Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: Улсын төсөвт найдалгүй, өөрсдийн хүчээр хөдөлмөрлөж буйг маань эерэгээр хараасай

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
Сүүлийн үед сүм музейн гадаах талбайг зураг авалт болон ёслолын үйл ажиллагааны зориулалтаар түрээслэн ашиглаж буйд олон нийт шүүмэлжлэлтэй хандаж байгаа юм. Харин музейн захирал Д.Отгонсүрэн үйл ажиллагаа хэрхэн хуулийн хүрээнд өрнөж байгаа талаар тайлбарлалаа.
Бид илүү цагаар ажиллаж, өөрсдийн хүсэл эрмэлзлээр зүлгээ арчилдаг
-Чойжин ламын сүм музейд заавал түрээсээр орлого олох ямар шаардлага тулгардаг юм бэ?
-Манай Монголын зун богино. Зуны гурван сардаа л бид гол орлогоо бүрдүүлэх боломжтой. Бүх музейн хувьд ижил, талбайгаа түрээсэлж, олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. Харин манайх дотоод биш гадаад талбайгаа түрээсэлдэг онцлогтой.
Үүний дээр бид улсын орлого бүрдүүлэх үүрэгтэй. Манай хамт олон бага цалингаар өглөө, оройгүй л ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд, манай музейг өмнө нь ер онгойдог юм уу, ажилладаг юм уу гэж гайхдаг байсан үе бий шүү дээ. Музейн 2 га цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах улсын төсвийн санхүүжилт болоод орон тоо байдаггүй. Байхгүй гээд хогийн ургамалдаа дарагдаад сууж байх утгагүй. Төсөвгүй гээд хаявал хаяж болно. Гэхдээ бид тэгдэггүй. Бид өөрсдөө, бор зүрхээрээ ногоон байгууламжаа арчилж, тордож явдаг. Цэцэрлэгчийн орон тоо байхгүй тул манай ажилчид энэ том цэцэрлэгт хүрээлэнг өөрсдөө арчилж, торддог.
-Ногоон байгууламж арчилж, тохижуулсны төсөв, цалин гэж байдаггүй гэсэн үг үү?
-Байхгүй. Харин одоо ийм сайхан болж, хөдөлмөрийн үр шим нүдэнд харагдаж эхэлсний дараа олны анхааралд өртөж, улмаар хүмүүс үйл ажиллагаа зохион байгуулахыг хүсэх боллоо.
Нэгт, бид хуулийн дагуу талбай түрээсэлдэг. Хоёрт, улсад орлого бүрдүүлэх даалгавартай. Хичээнгүй ажиллаж хөдөлмөрлөөд, улсад орлого төвлөрүүлснийхээ төлөө муучлуулах амаргүй юм.

Алдсан газраа 13 жил шүүхдэн олж авсан
-Түрээсийн орлого хэнд очдог вэ?
-Гэрээ байгуулдаг. Энэ нь "шилэн". Та бүхэн "Шилэн данс"-ны сайт руу хэзээ ч орж үзэж болно. Гэрээнд нь Төрийн сангийн данс бичсэн байдаг. Би чамд сүүлд болсон хуримын гэрээг харуулъя л даа (Гэрээ жишээлж үзүүлэв). Нэг цагийн төлбөр гурван сая, зураг авалтад. Ингээд хоёр цагийн төлбөр болох зургаан сая төгрөгийг Төрийн санд тушаахаар тусгасан байгаа биз. Төлбөр Төрийн сан руу орсон эсэхийг та бүхэн "Шилэн данс"-наас шалгах боломжтой.
-Соёлын байгууллагууд улсын төсвийн гар харалтгүй, өөрсдийн гэсэн орлоготой болох нь чухал. Үүний тулд зай талбайгаа олон талт байдлаар түрээсэлдэг болох хэрэгтэй гэж Соёлын сайдтай ярилах үеэр ярьж байсан.
-Харин тийм шүү дээ. Улсын төсвийн боломж хэмжээнд санхүүжээд суувал бидэнд л амар. Гэтэл харин ч эсрэгээрээ, ногоон байгууламжаа өөрсдийн боломжоор тордож явна. Хууль, дүрэм журмын дагуу энэ сайхан орчныг бүрдүүлж, улсад орлого төвлөрүүлж байна. Шинэ жишиг бүхий бидний хөдөлмөр, сэтгэл шингэсэн энэхүү үйл ажиллагааг эерэг нүдээр олж хараасай гэж хүсэж байна.
-Орлогын төлөвлөгөө биелүүлдэг гэлээ. Ямар дүнтэй байдаг вэ?
-Манай музей энэ жил 120 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөө хүлээж авсан. Мөн энэ жил тасалбарынхаа үнийг 15 мянган төгрөг болгож нэмсэн. Өнөөдөр зөвхөн тасалбараар бид энэ орлогын төлөвлөгөөг биелүүлнэ гэдэг маш хүндрэлтэй.
-Газрын асуудлыг та тодруулаач. Одоо хэдэн га талбайн гэрчилгээтэй вэ?
-Бид угтаа Засгийн газрын тогтоолд туссан 2 га газрынхаа дийлэнх хувийг алдчихсан байсан. 2010 оноос хойш нийт таван газрын асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандаж, 13 жилийн турш тэмцсэн. Анх 609.7 га газар л биднийх байлаа. Дараа нь 1 га болсон. Улмаар 2 га газраа өөрсдийн болгож чадсан.
Манай хамт олон бор зүрхээрээ энэ бүхний ард гарсан. Сүүлийн жилүүдэд "Монгол өмгөөлөгч" компани бидэнд эрх зүйн туслалцаа үзүүлж, ихээхэн дэмжсэнийг онцолмоор байна. Харин одоо эргүүлж олж авсан өөрсдийн 2 га талбай бүхий газраа нөөц боломждоо тулгуурлан, арчилж, тордож байгаа хэрэг юм.

Архитекторын дэвшүүлсэн боломжит нэг хувилбарыг хурлын үеэр танилцуулсан нь сошиалаар "сэвэгдсэн"
-Сүм хийдээс гадна музейн үзмэрүүд ихээхэн эмзэг сэдэв болдог. Хадгалах зориулалтын орчин ер нь бий юү?
-Манай музейн үнэт үзмэр, сан хөмрөгүүд сүм хийдийн үндсэн зориулалттай барилга, байгууламжид байрладаг. Тийм учраас Музейн тухай хууль болоод холбогдох хууль дүрэм, стандартын шаардлага хангасан сан хөмрөгийн өрөө, сэргээн засварлалтын лабораторитой болох шаардлагатай. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд хийгээд эрдэмтэн судлаачдын дүгнэлт гарсан байдаг. Бид уг зориулалтын сан хөмрөгийн өрөөндөө тулгуурлаад эрдэмж шинжилгээ, судалгааны ажлаа ч эрчимжүүлэх боломжтой юм.
Манай музей задгай талбайд байрладаг тул оготноос эхлээд олон төрлийн хорхой шавж үүрлэх боломжтой. 115 жилийн настай түүхэн дурсгалт барилгын хаагуур нь ч амьтад орж ирэх эрсдэлтэй. Мөн сүм музейн барилгыг халааж болохгүй гэдэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан байдаг.
Ингээд музейн сан хөмрөгийг хадгалан хамгаалах, судлах, сэргээн засварлах байгууламж барих асуудал Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт багтсан юм. Өдгөө энэ жил судалгаа шинжилгээний түвшинд явагдаж байна.
-Сүмүүдийг нурааж байгаад, шинээр тийм барилга барих нь гээд шуугьж байсан?
-Тийм ээ, сошиалд ихэвчлэн зөрүүтэй ойлголт түгэх юм. Зарим хүмүүс аливаа зүйлийн учир жанцанг ойлгож, нягталж үзсэний үндсэн дээрээс түгээн хуваалцаж байгаасай. Дээр дурдсан сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын байгууламж нь авто зогсоолын зүүн талд байрлах юм. Өөрөөр хэлбэл үндсэн сүм музейн уугуул өнгө төрх, сүр хүчийг хааж, халхлахгүй онцлогтой гэсэн үг.
Гэхдээ зураг төсөл нь батлагдаагүй байгаа. Архитекторын дэвшүүлсэн боломжит нэг хувилбарыг хурлын үеэр танилцуулсан нь сошиалаар "сэвэгдсэн" хэрэг. Хэрвээ энэ байгууламж баригдахгүй тохиолдолд манай музейн 6000 гаруй хосгүй үнэт үзмэрүүд эрсдэлд орох аюултай юм.
Бидний статус сүм биш музей. Музей учраас холбогдох хууль, дүрэмдээ л захирагдана. Бид музей дотроо ууж идэх зүйл оруулдаггүй, хориотой. Өөрсдийн дотоод дүрэм журмаа чанд баримталж ажилладаг. Соёлын өвийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтыг сахих хатуу дүрэм журамтай. Энэ үүднээс гэрээ байгуулсан талдаа ч өндөр шаардлага тавьдаг юм. Жишээ нь, бид зүлгээ хамгаалах үүднээс гэрээлэгч буюу түрээслэгч талын бэлтгэж авчрах сандал, ширээний хөлөнд ч шаардлагаа тавина. Та бүхэн эдгээр үйл ажиллагааны дараа манай зүлэг талхлагдаагүй байгааг харах боломжтой.
Манай ногоон байгууламжид мөн музейгээр үйлчлүүлээгүй иргэд ч чөлөөтэй сууж, амарч, тав тухтай нарлах нь бий. Монголын Урлагийн зөвлөл, MCS группийн "Өв эрдэнэ" төсөлд шалгарч, бид энэ ногоон байгууламжаа тохижуулсан гэдгийг мөн онцолмоор санагдаж байна.

Бид музейн статустай. Тиймээс холбогдох хууль, дүрэм журамдаа захирагдана
-Ер нь талбайгаа түрээслээд хэр удаж байгаа вэ?
-Түрээслэх хууль, дүрэм журам нь анхнаасаа нээлттэй байж ирсэн. Харин ногоон байгууламж хөгжөөгүй байсан учир манай гадаад талбайг түрээслэх санал хүсэлт төдийлөн ирдэггүй байлаа. Өнөөдөр өөр болж байна. Түрээсийн үнэ тариф нь ч манай сайт дээр ил, нээлттэй байгаа. Гэрээгээ байгуулж, төлбөрөө төлөөд зураг авалт хийж, үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүгдэд нээлттэй. Гэхдээ бид үйл ажиллагааных нь цар хүрээ, ач холбогдлыг авч үздэг. Жишээлбэл, төрсөн өдөр зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч байгаагүй.
Бидний ижил статустай бусад музейнүүд ч үндсэн талбайгаа ингэж түрээсэлдэг. Манай музей бол зөвхөн ногоон зүлэг бүхий гадаад талбайгаа түрээсэлдгээрээ л ялгаатай. Түүнчлэн Улаанбаатар хотын төвд, олны нүдэн дээр бүх үйл ажиллагаа маань явагддаг онцлогтой л доо.
-Чойжин ламын сүм музей хэдэн хүнтэй ажилладаг вэ. Үндсэн чиг үүргээсээ гадна хэр их ачаалал авч байна?
-Манай музей 20 ажилтантай. Үүнд зүлэг арчлах юм уу маркетингийн хүний нөөц багтах боломж, төсөв байхгүй л дээ. Сүм тус бүрд үзмэр харгалзагч бий. Мөн нэг л тайлбарлагчтай. Музей нь нэг талаасаа эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага тул эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, арга зүйч зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсийг ч ажилуулдаг. Зуны улиралдаа бид ажлын долоон хоног ажиллах шаардлагатай болдог.
-Цалин хэд вэ?
-580 мянган төгрөг. Одоо хичээл амарсан болохоор оюутнуудыг ажиллуулж байна.
Сүүлийн жилүүдэд соёл урлагийн байгууллагууд орлого бүрдүүлэх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болсон. Гэхдээ Сангийн сайдын баталсан тушаалын дагуу зарцуулна. 30 хүртэлх хувийг байгууллагад үүссэн өрийг дарахад зарцуулах гэх мэт. Жишээ нь, манай төсөв харуул хамгаалалтын зардлаа төлж дийлдэггүй. Тийм болохоор бид өөрсдийн олсон орлогоосоо төлж, гүйцээдэг. Дээр дурдсанчлан, ногоон байгууламж тохижуулах зардал байхгүй тул, бид олсон орлогоо эргээд энэ чиглэлдээ ч зарцуулах боломж бүрдэж байгаа хэрэг.
-Сүм хийд биш музейн статустай гэж онцолж байна. Чойжин сахиусыг буулгахын тулд энэ догшин газрыг зориуд сонгож авсан түүхтэй. Хэдий статус музей ч, энд өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулах нь сүмийн сахиуст хүндэтгэлгүй хандаж буй хэлбэр ч гэлцэх тал бий?
-Сүм гэдэг статустай байсан бол тийм асуудал ярьж болно. Гэтэл музей учраас Соёлын тухай болод Музейн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг мөрдөх шаардлагатай шүү дээ. Өөрөөр хэлбэл шашны байгууллага биш юм. Хувь хүмүүсийн сүсэг бишрэлийг хүндэтгэлгүй яах вэ. Манай музейн ажилчид ч ажилдаа чин сэтгэл, сүсэг бишрэлээрээ хандаж, амаргүй нөхцөлд бор зүрхээрээ зүтгэж буй.
Бид юу ч хийхгүй, ард түмний төлсөн татварын мөнгөөр цалинжаад, бахь байдгаараа байж болох л байсан. Хөдөлмөрлөсөн болохоор өнгөрсөн жил 138 сая төгрөгийн орлого олсон. Жилд 10 сая төгрөг ч олдоггүй байсан цаг бий шүү дээ. Тэр үе рүүгээ буцаад шилжиж болохгүй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол Улс маань ядуу буурай байна шүү дээ.

Гурван өдөр ажиллаад л "Хоолой өвдлөө" гээд яваад өгдөг
-Сошиал дуулианаас болж, гэрээгээ цуцалсан тохиолдлууд гарч байна уу?
-Манай гадаа талбайд үйл ажиллагаа зохион байгуулахаар сайхан болж байна. Сайхан болох нөхцөлийг нь бид бүрдүүлэх гэж хичээсэн болохоор үр дүн нь ийн гарлаа гэж харж, ойлгож байна. Харин илүү цагаар ажиллаж, улсад орлого бүрдүүлснийхээ төлөө буруутан болоод байгааг л ойлгохгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эдийн засгийн форум боллоо. Гадаадын олон зочид төлөөлөгчид ирлээ. Тэд нэг хүлээн авалтын хөтөлбөрөө манай талбай дээр хийхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь сошиал дуулианаас болоод больчихлоо л доо. Уг нь бид ямар нэг хууль зөрчөөгүй байдаг. Хүсвэл манай ямар нэг арга хэмжээнд ирээд үзээрэй. Үнэхээр сүмд, сан хөмрөгт сөргөөр нөлөөлөөд байна уу. Хүмүүсийг ууж идүүлээд, зах замбараагүй байдал үүсгээд байна уу. Нүдээр үзээд, өөрсдийнхөө өнцгөөр бичиж болно шүү.
-Таны албан тушаалд санаархагчид байх боломжтой юу?
-Байж болно. Миний нөхөр улстөрч. 13 жил шүүхдэж, газрын маргаан үүсгэхэд би нөхөртөө ч дам байдлаар хал удсан тал бий. Аливаа ажил зохион байгуулах ямар хэцүүг хүмүүс ойлгоосой. Бид ярьдаг биш хийдэг, бүтээлч хамт олон. Бараг манай хамт олны уриа гэж ойлгож болно. Хэрвээ гэрээлэгчдийн зохион байгуулсан үйл ажиллагаа муухай, тохигүй боллоо гэвэл тэр харин бидний буруу мөнөөс мөн. Хүмүүс гаднаас нь хараад л шүүмжлээд байдаг юм. Үнэн хэрэгтээ халаалтгүй, хүйтэн орчин гэж мэддэггүй л дээ. Өвөл худаг нь хөлдчихдөг, халуун усгүй, хэцүү нөхцөл юм даа. Гурван өдөр ажиллаад л "Хоолой өвдлөө" гээд яваад өгцгөөдөг юм. Гэхдээ бид 13 жилийн турш хөдөлмөрлөсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа чадварлаг хийж, санаачлагатай сайн ажиллаж байна шүү дээ.
Хараад байх биш зах зээлийн нийгэмд орлого олох ёстой. харин ч үнэ нь хямд байна цагийн хөлсийг нэмэх хэрэгтэй.
Хийсэн болгоныг хулгай гэж харахаа болих хэрэгтэй
Монголын маань цөөхөн л согихл н үавтай орк хорон санаатай хүмүүс өгаа ихэнх нь энэ эмэгтэйгийн хийсэн бүгдийг үнэлж бгаа
Тэр гоё зүлэг газрыг музей дээ хвсан мундаг эмэгтэй, улам олон гэгээлэг арга хэмжээ хийгээрэй
Төрийн эд хөрөнгийг хуульд зааснаас өөрөөр ашиглаж болдоггүй. Эсвэл болно гэсэн хуулийн за�##�таа хэлчих.
Ёс төр гэж байна.Хийх юм хийхгүй юм гэж байна.
Нөгөө Сүнээгийн амрагийн эхнэр биз дээ чааваас. Тэгээд төсөвгүй ц�##�ингүй юм бол чи наанаа юундаа шигдээд байхав дээ. Ц�##�инг нь авч бгаа юм бол зэрлэгээ түүгээд, арчилгааг нь хийх нь чиний үүрэг. Гуйгаад ажиллуулаад байгаа юм шиг олон юм хуцаад байхын сүүлийн үед.
Ха ха Харин тийм, Нэг л их хөмсгөө зангидсан ялархуу авгай байх юм
Ямар муухай бодол сэтгэлтэй хүнэнцэр вэ, чи! Чи энэ хүн шиг ажиллаж чадах болов уу? Чам шиг хүн хогнууд улсын хөгжилд саад болдог юм шдээ. Энэ байгууллагыг чадварлаг удирдаж зүрх сэтгэлээ зориулж байгаа энэ хүнд (музейн захир�##�д) т�##�архах ёстой шүү, бид!
Бид сайн юмыг дэмжихгүй сайн ,муу бүхнийг ингэж муулаад байв�##� энэ улсаа хэзээ хөгжүүлэх юм �##�иваа хандлагаа өөрчилж өргөн хүрээтэй сэтгэж атаа жөтөөгүй амьдарч байж сая өөдлөнөө.
Ээ хөөрхий. ОТ-ыг шинэ охин юу бодож явдаг юм болдоо
Өөр ц�##�ин сайтаа ажил олоод хийхгүйг бодоход овоо унацтай л ажил байгаа доо
сайн бна амжилт хүсье монголчууд хүшуугаа хөдөлгөхөөр хуруугаа хөдөлгөөчээ хүний хийсэнийг харлуулах муулаж тааша�##� авдаг хүмүүсээ ямар хэрэгтэй юм Зургаа авхуулаад гархад юу нь болохгүй гэж гадаадад сүмд гэрлэж байдаг биз дээ Энэ харин эх оронч сайн охин бна Гадны сүмд гэрлээд зургаа авхуулсан бол сэвээчид юу гэж сэвэх үү Мүзейн хамт олонд амжилт
Үзмэрийн газар шүү дээ. Үүх түүхийг нь сайтар суд�##�сан бол хурим хийгээд байхаар газар ч биш л дээ. Тэр сайхан билэгдэлтэй сайхан зүйлээ ийм газар хийх нь миний хувьд бол сэтгэлд сэвтэй л санагдана. Бу�####�ас онцгойрч харагдах гэсэн шоу л юм даа
ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭ
Ийм шун�##�ын дэв суусан этгээдийг х�##�б�##� таарна! Хийх хийхгүй юм гэж байдаг! Энд хурим найр хийсэн хүмүүст аз биш гай л дагана
Хатан ээж Сарангэрэлийн экс нөхөр, Сүнээгийн нууц амраг, музейн захирлын одоогийн нөхөр сах�##� Эрдэнэбилэг гээд гачин нөхөр шүү дээ. Төсөв хусагчид
түүх соёлын байгууллагын ажилтан гэхэд ногоон байгууламжийн мэдлэгтэй захир�##� бнаа.
sain l bn sh dee saihan emegtei bn lee ger buld ni az jargal husie
Маш зөв, хуримын ордоноос гараад хосууд мөнгөө төлөад зураг авахуулах хичнээн гоё вэ?
Мундаг эмэгтэй амжилт
Билэг ерөөлөө бодоод гадна т�##�д нь зураг авахуулж болдиймаа гэхэд хурим найр хийж, ууж идэж болохгүй л байхгүй юу! Гандан дотор ширээ засаад найр наадам хийх үү тэгээд?
Музейн нэрээ сольж хуримын ордон гээд нэрлэчихвэл таарна. Эсвэл музейндээ тохирсон орлогоо өсгөх мененжмент хий. Эс чадв�##� ажлаа чаддагт нь өг гэж л нэг том дарга нь хэлээсэй.
Ингэж мөнгө олох зөв ш дээ ямар үзмэрийг оролдоод байгаа биш европт ит�##�у австрид сүм эртны хаад хатадын ордондоо хуримын зураг ав�##�т хайрын тангараг өргөдөг
Одол нээх ийм худлаа попордогоо болих хэрэгтэй
Музейн орчин гоё болжээ. Музей үнэхээр сэрүүхэн. Ажилчид нь бага ц�##�интай. Төсөв бага. Харин ингэж менежмент хийгээд орлогоо нэмсэн байгаад баяр хүргэе
Сүм хийдэд хурим хийж блох у
Жишээ нь зун хүнгүй юм чинь орлого олог гээд нэг байр байшин хэдхэн хоног түрээслэх гэтэл надад түрээслүүлэх газар ганц ч олдоогүй. Бүгд татг�##�зсан хариу өгсөн.
Нээлттэй байлгахыг дэмжиж бнаа музей гэхээрээ л ха�##�ттай эзэнгүй хүн ч очдоггүй байлгах гээд бдаг юм уу хаашаа юм бэ? Арчилж тордоод түрээслээд түүх дурсг�##�ын газраа улам үнэд хүргэх гэдэг маш том ажил шүү ... Монголчууд хийж байгаа нэгэндээ атаархаж учир ш�##�тгаангүй муулахаа болимоор юм . Ямар хүчээр төрийн үйл ажиллагаа монополдож зохион байгуулж татварын мөнгө аваад байгаа биш дээ хийж чадаж байгаа зүйлсийг дэмждэггүй юм аа гэхэд садаа болмооргүй бна
Хуримын ордон биш
Чиний хувийн музей биш !!!!
ene davartsan avgai chini nogoo sahal bat erdene iin yakut avgaigiin daraah avgai ger bizdee
Сах�##� батэрдэнийн хуучин авгай гэлүү
Дүр эсгэсэн шулам юм биш үү дээ
Тэр Танатай гэгчтэйгээ хөтдөлцөөд огцор
Энэ мэргэжилийн бус захир�##�ыг солих хэрэгтэй энэ хүүхэн эрт орой хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэх болно
Huue chi olon jiliin omno hunii nuhur salgaj suusan bizdee,
Эднийхэн сайн санаачлагатай ажилладаг гэж хардаг шүү.
Ажлын газар маань хажууханд нь болохоор тэгж дүгнэгддэг.
Танд эрч хүч эрүүл энх хүсэн ерөөе хиидэг чаддаг хүн байна амжилт
хэд хоногийн өмнө гадуур нь явж байхад, дүүрэн з�##�уучууд өдрийн цайны цагаар бололтой, зүлгэн дээр нь савтай хоолоо бариад ирчихсэн сууцгааж байн�##�ээ, сайхан л харагдаж байсан. музейдээ х�##� б�##�гүй бол, түрээсийн орлого олоход юу нь ч буруу байхавдээ.
харин ч болж байна ш дээ. Төсвийн зард�##� харв�##� ийм түвшинд авчирж чадахгүй шдээ. Дуртай нь мөнгөө төлөөд хурим найраа хийхэд юу нь болохгүй байгаан. Гадаад ч гэсэнийм сүмд л хуримаа хийдэг шдэ
ЗОЧИН
Энэ захирлыг заав�##� захирлын сууд�##�д суулгамаар байгаа бол өөр арга бодмоор.
хэзээ ч хэн ч дахин давтаж энэ бүгдийг хийж чадахгүй түүхийн үнэт нандин байгууламжийг яагаад энэ засаг улс нь өөд нь татаж тэр байгаа чигээр нь засварлаж нандигнадаггүй юм бэ гэж нэг удаа тухайн музеиг үзэхдээ уржинан жил маш их гайхсан шү музеи цэл хүйтэн тас харанхуй байсан ядаж яагаад өдрийн гэрэлтүүэг тавиад гэгээтэй байлгаж болохгүй байгаа юм бол гэж гайхсан
тас харанхуй байсан ч гэх шиг! их тод гэрэл үзмэрийг маш хурдан гэмтээдэг, ингээд байх нь маш хэрэгтэй, сайхан тохижилуулсан саыхан энергитэй газар шүү
Чамайг мөнгө олохоор чиний дэргэдэх монгол хүн атаархаад боож үхэх нь гарцаагүй шүү дээ ! Монголчууд гэж ийм л улсшүү !
Ялархаад л ... Ажлаа чаддаг хүнд нь өгөөд �######�
100 гаруй жил онгон дагшин хадг�##�агдаж ирсэн сахиусны өргөө энэ эргүү авгайн гараар орж дуусах нь уу? Араа даах л болтугай!!. Орлого ол гэдэг нь музейн үзмэрүүдийн т�##�аар түүх домгийн болон үнэ цэнийн суд�##�гаа хийж, олон нийтэд сурт�##�члан таниулах замаар үзэгчдээ нэмэгдүүлж орлого ол гэсэн үг болохоос зугаа цэнгээний газар болго гэсэн үг биш! Ярианаас нь үзэхэд юу ч ойлгохгүй авгай бн. Мөнгөөр үнэлэхгүй юм гэж бн бас..ккк. Мөнгө гэвэл нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй б�##�ай авгай. Сүм, музей, сахиус, шүтээн гэдгээ эхлээд ойлго! Идэш уушийн газар ту�####�а. Энэ авгайг �######�уулаад түүхч, шашин судлаач хүн тавиач ээ! Цогзолмаа сайд байхдаа сах�##� Ж.Б-д найр тавьж авгайг нь �##�бан туша�##�д тавьсан байдаг юм..Хэрэгтэй газар нь хэрэгтэй, мэргэжлийн хүн л ажиллах ёстой!
Захир�##� буруу ойлголттой аж. Хамаар�##� бүхий эд хөрөнгөө хамга�##�ах нь үүрэг болохоос, ял биш. Хаана юу хийж байгаагаа огт мэдэдгүй бололтой. Түүх, соёлын ажилтнуудаасаа асуу.
Бахархаж байна. Маш сайн ажилладаг хамт олон шүү.
Төрийн хамга�##��##�тад бдаг музейг будаа энэ хүүхэн үйлийн үрээ яаж барна даа өндөр сайхан моднууд байхгүй
Төсвийн байгууллага хирнээ төсөв харахгүй ч гэх шиг, энэ хүн дэндүү дураараа авирлаж байна. Харин яагаад гэдгийг бичмээр. Бүжигчин мэргэжилтэй энэ хүн олон нийтийн дүргүйцлийг ойлгодоггүй юм уу, �##�ь эсвэл өөрийгөө хэтэрхий үнэлээд байдаг юм уу гайхшр�##� төрүүлж байна.
Энэ захир�##� захи�##�гаар коммент бичүүлэхээ болимоор юм . Бүгд л сүүлийн үед дураар дургиж, ялархаж байгааг харж байна
Дэмжүүштэй л зүйл
Энэ бол соёлын өв улсын татаасаар урсг�##� зард�##�,ц�##�ингаа тавьж ёстой биш юмуу. соёлын сэргэлт гэж солиорч байхаар тэр мөнгөө музейнууддаа өгмөөр юм.
Маш сайхан эмэгтэй , энэ хүн шиг өдий зэрэгтэй эртний энэ сайхан сүмийг аваад өдий хүртэл арчилж тордоод явж бгаа нь мундаг бна,
Otgonsuren zahiral mash sain ajillaj bgaa, zunii 2 sard zurag avahuulaad garahad yuunii buruu gej iim orchin ubd bhgui bolood l ter ene bol soyol urlag goo saihanii tsogts medremj yum orgon olon mini orgon setge!
Одоо жаахан орчин үетэйгээ хөл нийлүүлээд явмаар юм аа. Тэр ч болохгүй энэ ч болохгүй гээд сонин сонин юм яриад суухын хм,,, гоё л байна шдээ. Ажлын амжилт хүсье!
АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.