СПОРТ

БИЧЛЭГ: З.Занабазар ДАШТ-д V байрт шалгарлаа

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлагад ИЙМ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд мөнгө, залуучуудынхад хүрэл, өсвөр үеийнхэд алтан медаль хүртсэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Занданбудын Занабазар V байрт шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тбилисийн олон улсын тэмцээний хүрэл медальт, Ираны бөх Алиреза Сарлакт 7:4-өөр дийлдэв.

Өчигдөр Монголын таван бөх барилдсанаас дөрөв нь өнөөдөр дагах тойрогт барилдана. Тодруулбал, 74 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл, 125 кг-д “Жем Интернэшнл” компани, “Даян” дэвжээний тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нар дагаж өрсөлдөнө.

Б.БУЯНДАЛАЙ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-27 15:32

Cialis 20 Beschreibung [url=http://buyciallisonline.com]cheap cialis[/url] Comprar Priligy Barcelona Buy Cialis Cialis Venta En Farmacias

LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 11:59

Order Synthroid Canada [url=http://viacialisns.com]Cialis[/url] Cialis Frau Forum cialis 40 mg Vente Cialis Generique Ligne

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 22:21

Propecia Farmacopea http://abuycialisb.com - Cialis Cialis Online Venta Buy Cialis Stendra Worldwide Usa Over Night

Холбоотой мэдээ

Back to top button