Танд хэрэгтэй
Мэдэгдэл: ОХУ руу явах тасалбарын хуваарийг орон нутгийн цагаар тэмдэглэнэ

2023 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн зорчигчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-ын чиглэлд аялж буй олон улсын галт тэрэгний тасалбар дээрх ирэх, очих цагийн хуваарийн мэдээллийг тухайн орон нутгийн цагаар байршуулахаар боллоо.
Тодруулбал, Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр явахад Монголын талаас Улаанбаатарын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүүгийн цагаар 15:18 цагт хүрнэ.

Иргэд та бүхэн тус мэдэгдлийн дагуу ирэх, очих цагийн хуваарьтайгаа танилцаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.