Нийгмийн

“Хүргэн” Г.Дэнзэнгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан уу

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн гэм буруутай эсэхээ шүүхээр шийдвэрлүүлж, гэмт хэрэг хийгээгүй гэдгээ нотлуулна гэсний дагуу Нийслэл Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг аравдугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч, тодорхой шалтгааны улмаас арваннэгдүгээр сарын 01-ний өдөр буюу энэ баасан гарагт болохоор хойшилжээ.

Г.Дэнзэн нарыг 2017 онд шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэж ногдуулж байсан ч хэргийн холбогдогчид Улсын дээд шүүх хүртэл заргалдаж байж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Ийнхүү Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байж шүүхийн тов гараад байсан юм. Гэвч шүүх хурал болох нь зөвхөн хэлбэр, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Г.Дэнзэн нар ял шийтгэлгүй өнгөрнө гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Гэрэл зураг: 2017 он

Үйл явдлыг эргэн сөхвөл, түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн юм. Тодруулбал түүнийг “Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй. Иймд анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдуулан 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд 3,6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button