УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг 24 хоногийн дотор УИХ-ын дэргэд авна

УИХ-ын хаврын чуулганы өнөөдөр /2023.07.07/-ийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлын тоонд нэмж оруулжээ.

Дээрх тогтоолын төсөлд Хуул зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг УИХ-ын Тамгын газрын мэдэлд шилжүүлэн авахаар боллоо.

Тодруулбал, ирэх сарын 1-ний дотор УИХ-ын дэргэд авч, ажилчдын цалин хөлстэй холбоотой 7-12 дугаар сарын зардлыг өмнөх түвшинд нь тооцож, санхүүжүүлэхээр тусгав.

Уг асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр "Би тогтоолын төслийг дэмжихгүй. Төрийн өмчит компаниар дамжуулж Монголыг бүхэлд нь авч байна. Хувийн өмчгүй болох нь. УИХ-ын тогтоолоор бүгдийг нь дэргэдээ авч байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шинээр нэмэгдэх гишүүдээ байрлуулах гээд авчээ

Зочин
Зочин

126 даргаа ба6таах газар хайгаад л. Хогийн Занданшатар

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

зөв зөв хуульчдын холбооны газар гэж нэг ажилгүй юмнууд шавсан газар байсан сайхан барилга хэрэгтэй газраа байх нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button