УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Залуусыг "Playtime" явлаа хэмээн буруутгасан хүмүүсийг зэмлэгч

УИХ-ын хаврын чуулганы өнөөдөр /2023.07.07/-ийн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үерийн асуудал хийгээд Плейтаймтай холбоотой сэдвүүдийг хөндөн ярьсан юм.

Тэрбээр "Иргэд бороо ороосой хэмээн хүсэж байсан. Гэсэн хэдий ч үргэлжлэн орсон борооны үеэр Улаанбаатар хот усанд живлээ. Одоо өтгөн шингэнтэй уснаас болоод иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж байна. Үе үеийн удирдагчдын буруу шүү дээ. Эцэстээ гэхэд "Авлига хороолол"-ын асуудал хөндөгдөж байна.

Залуучуудыг үерийн асуудалтай холбон бухимдаж, тэднийг буруушааж байна. Гэтэл зуны амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж буй хэдэн залуучуудаа буруутгаж байна. "Плейтайм"-д явсан залуучууд ямар буруутай юм. Авлига хорооллын эрх мэдэлтэн, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Залуучууд тухайн барилга, байгууламжууд руу ус оруулаа юу. Тэд энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс биш" гэсэн юм.

Өнөөдрийн чуулганаар ийн хөндөн ярих болсон шалтгаан нь цахим орчинд залуучуудыг өнгөрсөн шөнө Плейтаймд явж, олон улсын хөгжмийн фестивальд оролцсонд бухимдсан хүмүүс олон байв. Тэдний зүгээс шороо зөөж, үерийн далан босгож, үерт автсан хэсэг газарт тусламж үзүүлж, ажиллах хэрэгтэй хэмээн олон нийт шүүмжилсэн.

Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат ийн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Буруу шүү ард одон нь дээсэн дөрөөн дээр байг�##�иин хүчинд мөхөсдөж амиа ч �##�даж байрад зугаацаж явдаг муусайн шаар хогнууд юу гиигүүлээв б�##�ай ганбат чи юу хиигээв хэрүүлиин тулам чи яаж тус болоов

Галаа
Галаа

З�##�уучуудын буруу гэж юу байсийм.Баярлаж цэнгэх ёстой шүү дээ.Авилгачдын буруугаас болж үер усны аюулд орсон болохоос з�##�уучуудын буруугаас болоогүй.

Батбаяр
Батбаяр

АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛ БАЙДАГ АЛАГ ХОРВООД ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХ НЬ ЁС ЗҮЙГҮЙ ТЭНЭГ ХЭРЭГ ХҮНИЙ ӨӨРИЙН ЗАЛУУС БИЁ БИЁНЭЭ ХАРАХ ТУРШЛАГА СУУХ АЛТАН БОЛОМЖ

Холбоотой мэдээ

Back to top button