Нийгмийн

Эрдэс баялгаас "Монгол ган" үйлдвэрлэх их ажлын шанг татна

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК 2022 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж өмнөх жилийн ажлаа дүгнэлээ. Монгол Улсын Засгийн газрын 148-р тогтоол, ТӨБЗГ-ын 132-р тогтоолоор тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Удирдлагын болон хөрөнгийн эрх төрд шилжсэн юм. Өөрөөр хэлбэл  2022 оны 4-р сараас хойш Төрийн өмчит хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших үйл ажиллагаагаа  дүгнэж, ирэх оны төлөвлөлтөө хэлэлцлээ.

Тайлангийн хуралд нийт 31 нэгжийн удирдлагууд ажлын гүйцэтгэлээ танилцуулан үйл ажиллагаагаа дүгнүүлж, тулгамдаж байгаа асуудал болоод тэдгээрийн шийдэл, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар нээлттэй санал солилцсон юм. Хуралд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, газрын дарга нар оролцож нэгжүүдийн тайлан сонсож, удирдлага зөвлөмжөөр хангалаа.

Мөн АТГ-аас ХАСХОМ мэдүүлэх, Боловсролын удирдлагын байгууллагаас байгууллагын стратегийн чиглэлээр сургалт явуулж нэгжийн удирдлагуудыг хамрууллаа. “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьд өнгөрөгч онд хоёр жилийн хугацаанд зогсоод байсан экспортоо эхлүүлж чадсан, “Монгол ган цогцолбор1” төслийн бэлтгэл ажлаа хангаж ТЭЗҮ-ээ батлуулсан,  уурхайчид, ажилчдынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж эхэлсэн багагүй ололт амжилттай жил байлаа.

Энэ он /2023/ компанийн хувьд уул уурхай, металлургийн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагад дөхөж очсон, аж үйлдвэрийн 4.0 хувьсгал, дижитал шилжилт, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, “Монгол ган цогцолбор-I” шинэ металлургийн үйлдвэрийн суурийг тавьсан жил байна хэмээн Удирдлага, хамт олны зүгээс төлөвлөж  байгаа юм. Энэ онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК “Монгол ган цогцолбор-I” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхэлж, Эрдэс баялгаас Монгол ган үйлдвэрлэх их ажлын анхны шангаа татах юм .

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button