга эд хогшил эвдэрч, тоногдсон гэх мэт хохирол ихтэй өдөр байв.
Тухайн өдрийг нэхэн сануулвал, одоогоос 15 жилийн өмнө УИХ-ын тав дахь удаагийн сонгууль болсон. Уг сонгууль нь эл явдлыг бий болох үндсэн шалтгаан байлаа. МАХН буюу одоогийн МАН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан юм. Санал хураалтын үр дүнг МАХН луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөөгүй АН, БНН, Иргэний нийгмийнхэн байр сууриа илэрхийлж эхэлсэн билээ.
Улмаар долдугаар сарын 1-нд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд ч Схбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж эхэлсэн.
Энэ талаарх мэдээллийг нийтлэл, бичлэг, зургуудаас харах боломжтой. Иргэдийн хувьд МАХН-ын байрын гадаа цуглаж, үг хэлж, шаардлага тавьсан ч эрх баригч намаас үл ойшоосон. Улмаар цагдаагийнхан намын байрыг хамгаалалтад авсан байдаг.
Эл явдал тайван жагсаалыг хүчирхийлэл, үймээн болгон хувиргасан билээ. Улмаар цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн үүсэж, намын байр руу дайрч, энэ үеэр МАХН-ын төв байрт гэнэт гал гарах болсон нь үймээнийг дэвэргэсэн юм.
Нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай хуралдаж, онц байдал зарлах шийдвэрийг гаргасан. Улмаар Улаанбаатар хотод армийн цэргүүд орж, долоодугаар сарын 1-2-нд шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн билээ. Үүнээс болж дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан эмгэнэлт явдал болсон. Түүнчлэн 800 гаруй иргэнийг баривчилж, 200 орчим нь шүүхээс ял сонссон юм. Мөн олон зуун иргэнийг үймээнд оролцсон нэрийдлээр хүчээр далайлган, эрүүдэж, зодож, худал мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулж, хэлмэгдүүлсэн гэдэг. Эдгээр иргэд дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч байсан ажээ.
Ардчилсан нийгэмд шилжээд 18 жилийн дараа үүссэн эл үймээнээр хотын төвд танк оруулж ирж байсан юм.
Бидний мартах ёсгүй түүхийн нэгэн хэсэг бол 15 жилийн өмнө болсон уг явдал. Энэхүү харамсалтай үйл явдлаас хэд хэдэн хохирол нийгэмд үүссэн. Нэгдүгээрт, иргэдийн амь нас, эрүүл мэнд. Хоёрдугаарт, ард түмэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хохирогч болон үлдсэн явдал байв. Гуравдугаарт, Соёлын төв өргөөнд байх Уран зургийн галерей шатаж, монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүд алдагдаж, мөн шатаж, гэмтсэн билээ.
Эцэстээ гэхэд иргэд рүү галлах тушаалыг хэн өгсөн нь одоог хүртэл тогтоогдоогүй. Буудах, галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгсөн байж болзошгүй гэдгээр тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг ялласан, шүүсэн. Тэд “хэрэг”-ээ хүлээгээгүй. Иргэдийн амь насыг хэн хохироосон нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Товчоор бол С.Зоригийн хэргийн дараагаар нэрлэгдэх хэрэг хэмээхэд буруудахгүй болов уу. Жагсаалыг зохион байгуулсан нь ч хяналтдаа байлгаж чадаагүй. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй, тийм л зураглал.
Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр "Цагдаагийнхан иргэдийн буудсан бол би хариуцлага хүлээнэ" хэмээн мэдэгдэж байв. Гэвч цагдаагийн дарга нарыг яллаад өнгөрсөн. Харин С.Баяр өөрөө ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй.
Мөн 2008 оны сонгуулийн дүнгээс болсон хэмээн үздэг хэдий ч 100 хувь үүнээс үүсэлтэйгээр үймээн эхэлсэн эсэх нь тодорхогүй. Юуны төлөө нийтээрээ хохирсныг, нийгмээрээ дахин алдахгүйн тулд ард түмэн энэ өдөр болсон үйл явдлын гол шалтгааныг мэдэх хэрэгтэй. Иргэдийн итгэл, амь нас, эрүүл мэнд, үзэл бодолд хохирол учруулсныхаа төлөө эл хэргийг 15 жил нуун, далдалж болохгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэрэгт ч С.Баяр яах аргагүй буруутай !
энэ хэргийг монголчууд зохион байгуулаагүй элбэгдорж баяр хоёр гаднын заавраар ажилласан иргэний дайны хэмжээтэй бууд�##�цаан болгох үүрэг да�##�гавартай байсан.гэвч будилаанд оролцогчид тараад зугтаасан.будилаан үүсгэх хүмүүс нь зугтсан учир төлөвлөсөн үйл явд�##� унтарсан С.Баяр Ц.Элбэгдорж хоёрын д�##�д санаа юу байсан ил гараагүй
Тухайн үе одоогоос хамаагүй дээр байсан . Ээж маань их эмч дүүргийн эмнэлэгийн тасгийн эрхлэгч шүү дээ . ц�##�ингийн доод хэмжээ 108.000 төгрөг байсан ээж маань 189.000 ц�##�интай байсан. Ах маань оюутан зуны амр�##�таараа англи/орос хэлтэй тулдаа аял�##� жуулчны газар хөтөч хийгээд 164мянга авдаг . 1 хуушуур 100-150 төг , Бууз 80 төг, мантуун бууз 100 байсан . таваг порцийн хоолнууд 250-800 хүртэл байдаг байсан. Ёстой т�##�х 300 төгрөг байсан . Mcs шилтэй кола 150 төгрөгөөр худ�##�да�##�ж гуанз , хоолны газар 300-500 аар зардаг байсан .
7 сарын 1-нд 5 з�##�ууг хөнөөх тушaaл өгсөн С.Баяр, Н.Энхбаяр, Мөнх-Оргил нар түүнээс хойш сайнаа үзээгүй дээ. Тэд хэдийгээр цагдаа шүүхээр орохгүй бултсан ч бурхан гэсгээж, одоо тэд турж эцсэн, үзлийн юмнууд үхдэл царайтай болсон байна лээ. Удахгүй үхэж дaлд орцгоох байх.