НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ
Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллана

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2023.07.05/ үерийн асуудлаар хуралдаж байна. Улмаар Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, ажиллахаар болжээ.
Өнгөрсөн бямба гараг буюу долоодугаар сарын 1-нээс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас Улаанбаатар хот усанд автаад байгаа юм.
Тэгвэл өнөө өглөөний байдлаар Сэлбэ гол дагуух орон сууцууд усанд автаад байна. Тодруулбал, энэ сарын 4-5-нд шилжих шөнө Сэлбэ голын үерийн далан нурснаас гол дагуух орон сууцууд үерт автаж, иргэдийн болон замын хөл хөдлөгөөнийг хорилоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.