Танд хэрэгтэй

Дархан-Эрдэнэт чиглэлийн зорчигчид Ширээ гүүрээр явах боломжтой

Улсын чанартай А1001 дугаартай Дархан- Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт Хараа голын ус давсан тул хөдөлгөөнийг хаасан.

Тиймээс тус чиглэлд зорчиж яваа иргэд Ширээ нурууны гүүрээр зорчих боломжтой.

Ширээ нурууны гүүр буюу Дарханчуудын хэлж заншсанаар Тосгоны гүүрээр суудлын тэрэг, нийтийн тээвэр саадгүй нэвтэрч байна.

Ингэхдээ, Дархан Эрдэнэтийн уулзвараас хөдөлгөөн хаагдаж, тойрог замаар явснаар 14 км дээр буцаж улсын чанартай авто замтай нийлнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button