НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
"Улаанбаатар" клуб 12 жилийн дараа дээд лигийн аварга болжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны нэг тэрбум төгрөгийн шагналын сантай "Моби дээд лиг" есөн сар үргэлжилсний эцэст өчигдөр өндөрлөлөө. Нийт 27 тойргийн тоглолт болсон юм. Үүнээс "Улаанбаатар" клуб Дээд лигийн аварга болов. Тэдний хувьд 12 жилилйн дараа лигт аваргалж буй нь энэ юм.

Харин дэд байранд Г.Мөнхчулуун эзэнтэй Ч.Мөнхбат дасгалжуулагчтай "Дэрэн" клуб хүртэв. Харин гутгаар байранд М.Болд эзэнтэй И.Отгонбаяр дасгалжуулагчтай Булган СП Фалконс" клуб орсон юм.

27 тойргийн турш тоглосон тамирчдаас шилдгүүдэд шагнал гардуулахад
- Шилдэг талбайн шүүгчээр ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч МХБХ-ны А ангиллын шүүгч Э.Ариунболд
- Шилдэг туслах шүүгчээр МХБХ-ны А ангиллын шүүгч Б.Эрдэнэгомбо нар тодорсон юм.
Шилдэг тоглогчдыг шалгаруулахад
- хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар клуб/
- хамгаалагчаар О.Мөнх-Оргил /Дэрэн клуб/
- хагас хамгаалагчаар Акихиро Сүзүки /Улаанбаатар клуб/
- довтлогчдоор Б.Мөнх-Эрдэнэ/Ховд/ болон Ц.Түмэнжаргал /Төв Азарганууд/
- дасгалжуулагч Улаанбаатар клубийн Серби мэргэжилтэн В.Бралусич тодорсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.