Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙТехнологи

Чипний дайн: Хятад АНУ-ын эсрэг экспортын хориг арга хэмжээ авлаа

Хятад, АНУ-ын хооронд хагас дамжуулагчийн ирээдүй хийгээд худалдааны дайн хурцдаж байна. Бээжингийн талаас даваа гарагт нэгэн том цохилт хийв. Дэлхийн чипний үйлдвэрлэлийн салбарт чухал ач холбогдолтой галлиум, германий хоёр стратегийн түүхий эдэд экспортын хяналт тавилаа.

Жефферисийн шинжээчид "Бид үүнийг Хятадын технологийн дайныг эсэргүүцэх хоёр дахь арга хэмжээ хэмээн харж байгаа. Мөн АНУ-ын хиймэл оюун ухааны чипний хоригоо чангатгаж буйтай холбоотой хариу арга хэмжээ хэмээн таамаглаж байна" гэсэн юм.

-Энэ хүртэлх нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан-

Өнгөрсөн тавдугаар сард Ж.Байдены засаг захиргаа Хятадын компаниудад тусгай зөвшөөрөлгүйгээр дэвшилтэт чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авахыг хориглосон экспортын хяналтын багцаа танилцуулсан.

Чип нь ухаалаг гар утас, жолоочгүй автомашинаас эхлээд дэвшилтэт тооцоолол, зэвсгийн үйлдвэрлэл хүртэлх бүхий л зүйлд амин чухал юм. АНУ-ын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ хэмээн эл алхмыг тодотгосон. Гэвч үүгээр зогссонгүй. Хязгаарлалт үр дүнтэй байхын тулд Вашингтонд Нидерланд, Японд байрладаг бусад гол нийлүүлэгчид нэгдэх шаардлагатай байсан юм.

Эцэст нь Хятад хариу арга хэмжээ авав. Дөрөвдүгээр сард Микрон компанийг дэд бүтцийн гол төслүүдэд ажиллаж байхад Хятадын компаниудад худалдахыг хориглохоос өмнө кибер аюулгүй байдлын шалгалтыг эхлүүлсэн. Даваа гарагт Бээжин галлиум, германий хэрэглээг хязгаарлахаа зарлав.

-Галлиум болон герман материалуудын талаар-

Галлиум нь зөөлөн, мөнгөлөг металл бөгөөд хутгаар зүсэхэд хялбар байдаг. Энэ нь хагас дамжуулагч ба гэрэл ялгаруулах диодын гол материал болох нэгдлүүдийг үйлдвэрлэхэд ихэвчлэн ашиглагддаг юм.

Германий бол гэрэл болон электрон өгөгдөл дамжуулах чадвартай оптик утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг хатуу, саарал, цагаан, хэврэг металлоид билээ.

Экспортын хяналтыг 2021 оны эхээр Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн талаас илүү хувийг хянадаг 17 элементээс бүрдсэн газрын ховор элементийн экспортыг хязгаарлах оролдлого хийсэнтэй харьцуулжээ. Галлиум болон германий уг 17 элементэд хамаарахгүй ч түүнийг олборлохтой ижил хэмжээний өртөг өндөртэй билээ.

Учир нь эдгээр металлыг ихэвчлэн хөнгөнцагаан, цайр, зэс зэрэг түгээмэл металлуудыг олборлож, тэдгээрийг үйлдвэрлэдэг улс орнуудад боловсруулдаг. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Хятад бол галлиум болон германий үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улс хэмээжээ.

Хятад дэлхийн галлиумын үйлдвэрлэлийн 98, германий боловсруулах үйлдвэрийн 68 хувийг дангаар бүрдүүлдэг юм. Мягмар гарагт хоёр түүхий эд үйлдвэрлэгч хятад үйлдвэрүүдийн хувьцаа 10 хувиар өссөн байна.

-Тэд чипний дайнд хэрхэн тоглодог вэ-

АНУ болон Хятад дээрх хоёр чухал элементээс хамааралтай. 2021 онд хэрэглэсэн галлиум болон германий 50 гаруй хувийг Хятадаас импортлосон хэмээн АНУ-ын Геологийн алба мэдээлсэн.

Харин дээрх элементийн экспортод Хятад хориг тавьсан нвь "анхааруулгын дохио" хэмээн Евразиа группийн шинжээчид тодорхойлов. Нөгөө талаас Хятадын эрх баригчид энэ долоо хоногийн сүүлээр Бээжинд айлчлах гэж буй АНУ-ын Сангийн сайд Ж.Йеллентэй хэлэлцээ хийхдээ эдгээр металлын хяналтыг наймаа болгон ашиглах бодолтой байхыг үгүйсгэхгүй юм.

Бээжингийн уг шийдвэр нь АНУ болон түүний холбоотон улсуудад хүндрэл болохгүй. Хэдийгээр Хятад энэ салбартаа тэргүүлэгч боловч уг хоёр металлын аль алиныг нь орлох боломжтой үйлдвэрлэгчид болон ашигт малтмалын нөөц байгаа хэмээн Еврази группийн шинжээчид таамагласан байна.

Учир нь АНУ галлиумын тавны нэгийг Их Британи болон Германаас, германий 30 гаруй хувийг Бельги болон Германаас импортлодог юм.

-Хятад ноёрхлоо алдах эрсдэлтэй-

Галлиум болон германий нөөцийг хянах алхам нь АНУ-ыг ухрахад нөлөөлөхгүй бол Бээжин хариу арга хэмжээгээ хурцатгах магадлалтай. Олж авахад хэцүү биш ч боловсруулахад төвөгтэй ховор элемент юм. Жефферисийн шинжээчид "Хэрэв энэ арга хэмжээ нь АНУ-Хятадын динамикийг өөрчлөхгүй бол газрын ховор элементийн экспортын хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай" хэмээв.

Харин Евразийн шинжээчид экспортыг хязгаарлах нь "хоёр иртэй сэлэм"-тэй ижил хэмээсэн юм.

Өмнө нь Хятад улс газрын ховор элементийн ноёрхлоо нэмэгдүүлэх оролдлого хийсэн нь олдоц багасаж, үнийг өсгөсөн билээ. Үнийн өсөлт нь Хятадаас гадуурх олборлолт, боловсруулалтын үйлдвэрүүдийг өртөг зардлын хувьд илүү өрсөлдөх чадвартай болгосноор өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн байна. Тэд 2010 онд АНУ-тай зөрчилдсөний улмаас ховор элементийн экспортын квотоо бууруулсан.

Үүний үр дүнд тус улсаас бусад компаниуд металл үйлдвэрлэхэд илүү их хүчин чармайлт гаргасан байна. Хятадын зах зээлд эзлэх хувь нь 2010 онд 97 хувь байсан бол 2019 онд 60 хувь болж буурчээ.

Тиймээс Хятадын одоогийн экспортын хязгаарлалт нь зэх зээлийн ноёрхлыг бууруулах эрсдэлтэй юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2023 18:14

Хужаа нараас гуйлаа юу

Зочин
Зочин
7 сар 6, 2023 04:06
Reply to  Зочин

Монголчууд манай түүхий эд, нүүрс аваач гээд гуйгаад байгаа шүү дээ.Монголоос түүхий эд авах �##�батай юу гэдэгтэй адил сонсогдож байна. Монголчууд хятадыг гуйхаа больчихож чадахгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button