Ярилцлага

Д.Анхбаяр: “Монголын эзэнт гүрний түүх” хэвлэгдэн гарсны дараа зохиогчдын багийнхныг ална гэж заналхийлсэн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.Анхбаяртай Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар онцлон ярилцлаа. Тэрбээр Перс, Араб, Түрэг хэлтэй бөгөөд Турк, Иран улсуудад түүхч мэргэжлээрээ суралцаж төгссөн билээ.

-ПЕРС, АРАБ, ХЯТАД, АРМЕН, ЛАТИН ЗЭРЭГ ЭХ СУРВАЛЖИЙН ХЭЛЭЭС МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХИЙГ БИЧСЭН АНХНЫ ЦОГЦ БҮТЭЭЛ-

-Монголын эзэнт гүрний түүх таван боть ном нээлтээ хийгээд удаагүй байна. Өмнө нь хэвлэгдсэн түүхийн бүтээлүүдээсээ юугаараа онцлогтой вэ гэдгийг тодотгооч?

-Монгол Улсын их сургуулийн Түүхийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, “Степпе паблишинг” хамтран Монголын эзэнт гүрний түүх төслийг хэрэгжүүллээ. МУИС-ийн түүхийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран өмнө нь Хүннүгээс 12-р зууны үеийн Монгол аймгуудын түүхээр бүтээл гаргасан байдаг. Үүний үргэлжлэл бол эл таван боть ном юм. Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армен, латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид энэ төслийн багт ажилласан гэдгээрээ онцлогтой. Их Монгол Улсын түүх болон бүрэлдэхүүн дөрвөн улс болох Их Юан хэмээгдэх Их Монгол улс, Зүчийн Улс, Цагадайн Улс, Ил хаант улсуудын түүхээс эл боть номууд бүтсэн. Үзэл баримтлалын хувьд нүүдэлчдийн нийгмийг үзэх өрнө дорнын судлаачдын онолыг харгалзуулан үзсэн шинэ санаа дүгнэлт юм. Тухайлбал, хөрш зэргэлдээ томоохон гүрнүүдээс нийгмийн байгуулалт зэрэг бүх зүйлээ хуулбарладаг байсан гэсэн санал, тайлбарыг өрнийн судлаачид хийж ирсэн байдаг. Энэ удаад бид нүүдэлчдийн нийгмийн дотоод зүй тогтол, хөгжлийн явцад өөрсдийн гэсэн төр нийгмийн байгуулал соёл, эдийн засгийн тогтолцоотой болсон гэдгийг баримтаар нотлон харуулсан.  

-Боть бүр нь Монголчуудын хувьд ч, дэлхийн түүх судлалын хувьд ч чухал үүрэгтэй, далайцтай бүтээл болсон гэж үнэлэгдэж байгаа нь анзаарагдсан шүү?

-Тийм ээ. Энэхүү төслийн тэргүүн боть “Их Монгол Улс”, дэд боть “Юань гүрэн”, гутгаар боть “Зүчийн улс”, дөтгөөр боть “Цагадайн улс”, тавдугаар боть “Ил хаант улс” гэсэн таван цуврал юм. Их Монгол Улсын түүх гэгдэх тэргүүн ботид Их Монгол Улсын түүхэнд холбогдох маш олон он цаг, түүхэн газар орныг дахин нарийвчлан авч үзэж тайлбарласан. Мөн Чингис хааны дараах Өгөдэй хаан, Гүюг, Мөнх хааны үеийг тусгайлан судалж нэгтгэн дүгнэснээрээ онцлогтой. “Их Юань улс хэмээгдэх Их Монгол улс” хоёрдугаар ботид Юань Улс өөрсдийгөө Их монгол улс гэж үзэж байсныг хөшөө чулууны бичээс, тухайн үеийн албан бичиг баримтуудаар нотлон харуулсан. Маш олон Хятад сурвалжууд дахь мэдээг харьцуулан шинжлэн судалсан. Гэтэл орчин үед Хубилай хааны үеэс Юань гэдэг улс байгуулагдаж, Их Монгол Улс гэнэт байхгүй болчихсон юм шиг өрөөсгөл үзлийг, түүхчид тайлбарлаж ирсэн байдаг юм. “Зүчийн улс” буюу гуравдугаар ботид латин, перс, араб, орос хэл гэх мэт олон хэлт эх сурвалжийг өргөнөөр ашигласан. Зүчийн улс нь Оросын болон бүс нутгийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэснийг баримтаар нотлон харуулсан байгаа. Цагадайн улс, Ил хаант улс хэмээх хоёр ботиудад анхдагч сурвалжийн мэдээг өргөнөөр ашигласнаараа онцлогтой. Их монгол улсын төр нийгмийн бүтэц, зохион байгуулалт, хууль зүйн тогтолцоо, соёл зэрэг бүх зүйлийг дундад Ази, Ойрхи дорнодод хадгалан үлдээсэн, Монгол төрийн уламжлалыг үлдээж чадсан гэдгээрээ онцлогтой юм. Энэ таван боть нь Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох Араб, перс, латин, орос, түрэг зэрэг хэл дээр сурвалжууд болон бусад өрнө дорнын хэл дээрх судалгаа шинжилгээний зохиолуудыг нэгтгэн дүгнэж, нэгэн сэдэвт бүтээлийн хэмжээнд Монголын эзэнт гүрний түүхийг бичсэн анхны цогц бүтээл гэж хэлж болно.

-МОНГОЛЫН ТҮҮХИЙГ БИЧСЭНИЙХ НЬ ТӨЛӨӨ ДЖУВЕЙНИЙД ӨЛЗИЙТ ХААН МУЖ БҮРЭЭСЭЭ ХОЁР ТОСГОН ӨГСӨН БАЙДАГ-

-Олон хэл дээрх сурвалж бичиг ашигласан энэ бүтээлд дурдагдсан шинэ содон баримт, эх сурвалжаас дурдаж манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Монголын ард түмэн Монголын нууц товчоог бүгд мэднэ. Үүнээс гадна Монгол хэл дээр орчуулагдсан Рашид Аддины “Судрын чуулган”-ыг шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн н.Сүрэнхорлоо гуай 2002 онд Орос хэлнээс орчуулсан байдаг. Мөн нэрт орчуулагч Го.Аким гуай “Шастирын чуулган”-ыг Англи хэлнээс орчуулсан. Тэдгээрээс Монгол хаадын явуулж байсан бодлого, өдөр тутмын амьдрал ахуйтай холбогдолтой маш олон мэдээ баримтыг уншигчид шууд олж үзэх боломжтой. Мөн Джувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гэдэг зохиол мөн 2006 онд орчуулагдсан байдаг. Цаашид түүх судлалыг хөгжүүлэхэд энэ мэт чухал сурвалжуудыг ашиглах нь хамгийн чухал. Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох энэ олон хэл дээрх сурвалжуудыг цаашид үндэсний томоохон хөрөнгө оруулагчид, төр засаг нь анхаарах зайлшгүй хэрэгцээ байгаа юм. Сая дурдсан сурвалжуудыг зөвхөн монгол хэлтэй хүмүүс л олж үзэх боломжтой. Цаана нь өчнөөн олон түүхийн сурвалж олон хэл дээр бий. Тэдгээрийг олж үзэхийн тулд олон хэл сурна гэдэг мэдээж хэцүү зүйл.

-Та өмнө нь Монголын түүхтэй холбогдолтой Перс хэл дээрх эх сурвалж маш олон бий гэж ярьж байсан билээ. Энэ тухай жаахан тодруулж ярихгүй юу?  

-Монголын эзэнт гүрний түүхийн үед соёлын нэг чухал бодлого явагдаж байсан. Тодруулбал, шашин, соёл, шинжлэх ухааныг дэмжих бодлого Монгол хаадын ивээл дор явагдаж байсан түүхтэй юм билээ л дээ. Эдгээрээс шинжлэх ухааныг илүү дэмжигч нь Ил хаант улс юм. Ил хаант улсыг 1256 онд  байгуулагдаж, 1335 онд мөхсөн гэж үздэг. Тус улс байгуулагдсан цагаасаа Монголын эзэнт гүрний түүхийг бичиж үлдээх оролдлогыг төрийн бодлогоо болгон хэрэгжүүлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд хийгдсэн гол ажлуудын нэг бол Джувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” бичигдсэн явдал юм. Джувейни бол Ираны сэхээтэн гэр бүлээс гаралтай түүхч юм. Энэ хүн Гүюг хааны сүүл үеэс Мөнх хааны үед Монголын төрд алба хааж байсан төрийн түшмэл хүн. Дараа нь Ил хаант улс байгуулагдахад Багдадын захирагчаар ажилласан. Монголын түүхийг бичиж үлдээхэд тухайн үеийн Монгол язгууртнууд онцгой дэмжлэг олгосон. Үүний үндсэн дээр “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гэх маш том түүхийн бүтээл төрсөн. Эл бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхийн үндсэн сурвалжуудын нэгт зүй ёсоор ордог. Мөн нэг томоохон сурвалж нь Рашид Аддины “Судрын чуулган” зохиол юм. Үүнийг Газаан хааны үед бичиж эхлээд Өлзийт хааны үед дуусгасан байдаг. Эл зохиолыг буюу Монголын түүхийг бичиж дуусгасных нь төлөө Өлзийт хаан муж бүрээсээ хоёр тосгон өгсөн. Мөн 20 түмэн динараар шагнаж байжээ. Монголын түүх төдийгүй дэлхийн түүхийг бичих гэсэн анхны оролдлого энэ болж байсан гэж үздэг. Үүний үндсэн дээр өнөөдөр бид Монголын эзэнт гүрний түүхийг судлах хоёр том сурвалжтай болсон байна. Хэрэв энэ хоёр бүтээл бичигдээгүй байсан бол өнөөдөр Монголын эзэнт гүрний түүхийг ийм өндөр хэмжээнд бичиж чадах байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

-Таны хувьд Ил хаант улс, Цагадайн улс гэсэн хоёр ботийг бичсэн. Нэлээдгүй их цаг хугацаа, хөдөлмөр орсон гэж бодож байна. Судалгаа шинжилгээний ажилдаа нийт хичнээн жилийг зарцуулав?

-Аливаа судалгаа хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг. Миний тухайд энэ ажлыг 2004 оноос эхэлсэн гэж үзэж болно. 2004 онд түүхч мэргэжил эзэмшиж, түүхийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. Тухайн үед Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор Ч.Дашдаваа гуай надад “Ил хаант улсыг судлах хэрэгтэй” гэж хэлж, энэ чиглэлд намайг хөтөлсөн байдаг юм. Ингэхдээ эрдэм шинжилгээний ажилтан н.Ганбат бид хоёрыг дэмжиж Турк улс руу сургуульд явуулсан л даа. Ингээд 2006-2016 оны хооронд докторын ажлаа бичиж хамгаалж байлаа. Перс, Араб, Цагадай гэсэн гурван сурвалжийн хэлийг үзэж 2016 онд “Ил хаант улсын Везирийн тогтолцоо” гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Ирээд МУИС-ын түүхийн тэнхимд багшаар ажиллаж байгаад энэ хоёр ботийг бичлээ. Ганц хоёрхон жилийн дотор бичээгүй, бүтэн арав гаруй жилийн хөдөлмөр, цаг хугацааны үр дүнд бичигдсэн гэж хэлж болно.

-ТҮҮХИЙН САЛБАР МАШ ИХ БОХИР МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛЧИХЛОО-

-Өнөөдөр даяаршсан нийгэм гэдэг утгаараа ялангуяа залуус эх түүхээсээ холдож, мартаад байх шиг. Түүхээ сонирхож уншихгүй байх шиг санагддаг. Энэ тал дээр түүхч, багш хүний хувьд ямар үзэл бодол, ямархан эмзэглэлтэй явдаг вэ?

-Энэ бол зөвхөн манайд тулгараад байгаа асуудал биш. 21-р зууны технологи өндөр хөгжсөн нийгэмд дэлхий нийтэд тулгараад байгаа зүйл юм. Өнөөдөр мэдээлэл хэтэрхий их болчихсон байна. Энэ нь хүнийг хэтэрхий хөнгөн зүйл рүү татаж, улмаар олон хүн хуваалцсан /шэйрлэсэн/ зүйл л үнэн юм шиг харагддаг, ойлгодог болчихлоо. Ялангуяа түүх маш бохир мэдээлэлтэй болчихлоо. Судлаачид бидний мэдэхгүй, хэн хаанаас гаргаж ирсэн нь үл мэдэгдэх баримтууд хүртэл гараад ирдэг болж. /инээв.сурв/ Үүний эсрэг тэмцэх боломжгүй. Харин шинжлэх ухаан, түүхийн мэдлэгийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх шаардлага тулгараад байгаа юм. Интернет буюу технологийг давуу тал болгон ашиглах хэрэгтэй байна. Номын санд сууж ном, зохиол уншдаг хүмүүсийн тоо эрс цөөрсөн. Сууж ном унших нь битгий хэл хичээлтэйгээ холбоотой материал уншдаг оюутан цөөрчихлөө. Даалгавраа ном уншиж хийх биш, гүүглэ хайлтаас хайгаад бичээд ирдэг болж. Багш бидний хувьд энэ бол тулгамдсан асуудал юм.

-Цаг үеэ дагаад багш нарын хичээл заах сургалтын арга барил ч өөрчлөгдсөн. Ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Бидний үед багш орж ирж лекц уншихад оюутнууд бичиж тэмдэглэж аваад холбогдох ном зохиолоо номын сангаас хайж олдог байлаа. Одоо бол багш нар хичээлээ проектороор хэрхэн сонирхолтой үзүүлэх вэ гэдэгт анхаардаг болж. Үүний үр дүнд багш оюутныг залж чиглүүлэх мэдээлэл биш, оюутан багшаас сонирхолтой мэдээлэл хүлээдэг болчхож. Мөн лекцээ бичиж авахын оронд утсаараа зургийг нь авчихдаг. Уг нь хэр их хөдөлмөр зарна, төдий чинээ тархинд үлддэг. Гэтэл өнөөдрийн хүүхдүүдийн сурах арга барил өөрчлөгдөөд байна. Арван жилийн сургууль болоод оюутан ангийн багш нар маань надад “мэдлэг заах нь чухал биш, мэдлэгт дуртай болгох нь чухал” гэдгийг л ойлгуулсан. Тэрнээс биш арван багшаар хичээл заалгах ёстой байсан ч, би хорин багшаас хичээл сонсоод давуу мэдлэгтэй болчихсон юм биш л дээ. Надад хичээл заасан багш нарын арга барил нь намайг номын сан, мэдлэг рүү түлхсэн.

-ГАНЦХАН НОМТОЙ ХҮН “АКАДЕМИЧ” ЦОЛ ХЭРГЭМИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ХҮРТСЭН-

-Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?

-Монголын түүхийн судалгааг 1990 онтой харьцуулбал өнөөдөр асар өндөр түвшинд хүрсэн. Ялангуяа археологичдыг онцолмоор байна. 1990 онд нийгэм нээлттэй болсноор гадаадын тэргүүлэх судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллах боломж археологичдод нээгдсэн. Хамтарсан судалгааны үр дүнд манай археологичид дэлхийд үнэлэгдэх хэмжээний арга зүйтэй болсон байна. Хэл устай ч болсон. Өнөөдөр монгол археологчдийн бүтээл дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарч байна. Харин түүхийн шинжлэх ухаанд 2000-аад оноос хойш шинэ залуу үе гарч ирлээ. 1990 оноос өмнө түүх бичлэгийг төрийн бодлогоор маш сайн хөгжүүлсэн. Ш.Нацагдорж, Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав зэрэг хүмүүс Монголын түүхийн гол тулгуурыг тавьсан. Тэдний дэг сургуулиар 1990 он хүртэл замнасан. 1990 он гараад төрийн бодлого, дэмжлэг зогссоноор түүх бичлэг тасалдаж зогсонги байдалд орсон. Гэхдээ олон ургалч үзэлт залуу үеийнхэн гарч ирэх, гадаад дотоодоор явж хэл сурах боломж гарсан. Үүний үр дүнд 2000-аад онд түүх бичлэг шинэ шатанд гарч ирсэн. Сурвалжийн хэлтэй түүхчид бэлтгэгдэн гарч эхэлсэн явдал юм. Түүх гэхээр зөвхөн гадаадынхны бичсэнийг эшэлж авдаг байсан бол, гадаад хэл дээрх сурвалж бичиг ашиглан өөрсдөө бичдэг, өөрсдийнхөө үзэл хандлага, байр сууринаас түүхийг тайлбарладаг болсон.

-Тулгамдаж буй асуудал мэдээж байгаа байлгүй?

-Ам нээвэл уушги нээ гэгчээр залуу судлаачийн хувьд санаа зовниж, шаналж явдаг нэг асуудал бий. 1990 оноос хойш улс төр, бизнесийн салбарт тохиолддог үзэгдэл шинжлэх ухаанд ороод ирчихлээ. Өөрөөр хэлбэл, дарга нарыг зусардаж гүйх, бусдын бүтээлийг ашиглаж өөрийн мэтээр тайлбарлах бохир арга ч гарах болсон. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн удирдлага болон Олон улсын Монгол судлалын холбооны удирдлага үүний тод жишээ болж байна. Улс төрийн нам, бизнесийн компани шиг асуудалд ханддаг болчихсон нь харамсалтай. Нэгэнт ярьсных Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн дарга С.Чулуун 2012 оноос хойш түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан ихэнх бүтээл дээр захирлын хувиар өөрийнхөө нэрийг тавьж, өөрийн туурвисан бүтээл мэтээр дарга сайд нарт ойлгуулах явдал нь гаарсан. Улмаар хуурамч жагсаалт үйлдэн “академич” гэх цол хэргэм хүртэж, өнөөдөр Ерөнхийлөгчийн орон тооны бус түүхийн зөвлөх, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг цол гуншингийн эзэн гэгдээд явж байна. Бүх зохиол бүтээл дээр миний нэр байх ёстой, миний зөвшөөрлөөр хэвлэгдэх ёстой гэдэг байдлаар хандаж байна. Академик эрх чөлөөг хааж боогдуулдаг болж. Хамгийн гэгээлэг салбарыг хамгийн муухайгаар харагдуулж байгаад харамсаж байна. Тэр байтугай хувь судлаачийг заналхийлсэн асуудал удаа дараа гаргасан. Ихэнх түүхчид ёс зүйгүй үйлдлийг нь мэддэг мөртлөө төвөгшөөж дуугүй явсаар ирлээ. Шинжлэх ухааны ертөнцийг төдийгүй ерөнхийлөгчийг муухай харагдуулж байгаа. Тиймээс залуу эрдэмтэд судлаачид салбараа цэвэрлэх ёстой гэж бодож явдаг юм.

-“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ ТАВАН БОТЬ НОМ” ХЭВЛЭГДЭН ГАРСНЫ ДАРАА ЗОХИОГЧДЫН БАГИЙНХНИЙГ “АЛНА” ХЭМЭЭН ЗАНАЛХИЙЛСЭН-

-Залуу эрдэмтэд, түүхч, судлаачид академич С.Чулууны ёс зүйгүй үйлдлийн талаар цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцлийн давлагаа үүсгэсээр байгаа нь анзаарагдлаа. Цаашид хэрхэн тэмцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн дарга С.Чулуун 2018 онд “академич” цол хэргэмийг Монгол Улсын ерөнхийлөгчөөс гардаж авсан байдаг. Академич хэргэм хүртэхдээ бүрдүүлж өгсөн материал болох нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээлийн жагсаалтаас харахад оюуны хулгай хийсэн нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, албан тушаалаараа далайлгаж бусдын бичсэн номд “эрхэлсэн, хянан нягталсан” гэдэг нэрийн дор нэрээ хавчуулах байдлаар өөрийн бүтээл мэтээр бүрдүүлж өгсөн байдаг юм. Мань хүн угтаа бол өөрөө бичсэн ганцхан номтой. Ганцхан номтой хүн академич гэх хэргэмийг үнэгүйдүүлж байна. Өмнө энэ эрхэм хүндтэй энэхүү цол хэргэмийг Х.Пэрлээ, Ш.Нацагдорж, Ж.Болдбаатар зэрэг цөөхөн хүмүүс олонд үнэлэгдэх ном бүтээлүүдээрээ хүртэж байсан. Тухайлбал, Ш.Нацагдоржийн “Монголын феодализмын үнэт замнал” гэх ном онолын хувьд хуучин формацийн онолын дагуу бичсэн хэдий ч олон сурвалжийг ашиглаж, нүүдлийн нийгмийн дотоод мөн чанар зүй тогтлыг гаргаж ирснээрээ үнэтэй. Монголчуудын нийгмийн байгууллын тухай бүтээл бичихэд Ш.Нацагдорж гуайн энэ бүтээлийг дурдахаас өөр аргагүй. Гэтэл докторын ажлын ганцхан бүтээлтэй хүн бусдын бүтээлд албан тушаалаараа далайлган өөрийнхөө нэрийг багтааж хорь гучин ном бичсэн юм шиг аашилж байгааг эргэж харах хэрэгтэй болж. Эрүүл тогтолцоотой улс оронд байж болшгүй зүйл. 2016 онд Тайваны үндэсний их сургуулийн захирал нь бусдын өгүүлэлд “хамтарч бичсэн” гээд нэрээ тавьсан ч тухайн өгүүлэлд хувь нэмрээ оруулаагүй гэдэг шалтгаанаар захирлын суудлаасаа сайн дураараа огцорч байсан тохиолдол бий. Иймд залуу судлаач, эрдэмтдийн төлөөлөл нэгдэж мэргэжлийн байгууллагуудад хандан С.Чулуун гуайн цол хэргэмийг хүчингүй болгоход анхаарахыг хүсэж байгаа. Цахим орчинд энэ эсэргүүцлийн давлагаа хүчтэй өрнөж байна.

-Монголын эзэнт гүрний түүх таван боть ном нээлтээ хийгээд удаагүй байхад номын зохиолчдын заримыг заналхийлсэн тухай мэдээлэл сонсогдсон. Мөн өнгөрөгч онд та ч бас ном хэвлүүлэн гаргасныхаа төлөө заналхийлэлд өртсөн гэсэн байх аа? 

-2018 онд Перс хэлнээс “Монголчуудын элдэв сонин” гэх сурвалжийг орчуулан хэвлүүлэх үед “Миний зөвшөөрөлгүй ном гаргалаа” хэмээн олны өмнө ална хэмээн заналхийлж над руу дайрч байсан удаатай. Үүнийг гэрчлэх хүмүүс олон бий. Мөн сая “Монголын эзэнт гүрний түүх таван боть ном” хэвлэгдэн гарсны дараа зохиогчдын багийнхныг мөн л ална хэмээн амь насанд нь заналхийлсэн үйл явдал гаргалаа. Мессеж бичиж, утсаар ярих, хүнээр дамжуулж үг дайлгах зэргээр дарамталсан. Шинжлэх ухааны ертөнц гэдэг ариун цагаан, цэвэр өрсөлдөөний талбар байх ёстой. Харин С.Чулуун эл таван ботийг шинжлэх ухаанчаар шүүмжилсэн бол бид баярлан хүлээн авч, дараа дараагийн судалгааны ажилдаа засч залруулах замаар тусгах байсан.

-ИРАН УЛС РУУ ЯВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ӨМНӨХ ТӨСӨӨЛЛӨӨ ОР ТАС МАРТ-

-Иранд суралцаж байсан түүх тань их сонирхолтой юм билээ. Одоо Иранд суралцах гэж байгаа хүмүүст юуг зөвлөх вэ?

-2010-2012 онд Тегераны их сургуульд Перс хэл судлалын төвд суралцаж төгссөн. Иран нь Ил хаант улсын гол төв, бүс нутаг юм. Монголын түүхтэй холбоотой Перс сурвалжийн ихэнх нь Иранд байдаг. Судлаачдын хувьд үүц гэж хэлж болохуйц газар. Хэрэв Иран руу явах гэж байгаа бол өмнөх төсөөллөө ор тас март. Иран гэхээр нь аюултай, чанга хатуу, харгис догшин газар нутаг юм шигээр төсөөлөгддөг байх. Исламын бүгд найрамдах улс гэдэг утгаараа чанга хатуу хууль журам үйлчилдэг. Гэхдээ Монгол хүн очиж аялахад эрсдэлгүй. Ираны ард түмэн манай 80, 90-ээд оны үеийн ард түмэн шиг цайлган цагаан сэтгэлтэй. Аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан нийгэмтэй. Хориг арга хэмжээнээс үүдэж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлчихсэн. Тиймээс хуучин Иран орны тухай төсөөллөө ор тас мартах хэрэгтэй. /инээв.сурв/ Бидний боддог шиг аюултай ертөнц огт биш.

-Манайд Перс, Араб, Түрэг хэлтэй судлаачид хэр олон байдаг вэ. Таны хувьд ийм олон хэлийг хэдий хугацаанд сурч амжив аа?

-Аливаа зүйлийг сонирхож байгаа тохиолдолдолд л сурна. Би өөрөө хүсэж, сонирхсон учраас сурсан. Англи хэлийг бүх нийтээр сурахыг шаардаад арван жил өнгөрсөн ч бүгд ярихгүй л байгаа шүү дээ. Би 2016 онд Анкарагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэнд Түрэг хэл сурсан. Иранд сурч байхдаа Перс хэл сурсан. 2012-2013 онд Кувейтийн их сургуульд сурч байхдаа Араб хэл сурсан даа. Одоо Араб хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх гээд л үзэж байна. Энэ чиглэлээр МУИС-ийн түүхийн тэнхимийн Д.Баярсайхан багш бэлтгэгдсэн. Мөн Перс хэлний зохих мэдлэгтэй хүн. Надтай цуг Турк улсад суралцсан Ганбат Араб сурвалжуудаар мэргэшсэн. Бид хэдээр судалгааг төсөөлөх боломжгүй, асар том талбар юм. Цаашид улам олуулаа болох хэрэгтэй байна.  

-Та төрж өссөн нутаг бага насныхаа тухай товчхон яриа дэлгэхгүй юу. Ингэхэд түүхийн мэргэжилтэй хэзээнээс хэрхэн холбогдож байв?

-Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрж өссөн Дархад хүн. Түүхч мэргэжлийг сонгоход ЕБС-ийн багш нар маань хамгийн их нөлөөлсөн. Д.Сэсээр, Ч.Баатар багш нар миний сонирхлыг өдөөж өгсөн дөө. Мөн өвөөгөөсөө хуучин цагийн түүх намтарыг шимтэн сонсож өссөн маань энэ замнал рүү намайг хөтөлсөн гэж болно. Тиймээс аль долдугаар ангид байхаасаа л түүхч болно гээд мэргэжлээ сонгочихсон шүү. Их сургуулийн түүхийн ангид элсэн орж суралцсан. Тэнхимийн бүх багш нараа энд дурдвал цаг нар хүрэлцэхгүй нь. /инээв.сурв/ Судлаач болох замд хөтөлсөн хүн бол нэрт түүхч, профессор О.Пүрэв багш маань юм. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа амралтын өдөр гэрт нь очоод суучихдаг байсан. Тэр үед намайг нэгдүгээр курсын жаахан хүүхэд гэж гололгүй, хамаг ажлаа алдаж надтай хөөрөлддөг байсан.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
81 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Buyantugs
Buyantugs
2019-10-30 09:00

Chuluunii tuhaid mash buduuleg, deeregui, busdiig urgelj daramtalj, buteeliig ni bulaaj avdag uudgui zusarch, alban tushaal aldar neriin tuluu uhehees ch butsahgui hun gej olon hun yarij baihiig sonsson. Gevch hureelengiinhen ni ajlaasaa huugduhuus aisan baahan aimhai hulchgar, buurunhiichuudeer duurchihsen gedeg.
Hoorondoo Chuluunii buzar deerengui zangiin tuhai uur hoorondoo l shivneldehees heterdeggui. Harin erdem medlegtei, uurtuu itgeltei, chadaltai ene Anhbayar met zaluus Chuluunii muuhai arga bariliig eserguutsej shuumjilj baigaag demjinee

Зочин
Зочин
2019-12-16 18:09
Reply to  Buyantugs

sanal neg bna demjij bna amjilt husey

Зочин
Зочин
2019-10-31 10:45
Reply to  Buyantugs

Шинжлэх ухааны т�##�бар цэвэр ариун байх ёстой. Жинхэнэ оюун ухаан, мэдлэг чадвараараа ш�##�гарсан. Цэвэр ёс зүйн арин дагшин газар байх ёстой бусуу. Арай ч дээ, даанч дээ нээрээ.

Nyam
Nyam
2019-10-30 10:56
Reply to  Buyantugs

Bi jiriin l neg unshigch tetgever garsan hun baina. Ene zaluu S.Chuluun gegchiin unen torhiig l gargaad helchihsen gej bodoj baina. Bi eh ornoosoo hol olon jil amisarsan negen. Amraltaaraa mongoldoo ireed TV uzej baital heden tuuhchid yarij baina aa. Chuluun gedeg erhemiin yarij baigaa baidliig haraad yag tan shig setgeldel torj bur eh tuuhee hen negnii zahialgaar guivuulj yariad baina uu geh har torj baisnaa nuuh yun.Uunees hoish hed heden nevtruulgiig ni harsan. Neg l bish sanagdsan. Bihortsrogson geh dee neg bish sanagdsan

Зочин
Зочин
2019-10-30 13:24
Reply to  Nyam

Анхаа ч хүнд хүчир замыг туулж байж түүхч болсон. Төлбөрөө хулгайд �##�даж их сургуулиа төгсөж чадаагүй. Их сургуулийн багш нар нь дэмжиж тус�##�ж улаанбаатар их сургуулийг төгссөн. Нэгдүгээр курсээсээ тодорсон доо. Оюутны эрдэм шинжилгээний хур�##�д сонин содон илтгэл тавьдаг байсан. Оюутан байхдаа чулууны байгуулсан хөх тэнгэр клубын нэг идэвхтэй гишүүн байсан. Тэр үед харьцаа нь гайгүй л байсан. Чулуун ч бас гайгүй л з�##�уу байсан. Хүн чанар сайтай. Гэхдээ томроод янз бүрийн юм дуулдах болж. Хичээл зааж байсан багшаа зодсон ч гэх шиг. Эрх мэдэл ааш зангий нь эвдээд байна уу даа.

Зочин
Зочин
2020-05-12 19:49
Reply to  Зочин

omg

Saraa
Saraa
2019-10-30 10:01
Reply to  Buyantugs

Yer ni shinjleh uhaanii baiguullagad uls Tur , biznesiin bohir gar hulnuud baigaa. Ter Chuluunii naiz nuhud boloh heden nuhduud academiin nereer tusul tender avch bayajsan ch garuud baigaa. Odoo buur 2020 songuuliar ursuldunu geed ch guij yavaag ni taninaa. Academy bol sunuj baigaa gazar.

SS
SS
2019-10-30 10:40

Amjilt husey! Chuluun sh*vter hen yum be yu yum be. Sagsuu banid shdee CHULUUN. AMJILT TA nART!

Zochin
Zochin
2019-10-30 10:41

АКАДЕМИЧ ЧУЛУУН МАШ БОХИР, ШАВАР ШАВХАЙД ХУТГАЛДЛАА ДАА. ЭНЭ ХҮНИЙХЭЭ ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН АСУУДЛЫГ АВЧ ҮЗЭЖ ХЭЛЭЛЦЭХ ЦАГ БОЛСОН БАЙНА ШҮҮ. НҮДНИЙ БУЛАЙ.

Зочин
Зочин
2019-10-30 10:50

Ардын нам ер нь бүтэхгүй нь ээ �####�

Ард
Ард
2019-11-14 03:07
Reply to  Зочин

Юун Ардын нам вэ? Чулуун чинь баттулгад архиелогийн олдворуудыг хулгайлж егдег баагий шуу дээ

иргэн
иргэн
2019-10-30 12:14

Хуучны нэгэн сударт ийм нэгэн үг буй аж.

"Цөвүүн цаг ирэхэд өнгө, мөнгө хавчиж хууль үгүй болно, хавар намар хавчиж зун үгүй болно, хурц сийрэг хэлтнээ цэцэн мэргэнд тооцно, �##�ь хилэнцэт муу хүнийг баатар мэт өргөмжилнө, номтой хүн нохойноос дор үзэгдэнэ".

Зочин
Зочин
2019-10-30 13:35

Бандит, рекитер хүн академич болж л байдаг.

Зочин
Зочин
2019-10-30 13:38

ene hun eregtei hvnvv ,emegtei hvn vv? bi sain yalgahgui baiga yum

Mgl
Mgl
2019-10-30 15:27
Reply to  Зочин

Chihee tsooluulj eemeg zuugeegui eregtei l hun bga bizde

Зочин
Зочин
2019-10-30 21:13
Reply to  Mgl

Чулууныг Түүхийн хүрээлэнгийн захирлаас огцруулья. Ийм сагсуу, атаархуу, ёс суртахуунгүй хүнийг �######�уулья.

Уншигч
Уншигч
2019-10-30 14:43

З�##�уучууд юуны төлөө тэмцэж байгааг ойлгож, дэмжиж байна. Бохир улс төрч шиг зантай энэ Чулуун гэдэг хүнд дарамтлуулах ёсгүй. Шинжлэх ухааны орчин эрүүл саруул байх ёстой. Ийм ёотой хүнээр удирдуулж байгаа цагт тус оронд шинжлэх ухаан хөгжихгүй. Бусадтай хамтарсан зүйлээ зөвхөн өөрийнхэн мэтээр бичиж Академич авсан нь жигшүүртэй хэрэг. Ийм явдлыг таслах зогсоох хэрэгтэй. Тэмцлийг тань дэмжиж байна.

Ррхр
Ррхр
2019-10-30 14:58

Чулуун маш муу хүн

Зочин
Зочин
2019-10-30 15:56

Чулуун гэдэг хүн рүү бөөнөөрөө дайрч байхыг бодвол бүүр сэтгэгдэл бичиж дайрч байхыг бодвол тэд бохир хүмүүс бололтой. Эрдэмтэн судлаачид бол юун сэтгэгдэл бичих. Жирийн хүмүүс Чулуун гэдэг эрдэмтэнг таних ч үгүй. Дүгнэж хэлэхэд Чулуун гэдэг хүн сайтай, муутай хосолсон байдаг л хүн байна.

ЗОЧИН
ЗОЧИН
2019-10-31 11:01
Reply to  Зочин

Өөрөө сайн мэдэхгүй бол яаран дүгнэх хэрэггүй. Оюуны хулгайч, хүний амь насанд удаа дараа зан�##�хийлсан, оросын тааруу сургууль төгссөн хуурамч академич байдаг юм

ӨӨӨ ХӨӨ
ӨӨӨ ХӨӨ
2019-10-30 17:41
Reply to  Зочин

Мэдлэг нимгэн хүн улс төрлүү орж ,нам дагахаараа л хог болж байгаа юм даа хөөрхий. Энэ Чулуун тийм хүмүүсийн нэг болтой. Уул нь хүндэлдэг байлаа гэж...

Зочин
Зочин
2019-10-30 17:35

Академич С.Чулуунаа ёсзүйн хариуцлагаа хүлээгээд огцрох хэрэгтэй

Уншигч
Уншигч
2019-10-30 17:40

Чулуун гэж ямар хүн байдгийг мэдэхгүй юм. Сүүлийн үед 4.5 хүн эрчимтэй бичээд байгаа харагдах боллоо. Сэтгэгдэл бичиж байгаа байдлыг ажихад зохион байгуул�##�ттай л юм шиг санагдаад байхым.

Zochin
Zochin
2019-10-30 17:43

Chuluun songuilid ner devshih geed olnoi anhaarald oroh gej hiij bgaa reklam yum u

уншигч
уншигч
2019-10-30 18:30

бичсэн ганц ном нь ямар ном бэ

Балбар
Балбар
2019-10-30 19:22

Чулуун гэж энэ хүн ямар оюутан байсныг хүнээс сонсож байсан. Боовон чихтэй бөх барилдахаас өөр юм мэдэхгүй яаж сургууль төгссөн юм гэмээр гэж ярьдаг. Эхнэр хүүхдээ хүртэл хаяад явсан гэдэг яриа ч бий. Төв аймгийн хүн болохоор М.Энхболдыг дагаж д�##�дагнаж явсаар түүхийн хүрээлэнгийн захир�##� болсон. Аймар муухай амбицтай гэсэн. Мэдлэггүй хүн амбицтай байдаг. Улсын өчнөөн түүхийн олдворыг энэ хүн харж хямгаддаг гэхээр айдас төрөх юм. Гэнэт баяжсан гэж бас ярьдаг. Хөрөнгө орлогийг нь ш�##�гаад үзэхэд их юм гарах байх шүү.

Тѳв
Тѳв
2019-10-30 21:15
Reply to  Балбар

Чулууныг Түүхийн хүрээлэнгийн захирлаас огцруулья. Ийм сагсуу, атаархуу, ёс суртахуунгүй хүнийг �######�уулья.

Иргэн
Иргэн
2019-10-30 19:28

Энэ хулгайч баахан худлаа шаажээ?! Тэгээд хэн үүнийг зан�##�хийлсэн юмсболдоо?! Үнэн бол өөрөө л түүхийг гуйвуулсан болж таарч байна?!

Зочин
Зочин
2020-05-13 09:16
Reply to  Иргэн

Чи Чулуун уу?

номт
номт
2019-10-30 19:46

Сайхан ярилцлага болжээ, их сургуулийн түүхийн тэнхим хэдэн сайхан з�##�уусаа дэмжин ажиллаж байгаад Дэлгэржарг�##�, Урангоо, Энхцэцэг багш нартаа баярл�##�аа

Хэллээ шүү
Хэллээ шүү
2019-10-30 19:54

хэдэрхий их баруун зүүнээр дэмий тэнэж шүтэж бишрэхээр �##�ь нэгийг ашиглаад хооронд нь яс хаяж болох т�##�ыг суд�##�ж олоод яс хаячихаж хѳѳрхий. Гэхдээ манай түүхчид түүхийн бүхий л асуудлыг мэдсээр байж энэ циклийг мэдэхгүй хоорондоо арс�##�дана гэдэг их бүдүүлэг юм. Ёстой ойдоо тѳѳрсѳн амьтад болдоо хѳѳрхий

Болд
Болд
2019-10-30 21:05

акадeмич цолтонгуудыг сайтар ш�##�гахаар байгаа юм. уламжл�##�т анагаахын түүх суд�##�даг гэдэг нэг нөхөр байна. Өвөрмонгол эрдэмтэдийн номыг үг үсэггүй хуудсаар ном гаргасан байдаг. Заримдаа бүүр өвөрлөгч аялахыг нь давхар хуулсан байдаг нь уншихад илт мэдэгддэг.англи хэлээр олон юм хэвлүүлсэн гэдэг боловч ганц ч өгүүлэл 1-р зохиогч болоод peer review сэтгүүлд гаргаагүй байдаг. англиар ном хэвлүүлсэн гэх ч монголдоо хэвлүүлсэн байдаг. уг нь нэр хүндтэй хэвлэлийн газрын ш�##�гуурыг даваад хэвлүүлсэн тэрийг англи хэл дээр олон улсын түвшинд гарсан ном гэж үздэг. ийм л хуурамч акадeмич нар олшроод байна даа.

Зочин
Зочин
2020-12-01 07:38
Reply to  Болд

Бид Ш.Болд багшийг дэндүү мэднэ. Хичээл за�##�гуулж байсан. Маш өндөр мэдлэгтэй ёс зүйтэй хүн. Уламжл�##�т анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг нь 1000 мянган шавь нар нь батлана. Ингэж атаархаж худлаа бичих ээ больв

Болд
Болд
2019-10-30 21:06

акадeмич цолтонгуудыг сайтар ш�##�гамаар байгаа юм. уламжл�##�т анагаахын түүх суд�##�даг гэдэг нэг нөхөр байна. Өвөрмонгол эрдэмтэдийн номыг үг үсэггүй хуудсаар ном гаргасан байдаг. Заримдаа бүүр өвөрлөгч аялагыг нь давхар хуулсан байдаг нь уншихад илт мэдэгддэг.англи хэлээр олон юм хэвлүүлсэн гэдэг боловч ганц ч өгүүлэл 1-р зохиогч болоод peer review сэтгүүлд гаргаагүй байдаг. англиар ном хэвлүүлсэн гэх ч монголдоо хэвлүүлсэн байдаг. уг нь нэр хүндтэй хэвлэлийн газрын ш�##�гуурыг даваад хэвлүүлсэн тэрийг англи хэл дээр олон улсын түвшинд гарсан ном гэж үздэг. ийм л хуурамч акадeмич нар олшроод байна даа.

ТӨЛӨӨЛӨЛ А Т
ТӨЛӨӨЛӨЛ А Т
2019-11-13 22:13
Reply to  Болд

ялангуяа хэл бичгийн чиглэлээр академич болсон хэдэн өвгөдийг дахин ш�##�гах хэрэгтэй докторын ажлыг нь уншсан нэг ч монгол эрдэмтэн байхгүй гээд боддоо, оросын улаан үдэд хамга�##�сан нэртэй , ямар сэдвээр юу бичсэнийг нь хэн ч үл мэднэ,

Nobsh
Nobsh
2019-10-30 23:59

Түрэг хэл гэж ямар ацан яриад бгаа юм. Монголын өвөг Түрэг одоогийн ногоон турктай хамаагүй. Ямар санаатай ингэж бичээд бна

Зочин
Зочин
2019-11-02 18:12
Reply to  Nobsh

Chi yugaa medehev dee tarhia ugaalgahaas oor

sonin yum
sonin yum
2019-10-31 00:22

teged ene Chuluun dargiig ajliinhan ni yagaad demjij ugee helehgui baigaan boloo ug ni dugarmaar yum zuv zuger ajlaa sain hiideg hun yum bol ted naraas ni gants ug gardagguimu

Шинжлэх ухаанаар тоглосоор
Шинжлэх ухаанаар тоглосоор
2019-10-31 06:59

Улс төрчид шинжлэх ухаанаар тоглосоор Зарим хамга�##�уулах зөвлөлийг мэргэжлийн бус хүн удирдаж эрдмийн зэргийг мөнгөөр худ�##�ддаг хар зах болгосныг яам тамга нь зүгээр л хараад сууж байна

kk
kk
2019-11-01 10:31

ene chini yatsan hun be haa gazart humuusiig a##a ta##a gej baidag humuuses zunduu sonsoj baisan ch arai ugui bsilgui gej boddog bailaa, yaria ni uulaasaa buduuleg hun bnalee huniig doosh ni hiij harits#ag humuus za yarshig ged ergej terselddeggui ni iim baidald ochuulj dee ahmad bagsh nar dotnii naizuud ni ert helj anhaaruulj baihgui dee

Чулуун
Чулуун
2019-11-01 11:21

Хүний номыг өөрийн нои гэж харагдуулахаар бичдэг нь л аймаар санагдаад байгаа. Оюуны өмчийг өмч гэж тооцдоггүй манай улсад л энэ ингэж газар авдаг байх нь. Ийм зүйлийг санамсаргүй мартана, хаяж бичнэ гэж үгүй. Эхнээсээ л энийг ингээд арг�##�чихая л гэж санаатайгаар хийж байгаа зүйл шүү дээ.

багш
багш
2019-11-01 21:13

Анхаатай яриа өрнүүлж байсан маш сайхан тогтуун төлөв даруу их шинжлэх ухаанч өргөн мэдлэгтэй даруухан з�##�уу ийм л з�##�уу үеийхэнд шинжлэх ухааны хөгжлийн з�##�уурыг энэ цаг үед атгуулах хэрэгтэй юм байна даа гэж бодсон шүү

Зочин
Зочин
2019-11-02 10:40
Reply to  багш

Уг нь зөв л хүн шиг байна

Зочин
Зочин
2019-11-02 10:39

ШУАд Ганэрдэнэ гэж бас бүтээл гэж юмгүй. Академич байнаа. Өөрөө бүтээл хийхгүй. Тэгээд огт бүтээл хийж үзээгүй авгайгаа Химийн хүрээлэнгийн захир�##� болгочихно. Бас Рэгдэлтэй нийлж хамаг хорыг найруулж ш.уны бүх мөнгийг цохино

akademich
akademich
2019-11-03 11:22

iim amarhan baidiimuu akademich bolohod zuvluliinhn ni hyanaj nyagtalj shalgaj yzdegguimuu huulaad hulgailaad avchdag bakalavraas amarhan yum bna

бат
бат
2019-11-04 21:40

мундаг з�##�уу байна. амжилт

Erika
Erika
2019-11-06 21:39

It's remarkable to pay a quick visit this site and reading the views of all mates regarding this piece of writing,
while I am also eager of getting knowledge. http://Www.onemorelife.net/the-art-of-thanking/

Javier
Javier
2019-11-07 23:22

I could not resist commenting. Perfectly written! https://www.familiservices.fr

zochin
zochin
2019-11-14 13:43

goy yumaa mglchuud tuuxee sain medvel uursdiiguu olj avax yum daa. odoo bol gadaad gdg uvchin tuschaad bna.tsaashdiin sudalgaani ajild amjilt xusii!!

Aagi
Aagi
2019-11-15 13:25

Хөрш хашааны дүү ахтайгаа холбоо барихгүй юмаа кк. Амжилт хүсэе.

рм
рм
2019-11-15 14:18

үнэн бол тэрмуу чулууныг чулуугаар цохиж а�##�аач

Alycia
Alycia
2019-11-17 15:41

Greetings! Very helpful advice in this particular post! https://www.paulgagnedenturologiste.ca

Seth
Seth
2019-11-17 19:12

Ahaa, its nice dialogue concerning this article at this
place at
this website https://www.reiva.us

Krystle
Krystle
2019-11-17 22:17

I am sure this article has touched all the
internet people, its really really good piece
of writing on building up new web
site https://checkersmoda.com

Hiram
Hiram
2019-11-18 07:08

I could not refrain from commenting. Very well written! https://www.designgrafico.com/en/

Alana
Alana
2019-11-18 16:09

It?s perfect time to make some plans for the future and it?s time to be happy. https://www.reiva.ca

Tricia
Tricia
2019-11-18 18:01

I hope to give something back and help others
like
you helped me. https://mauss.ca

Dallas
Dallas
2019-11-19 17:39

Hello, I read your new stuff like every week. Your humoristic style is witty, keep doing
what you?re doing! https://www.artzign.com

Tracy
Tracy
2019-11-19 20:56

It?s appropriate time to
make some plans for the longer term and it is time to be happy. http://www.octeaujoaillier.com

Jonnie
Jonnie
2019-11-20 05:57

What?s up, I log on to your blog on a regular basis. Your humoristic style is awesome, keep doing what you?re
doing! https://nanoprotection.ca

Linda
Linda
2019-11-20 22:14

Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. https://www.axeperformance.com

Roosevelt
Roosevelt
2019-11-21 05:37

I am sure this post has touched all the internet visitors,
its really really fastidious post on building
up new blog https://www.massotherapiemyriamvigneault.com

Dan
Dan
2019-11-26 14:21

Thank you for the auspicious writeup. It in fact was a amusement account it. https://www.granitelacroix.com

Jestine
Jestine
2019-11-30 18:26

Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. https://www.forestube.com

сарнай
сарнай
2019-12-07 00:22

чулуунд хучиндуулснээ бодхоос дотор арзайж байна... естой муухай хун

sarnai
sarnai
2019-12-07 00:28

чулуунд хучиндуулснээ бодхоос дотор арзайж байна… естой муухай хун

Уншигч нэгэн
Уншигч нэгэн
2019-12-13 10:06

“Монголын эзэнт гүрний түүх” 5 боть номыг бичсэн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлж, энэ з�##�уу түүхчид амжилт хүсье. Цаашид Монголын түүхээ баяжуулж, хамга�##�ж яваарай. Иргэд бид түүхээ эрхэмлэн үзэж, уншиж суд�##�ах нь зүйтэй бус уу.

Холбоотой мэдээ

Back to top button