Нийгмийн
Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Удирдлага, менежментийн баг сүүлийн 15 жил тасалдаад байсан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг сэргээн хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байна.
Энэ хүрээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан эхний ээлжинд Металлургийн технологийн инженер мэргэжлээр бакалавр 15, магистр 2, нийтдээ 17 ажилтанг үйлдвэрийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулахаар Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.


Тэтгэлэгт суралцагсаддаа сурлагын өндөр амжилт хүсч, Металлургын салбарын шилдэг инженерүүд болохыг ерөөе!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.