Top StoriesЯрилцлага

Б.Бат-Эрдэнэ: Өмнөд Солонгосын метронд хүртэл “Welcome To Mongolia” гэж уриалж байгаа

Улаанбаатарын гудамжаар жуулчид хөлхөлдөж, БНСУ-аас дөрвөн фото модель ирсэн нь нийгэмд хэлэлцүүлэг үүсгэж, зочид буудлуудын үүдэнд автобус дүүрэн энэ өдрүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Засгийн  газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Welcome to Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь үр дүнтэй байна уу, ямар асуудал тулгарч байна, эсвэл зүгээр л цагийн аясаар Монголыг сонирхох жуулчдын урсгал нэмэгдэв үү гэх мэт асуулт, эргэлзээ олон. Зөвхөн байгаль орчноос гадна аялал жуулчлал гэдэг том салбарыг хариуцан ажиллаж буйн хувьд Б.Бат-Эрдэнэ сайдаас зарим асуултад хариулт авахыг хүссэн юм.

“Аялал жуулчлалын салбар өмнө нь ийм шүүмжлэл, сайшаал дунд явж байгаагүй”

-2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах шийдвэр ер нь Засгийн газрын хэмжээнд хэзээ албажсан юм бэ?

-2022 оны долдугаар сарын 5.

-Жилийн өмнө юм байна. Энэ зунд зориулж удаан хугацаанд бэлтгэл хангасан гэж ойлгож болох уу?

-Би 2022 оны нэгдүгээр сард томилогдсон. Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Аялал жуулчлал, байгаль орчны яам мэт ажиллуулаарай гэж захисан. Аялал жуулчлалын салбарт суурилж хөрөнгө оруулалт татна, бидний хэлдгээр доллар оруулж ирнэ. Дагаад бусад олон салбар дэмжигдэж, тэтгэгдэж явдаг.

Долдугаар сар хүртэл бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хийсэн. Тухайлбал эрх зүйн орчноо сайжруулах, агаарын тээврийг либералчлах, аялал жуулчлалын стратегиэ тодорхойлох гэх мэт. Үүний хүрээнд 2022 оны долдугаар сард 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах Засгийн газрын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл аялал жуулчалын салбараар дамжуулж монголчууд ажилтай, орлоготой байх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэдэг агуулгаар ажиллаж эхэлсэн гэсэн үг.

-Энэ өдрүүдэд өдөрт дунджаар 3000 жуулчин ирж байна гэсэн статистик байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн нь нүдэнд ил анзаарагдаж байна л даа. Харин энэ яг Засгийн газрын бодлогын үр дүн мөн үү, биш үү гэдэг асуулт тавигдаж байна?

-Стратегиэ тодорхойлж, эрх зүйн орчноо сайжруулна гэдэг маш том алхам. Та сая статистик хэллээ. Энэ бидний жуулчдыг хүлээж авах бодит хүчин чадал. Өдөрт 10 мянган жуулчин хүлээж авъя гэвэл адаглаад нисэх буудлуудаа сайжруулах хэрэгтэй байна. Зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын бүх зочид буудлын орны тоо нийлээд 4 мянга. Үүнээс илүү гарахгүй. Та бүхэн санаж байгаа бол, Цагаан сараар, шинийн 4-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр ажилласан.

-Тоос арчиж үзээд л үү?

-Тэгж их шүүмжилсэн. Өөдлөх айл үүднээсээ. Зөвхөн тоос, ариун цэвэр шалгаагүй л дээ. Яагаад манай онгоцны буудал цагт 600-хан зорчигч хүлээж авах хүчин чадалтай юм. Яагаад жуулчид ачаагаа цагаас цаг гучин минут хүлээх ёстой юм. Гэх мэтчилэн маш олон чиглэлд шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Үүнийг шийдвэрлэхээр өвөл, өнгөрсөн намраас ажиллаж буй. Энэ бол өдөрт хүлээж авах жуулчдын тоог нэмэгдүүлэхэд л чиглэсэн ажиллагаа.

 Яагаад бид аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих, түүндээ хөрөнгө оруулалтын асуудлыг тусгаж өгөхөөр зорьж байна вэ. 00-ийн асуудал ярьдаг. Ариун цэврийн байгууламж барьсан тохиолдолд ААНОАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчныг бид хэдийнэ бүрдүүлсэн. Цаашлаад аялал жуулчлалын салбарт шинээр хөл тавьж буй ААН-үүдийг эхний таван жилд нь татвараас чөлөөлөх ч гэдэг юм уу, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч байна. Энэ бол төрийн хийх ёстой ажил. Хувийн хэвшил тэр бодлогод суурилж, хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Харамсалтай нь манай ААН-үүд хөрөнгө оруулалт хийхдээ маш удаан. Нөгөө талдаа дургүй байгаа. Энэ хандлагыг бид өөрчлөх шаардлагатай байна.

Дээрээс нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гадаадын инфлүүсэрүүдийг авчрахын чухлыг олж харсан. Үүн дээр бид тодорхой төсөв тавьж өгч байна. Манай улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авсан. 300 орчим мянга нь хоёр хөршөөс орж ирсэн. Тэгэхээр стратеги тодорхойлох шаардлагатай болж байна. Хэнийг, хэзээ, хаана авчрах вэ гэдэг бодлого чухал. Энэ хүрээнд манай ажил явж байна. Аялал жуулчлал хэзээ ийм шүүмжлэлтэй, сайшаалтай, сошиал орчинд хуваагдалтай байсан бэ. Нэг талаар анхаарлын төвд орж байж, сайнтай муутайгаа дэнслэгдэж байж энэ салбар хөгжинө.

“Гадаадын инфлүүсэрүүдийг урьж авчрах бол хамгийн хямд төсөр арга”

-Монголыг хэвлэл мэдээллээр болон цахим орчноор дамжуулж сурталчлах их чухал байна. Засгийн газар гадаадын томоохон хэвлэлийн агентлагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм билээ. CNN-ээр саяхан Монголын тухай анхаарал татам нэвтрүүлэг гарлаа. Яг энэ чиглэлд ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-Саяын таны хэлдэг CNN байна. Хоёрдугаарт, инфлүүсэрүүдийг авчирч байна. Зүгээр л байгальд түшиглэсэн асуудал биш юм л даа, аялал жуулчлал бол. Дагнах ёстой. Жишээлбэл соёлын аялал жуулчлал. Зөвхөн Монголын нүүдэлчин соёлыг үзэхийг хүсэж байгаа хүмүүст зориулсан аялал жуулчлалын тусгай хөтөлбөр хөгжүүлэх. Зөвхөн манай байгальд зураг авалт хийхийг хүсэж буй моделиудад чиглэх гэх мэт. БНСУ-ын компаниуд өөрсдөө зураг авалтыг Монголд хийхийг хүсэж байгаа. Солонгосын моделиуд дэлхийд гарахыг зорьж буй. Үүний тулд өвөрмөц байгальд зураг авалт хийнэ. Харин хамгийн хямд зардлаар, гайхалтай байгалийн тогтоц бүхий газар зураг авах боломж Монголд байна.

Та бүхэн харсан бол “Welcome to Mongolia” сурталчилгааны хүрээнд “Not In USA”, “Not In Switzerland” гэсэн бичиг бүхий reels цацагдаж буйг харсан байх. Бид энэ сайхан байгалиа олон улсад сурталчилж чадахгүй байна. Сурталчлах хүн нь энгийн жуулчдаас илүү олон сая дагагчтай инфлүүсэрүүд байх ёстой. Санаж байгаа бол ноднин БНСУ-ын бодибилдингийн тамирчин Чол Су ирсэн. Би бас хамт зураг авхуулаад шүүмжлүүлж л байсан. Энэ жил бид фото моделиудтай ажиллаж байна. Боловсролын чиглэлд ч олон улсын олимпиадуудыг зохион байгуулах хэлбэрээр хамтран ажиллаж болж байна. Наймдугаар сарын 19-нд “NAS Summit” арга хэмжээг зохион байгуулна. Гадаадын 20 инфлүүсэр ирнэ. Нийт дагагчдын тоо бараг 400 орчим сая. Ирэх жилийн жуулчдыг татах маш том суурийг тавина.

-БНСУ-ын моделиудын сэдэв сошиалд халуун хэвээр л байна. Та уулзсан байна. Таны яриаг сонсоход яамны бодлогоор тэднийг авчирсан юм шиг ойлгогдлоо. Хэний санаачилга байсан юм бэ?

-Хувийн хэвшлийн санаачилга. “Tourade” компанийн захиралтай уулзаад ярилцаж байхад БНСУ-ын инфлүүсэрүүдтэй дагнан ажиллахыг хүсэж байгаа юм байна. Тэд буцаж очоод авсан зургуудаа цацна. Хамгийн ойр буюу 2 цаг 30 минут нисээд ороод ирдэг газар бол БНСУ. Тэдний жилдээ 27 сая жуулчин татдаг болж хөгжихийн эхлэл яг бидэнтэй л ижил байсан. Гарц бол нөгөө инфлүүсэрүүдийг урьж авчрах. Улмаар пиар, маркетинг хийх.

Би нэг зүйл дээр итгэлтэй байна, мөнөөх дөрвөн моделийг дагаад маш олон модель ирнэ. Тэдний дагагчдын тоогоор манай улсыг сонирхох жуулчдын тоо нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, тэдний хүсэж буй дэмжлэгийг төр тодорхой хэмжээнд хангах нь хамгийн чухал.

Дөрвөн моделийн бүх зардлыг “Tourade” даасан байна лээ. Сайд хүлээн авч уулзлаа гээд надаас унах юм байхгүй. Уулзсанаараа эргээд тодорхой хэмжээнд дараа дараагийн ирэх урсгалыг бий болгоно. Дагнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж буй компанийг төр нь ингэж дэмжинэ. 577 мянган жуулчин ирэхэд 600 сая ам.доллар  манай эдийн засагт орсон байдаг. Одоогийн байдлаар 300 мянган жуулчин ирээд байна. Энэ хэрээр нөгөө малчид, худалдаачид, наймаачид орлоготой болно шүү дээ. Нөгөө хэлийг нь сураад явж байгаа оюутан залуус хөтөч хийж орлоготой болно. Ингээд тооцоод үзэхээр их хэмжээний мөнгөн урсгал Монгол руу орж ирж байгаа. Тэгэхээр сайд дээр л сууж байдаг, нэр хүнд нь унана гэдэг үл ойшоох зарчмыг бид үзүүлж болохгүй. Энэ зарчмаар 32 жил явлаа. Хандлагын өөрчлөлтийг бид төрөөсөө эхлээд хийх ёстой.

-Модель гэхээсээ “Tourade”-ийн захирлыг хүлээж авч уулзсан нь сонирхолтой үйл явдал байжээ?

-“Tourade” солонгост очиж сурталчилгаа хийж чадахгүй. Харин тэдний авчирсан моделиуд хийж чадна. Бид тодорхой хэмжээнд инфлүүсэрүүдтэй уулзах ёстой. Энэ бүхэн бодлогоор явж байгаа.

Өнгөрсөн жил Японоос “Цуйван” гэдэг хамтлагийн залуус ирсэн. Улбаалаад тэдний амьдардаг Окинава арал руу монголчууд визгүй зорчих асуудлыг одоо яриад явж байгаа. Тэд маш олон зураг авалт, уулзалт хийсэн. Мэдээлэл тэр хэрээр гадаад орчинд хүрч буй. Тийм учраас л гадаадын инфлүүсэрүүдийг авчирч сурталчлуулах нь нэг талаас хамгийн хямд төсөр арга болоод байна. Вьетнам Фүкок арлаа 13 тэрбум ам.доллараар хөгжүүлж байгаад жуулчдыг татсан. Манайд тийм их мөнгө зарах боломж байхгүй. Сурталчилгааны хүрээнд, нэг жуулчинд 1 ам.доллар хүрэхгүй хөрөнгө зарцуулах төсөв л байгаа.

“Саваа бэлдэхийн тулд дотоод, гадаадын ААН-үүд хөрөнгө оруулах, үүнийг төр дэмжих ёстой”

-Одоо гадаадаас тэр жүжигчин, энэ дуучин ирнэ гэсэн мэдээллүүд их идэвхтэй түгэх боллоо. Та сонин болгож хэл  л дээ. Ойрын хугацаанд ямар хүмүүс ирэх вэ?

-Яриа хэлцлийн түвшинд олон ажил явж байгаа. Бид 2022 онд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс дээр гол хөзрөө тавьсан. Энэ дөрвөн оронд 283 сая жуулчин байна. Өөрөөр хэлбэл манай улсын таван цагийн бүслүүр дээр. Энэ 283 сая жуулчны дийлэнх нь 1983-2000 онд төрсөн хүмүүс. Тэд мэдээж сошиал сүлжээ, интернэт орчноос мэдээлэл авч байгаа. Манай 13 настай охин хүртэл “Nas Daily” Монголд ирэх гэж байгаа юм уу гэж надаас асууж байна.

Олон ододтой холбоотой асуудал яригдаж байгаа. БНСУ-ын алдартай жүжигчид, моделиуд, дуучидтай холбоотой ажил явж байна. К-Поп урсгалын үүсгэн байгуулагч гэгддэг И-Сүний асуудал яригдаж байна. Бид нэг зүйлийг маш сайн анхаарах ёстой байна. Хандлага. Ирсэн жуулчин, ирсэн одод, инфлүүсэрүүдэд үзүүлэх бидний хандлага хүссэн ч, эс хүссэн ч хөндөгдөж байна. Цаашид монголчуудынхаа хандлагад анхаарахаас өөр арга алга.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин бичсэн байна билээ. Киргиз 6.9 сая жуулчин авч байгаа. Монгол 300 гаруй мянгыг л аваад явж байна. Тийм байж Засгийн газар сайн ажиллалаа гэж уянгалахаа боль гээд. Би үүнд харамсаж байгаа. Бизнес эрхлэгчдийг зангидаж байгаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, аялал жуулчлалын салбар дахь бүх ААН-үүдийн бодлогыг нэгтгэж, концепцыг нь гаргаад ажиллаж байх учиртай. Гэтэл хувийн өнцгөөр л хандаж байна. Сайхан зүйлс ч бас байна. Танай сайтын хувьд ч БНСУ-аас дөрвөн модель ирлээ гээд хаа байсан Цагаан суварга руу давхиж очоод ярилцлага авсан байна лээ. Энэ маш сайн жишээ. Бид танайд мөнгө төлөөгүй. Тэр компани танайд мөнгө төлөөгүй биз дээ.

-Төлөөгүй.

-Үүнийг дагаад ирэх эдийн засгийн үр өгөөж нь их чухал.

-Хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг та юун дээрээс хүчтэй анзаарсан юм?

-Асуудлыг өнгөцхөн байдлаар дүгнэж болохгүй. Тухайлбал, ямар ямар салбарт хөрөнгө оруулалт орж ирж байна вэ гэдгээ харах ёстой. Үүгээр улсын төсвийн тодорхой хувь бүрдэж буй. Тэд заавал онгоцоор ниснэ, буудалд бууна, юм иднэ. Энэ салбаруудад үйл ажиллагаа явуулж буй бүх ААН-үүдэд энэ бол орлого, хөрөнгө оруулалт. Тэд худалдан авалт хийнэ. Соёл урлагийн салбарт эерэг нөлөөтэй. Нутгийн иргэд ч ажил орлоготой болох боломжтой. Малчид сүү саалиа өгч байна, ааруул ээзгий яаж хийдгээ харуулж байна, морь унуулж байна. Үүнийг бид хандлагын хувьд “Байдаг л хүн”, “Нэг гадаад ирээ л биз” гэж хүлээж авбал ар талын энэ их хөрөнгө оруулалтын өгөөж үнэгүйднэ. Олон жил ярьсан, байгаль орчноо ухдаг биш ургуулдаг мөнгөтэй болъё гэдэг концепц энэ шүү дээ.

Таныг хүлээж байх үед би солонгосчуудтай уулзлаа. Тэд “No Guarantee Mongolia” гэдэг аялал хийхийг санал болгох юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр танд юу ч тохиолдож магадгүй. Өглөө хавар, өдөр зун, орой өвөл болж магадгүй. Таны хөтөлбөр бас хэзээ ч эвдэгдэж магадгүй. Үер бууснаас болж хөдөө явах хөтөлбөр өөрчлөгдөх магадлалтай ч гэдэг юм уу. Ийм концепцтой аялал хийх боломж байна гэж харжээ.

Бид уул уурхайг эсэргүүцдэг бол ядаж аялал жуулчлалыг хөхиүлэн дэмждэг баймаар байна. Гадаадаас орж ирэх валютын урсгал зогсвол ямар хэмжээний эрсдэл үүрэхээ мэддэг, боддог байх ёстой.

-Улаанбаатар хотын өдөрт хүлээж авах жуулчдын хүчин чадлыг зочин буудлын орны тоогоор яривал 4 мянга л юм байна шүү дээ. Одоогийн урсгал жаахан нэмэгдэхэд л дүүрэх нь.

-Одоо ч дүүрчхээд байна шүү дээ.

-Тэгэхээр саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг агуулга дээрээ хэрхэх вэ. Ариун цэврийн байгууламж дээр жишээлбэл ямар бодлого барьж буйгаа та дээр ярилаа. Жуулчдын ирээд байрлах байрыг хэрхэн тэлнэ гэж харж байгаа вэ?

-Наймдугаар сарын 10-нд бид дотоодын томоохон компаниудтайгаа уулзана. БОАЖЯ-наас боломжит бүх нөхцөлийг санал болгоно.

Тусгай хамгаалалттай газар нутгууд дээр бид томоохон хэмжээний жуулчны баазууд байгуулах хэрэгтэй байна. Зочид буудлууд баримаар байна. Хөвсгөл далайд очоод буцдаг. Гэтэл Чүчү ууланд Cable Car тавих боломжтой. Үүнд хөрөнгө оруулалт татах шаардлагатай. 33  байршилд нисдэг тэрэгний буудал байгуулах гэж байна, үүнд ч шаардлагатай. Монголд үнэтэй аялал жуулчлал хөгжих хэрэгтэй. Үүнийг ААН хийнэ, хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг мэдээж төр бүрдүүлнэ. Тийм болохоор Монголын ч, гадаадын ч хөрөнгө оруулагчдад бид санал тавина.

Намайг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад хоёулаа ярилцаж байсан. Том корпораци, компаниудын монополь байдлыг тухайн үед их хөнддөг байсан. Одоо аялал жуулчлалын салбарт өөрөөр яригдаж байна л даа. 2025 оноос хойш “Монголд зочлох жил” зарласан ч, эс зарласан ч ядаж хүн амынхаа тоотой тэнцэхүйц хэмжээний жуулчин хүлээж авах боломжтой болох хэрэгтэй. Яагаад өнөөдөр орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын болгож болохгүй гэж. Бусанаас ниссэн онгоц яагаад заавал Улаанбаатарт буух ёстой гэж. Хөвсгөлд бууж болно шүү дээ. Яагаад шууд Даланзадгадад бууж, говь үзчихээд буцаад нисэж болохгүй гэж. Үүний тулд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм учраас л дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих томоохон бодлогыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Наймдугаар сарын 8-нд “Аэромонголиа” компанийн БНСУ дахь нээлт болно. Энэ нээлтийн үеэр бид тус улсын аялал жуулчлалын компаниудад санал тавина. Хөрөнгө оруулагчдад нь ч.

Орон нутгийн дөрвөн онгоцны буудлыг олон улсын хэмжээнд хөгжүүлэх тендерийг ЗТХЯ-наас зарлах гэж байна. Нэг зүйлийг л маш сайн ойлгох ёстой. Манай улс баян болохын тулд гадаадаас орж ирэх мөнгөн урсгал л сайжрах учиртай. Үүний тулд хөрөнгө оруулалтыг салбар бүрд татах, дэмжих ёстой. Бие биенээ бодлогоор хязгаарладаггүй байх ёстой. Тусгай хамгаалалттай газар нисдэг тэрэгний аялал хийнэ гэдэг 5 мянган ам.доллар. Ний нуугүй хэлэхэд Хөвсгөлд жуулчид очоод тав хоноод ч 5 сая төгрөг төлөхгүй байгаа шүү дээ. Мөнгө үлдэх боломж манайд алга. Үүнийг бид хөгжүүлэх ёстой.

“Ромын Папын айлчлалын хүрээнд маш олон чартер нислэгийн хүсэлт ирж байна”

-Зөвхөн байгальд тулгуурлахаас гадна соёл, түүхийн өв уламжлалдаа түшиглэх талыг анзаарч байгаа юу. Бурхан багшийн шүд дэлхийн есөн оронд хадгалагддагийн нэг нь Монгол гэдгийг би өөрөө саяхан мэдээд бараг л шоконд орсон. Манайхаас бусад нь бурхан багшийн шүдийг тойруулж маш том шашны аялал жуулчлал хөгжүүлсэн байна. Ер нь өөрсдөө мэддэггүй, анзаардаггүй л болохоос Буддын шашны их олон соёлын өв манайд байна шүү дээ.

-Саяхан “Эрдэнэзуу” хийдэд Гомбогүр бурхныг залж, бас л баахан шүүмжлүүллээ. Сайд шашин сурталчиллаа гээд. Бид шашны аялал жуулчлалыг маш их анхаарах ёстой. Төвөдийн Лхас шашны аялал жуулчлалаар 40 сая жуулчин жилдээ татаж байна. Үүний тулд сурталчилгааг дахиад л нөгөө тухайн орны инфлүүсэрүүдийг урьж авчирч хийнэ. Өнөөдөр БНСУ-ын метронд манай “Welcome to Mongolia”-гийн сурталчилгаа явж байгаа. Өртөг өндөр байгаа. Гэхдээ эндээ сурталчлаад юу ч бүтэхгүй. Харин ийм маягаар нөгөө шашны, зан үйлийн, нүүдлийн соёлд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ёстой.

Соёлын яам, БОАЖЯ хоёр нэг яам шиг л хамтран ажиллаж байгаа. Кабинет ингэж нэг хүн шиг л ажиллах учиртай. Харамсалтай нь, манай даац даанч бага байна. Нислэггүйгээс болж маш олон жуулчид ирж чадахгүй байна. Нислэг байлаа ч буудлууд нь дүүрэн байна. Өнөөдөр “Чингис хаан” нисэх буудалд очоод үзвэл дөрвөн гарц дөрвүүлээ, тасралтгүй онгоцтой байгаа. Орон нутгийн онгоцууд зэрэгцэж зогсож байгаад зорчигчдоо авч байгаа.

Саяхан орон нутгийн нислэгийг долдугаар сард эхлүүлснээс хойш 32 мянган хүн тээвэрлэсэн байна. Ихэнх нь жуулчид. Энэ бэлдсэн сууриа тасалж болохгүй. Улбаалаад шашны, соёлын аялал жуулчлал болгоод сегментэлж хөгжүүлэх шаардлагатай байгаа.

-Сарын дараа Ропын Пап ирэх гэж байна шүү дээ. Энэ бол асар том аялал жуулчлын өдөөлт. Үүнд бид бэлтгэж байгаа юу?

-БНСУ-аас маш олон чартер нислэгийн захиалга орж ирж байна. Хамгийн багадаа 10 мянган солонгос ирэх гэж байна, зүгээр л Ромын Папын айлчлалын хүрээнд. Католик шашинтнууд. Монгол бол Төв Азийн цээжин дээрх ардчилсан улс. Маш олон орноос захиалга өгөөд явж байна. Бид зайлшгүй анхаарах шаардлагатай. Та сая бурхан багшийн шүдний талаар ярилаа. Бид үүнийгээ олон улсад зарлаж, сурталчилж л чадахгүй байгаа хэрэг. Ромын Папын айлчалын хүрээнд ч тэр. Мэдээж мөнгө гарна. Сайтууд яам тэдэн төгрөг тэгж заржээ гэж мэдээлээд байдагт би шүүмжлэлтэй ханддаг. Байгаа төсвөө зоригтой зарцуулахгүйгээр юу ч хийж чадахгүй. Аялал жуулчлалд хөрөнгө зарвал эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг ойлгох ёстой.

-Папын айлчлалаар ойролцоох олон орны католик шашинтнууд ирэхийг хүснэ. Гэтэл багтаамж бага байдаг.

-20 литрийн саванд 20 литр сүү л орно доо. Нэг сая жуулчин хүлээж авахын тулд ядаж Улаанбаатар хот өдөртөө 20 мянган жуулчин хүлээж авч чаддаг байх ёстой. Үүний тулд төр зочид буудал бариад хувийн хэвшилтэй өрсөлдөнө гэж байхгүй. Хувийн хэвшлүүдийг бид уриалж, сэдэлжүүлж байна. Жуулчид ихсэх нь ээ. Өрөө, багтаамжаа нэм ээ. Үүний тулд магадгүй хөнгөлөлттэй зээлийг чинь төр гаргаж өгье өө гэдэг л агуулга юм.

“Агаарын тээврийн либералчлал сайн явж байна”

-Энэ хүрээнд агаарын тээврийг либералчлах чухал гэж та ярьдаг. Үүн дээр бас их шүүмжлэл ирдэг л дээ.

-Танай сайт их шүүмжилсэн дээ.

-Үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй ч гэдэг юм билээ. МИАТ Өмнөд Африкийн онгоцыг түрээсэлж, Баян-Өлгий рүү нисэж байгаа. Онгоцны үйлчлэгч нь “Англи хэлтэй хүмүүс урагшаа сууна” гэж хэлээд тийзний суудлыг өөрчлүүлсэн байсан. Наад зах нь үүнээс эхлээд, гадаадын авиа компаниудад үүд хаалгаа нээх хэрээр тусгаар тогтнолын баталгаа алдагдана гэж үзэх хэсэг бий шүү дээ. Би өөрөө энэ салбарын талаар мэдлэг ойлголт муутай байна.

-Би таныг буруу ойлгосон болов уу гэж айж байна. Тийм шаардлага аваарын гарцан дээр л тавигддаг. Онгоцонд орсон хойно урд сууна, хойно сууна гэдэг асуудал байхгүй.

-Тухайн иргэнтэй холбогдсон л доо. А1 суудалтай байхад Өмнөд Африкийн онгоцны үйлчлэгч хойш нь суулгасан гэж хэлсэн. МИАТ-ээс тодруулахад таны адил хариу өгч байна лээ.

-Өлгий рүү ирж очих нислэгийн зардал 1.7 сая төгрөг байсан. Одоо 600 мянга болж буусан. МИАТ ТӨХК-ийн тэр онгоц бол нойтон түрээсээр түрээсэлсэн онгоц. Тэнд гадаадын үйлчлэгч нар ажиллаж байгаа, онгоцтойгоо цуг ирдэг. Нисгэгч нь ч гадаад хүн байгаа. Энэ хүмүүс он дуустал ажиллаад буцна. Үүний тулд төр тодорхой хэмжээний мөнгө гаргаж байгаа. Дараа жил МИАТ өөртөө онгоц худалдан авах асуудал яригдаж байна.

Олон улсын агаарын тээврийн холбоогоор итгэмжлэгдсэн авиа компани л нислэг үйлдэх эрхтэй. Дурын компани нисэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тухайн авиа компанийн үйлчилгээ өөрөө олон улсын агаарын тээврийн дүрмийг ягштал баримталж ажилладаг гэсэн үг. Нэгэнт олгогдсон суудлын талоныг өөрчилж огт болохгүй. Харин аваарын гарцан дээр сууж байгаа зорчигчид гадаад хэлтэй байхыг шаарддаг. Энэ байсныг үгүйсгэхгүй. Олон улсын агаарын тээврийн дүрмийг зөрчих боломж тухайн авиа компанид байхгүй. Хэрвээ үнэхээр тийм явдал болсон бол зорчигч ШӨХТГ, Олон улсын агаарын тээврийн холбоонд гомдол гаргах хэрэгтэй. Үүрэгтэй. Гомдлыг барагдуулах үүрэг нь авиа компанид байгаа.

-Агаарын тээврийн салбар дээр зөрчилтэй, шийдвэрлэх шаардлагатай зүйлс өөр юу байна вэ?

-Онгоцны буудлын асуудлыг ярихаас өөр аргагүй болж байна. Япон улсын гурван компани нийлээд корпораци болж манай улсад буюу “Чингис хаан” ОУБ-д ажиллаж буй. Энэ компанитай хийсэн гэрээ гэхэд л, 150 км-ын дотор өөр онгоцны буудлыг ашиглахгүй гэсэн заалттай. Ийм агуулгаар бид “Буянт-Ухаа” нисэх буудлыг ашиглаж чадахгүй байна. Би бол энэ гэрээг өөрчлөх ёстой гэж үздэг. Манай онгоцны буудал нэг цагт 600 хүний ачаалал даах л чадалтай. Цаашдаа үүнийг 2-4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Онгоц зөвхөн Монголд ирээд буцахгүй. Транзитыг заавал тооцож байдаг. Дараагийн транзит хаашаа вэ. Зорчигч бас үүнийг хардаг. Хоноод явах уу гэдгээ шийднэ. Бид гадаадын авиа компанид “Манайх 16.00 цагт л хүлээж авах боломжтой” гэж хэлэх юм бол “Транзит нислэг таарахгүй байна” гээд л больчихно. Тийм учраас шууд “Бид тэдэн цагт бууна” гэдэг асуудлыг хөнддөг. Гэтэл бид ганцхан онгоцны буудалтай байна. Харин нөөц буудлуудтай байвал үүнийг шийдвэрлэнэ.

Агаарын тээврийн либералчлалтай холбоотой асуудал сайн явж байгаа. С.Бямбацогт сайд үнэхээр мэдэрч байна. Хуучин их хэцүү байсан, яг үнэнийг хэлэхэд. Ийм онгоц нисэхийг хүсэж байна гэхээр “Болохгүй” гэх жишээтэй. Одоо бол ерөөсөө л боломжит бүх чартер нислэгийн зөвшөөрлийг хурдан өг, нисгэ гэж байгаа. Урьд нь “Japan Airlines” өвөл нисэх боломжгүй байна, зун нисье гэхээр “Тэгвэл чартер нислэг л ав” гэдэг байсан. Чартер нь үнэтэй. С.Бямбацогт сайд гарч ирээд “Та нар дуртай цагтаа нис, нисэх эсэхээ өөрсдөө л мэд” гэж хандаж байгаа. Энэ хоёрын зөрүүн дээр л гэхэд, “Japan Airlines” энэ жил хоёр нислэг хийхээр бэлдэж байна. Эхний ээлжид тэдний онгоцыг Монголд буулгаж үзүүлэх нь их чухал.

-Та их борложээ. Зун амрахгүй, хөдөө гадаа их ажиллаад байх шиг. 21 аймгаа нэг тойръё гэв үү. Юу хийж байна?

-Томилогдоод жил таван сарын хугацаанд 50 мянган км явж. Сая Хөвсгөлөөр явж ирээд харахад 63 мянга болж. Маргаашаас баруун аймгууд руу гарах гэж байна. 5545 км-ын тооцоолол гарч байна. Улаанбаатар хот бол манай газар нутгийн 0.7 хувь. Үлдсэн 99.3 хувь нь хөдөө орон  нутаг. Энэ бол манай салбар. Байгаль орчин, аялал жуулчлал. Өөрөөр хэлбэл энэ 99.3 хувь бол миний ажлын байр. Миний ажлын байр бол хөдөө хээр, уул ус, гол мөрөн, булаг шанд, цэцэг ногоо. Би ажлаа хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 27, 2023 08:59

Сайн ажиллаж байгаа амжилт хүсье, амр�##�тын баазууд зочид хүлээж авч байгаа үйлчилгээндээ анхаараасай, ялангуяа Хөвсгөл нуурын баазуудад стандартын дагуу болгож цөөрүүлэхэд анхаараарай сайдаа

Зочин
Зочин
7 сар 27, 2023 09:28

Зайлаа муу баньд

Зочин
Зочин
7 сар 27, 2023 11:12

huuchin buynt uhaa ongotsnii buudliig ajillagaand oruulah zaishgui shaardlagatai yum bn

Зочин
Зочин
7 сар 27, 2023 11:13

hodoo aimguudiin noiliin asuudliig yaaraltai shiideechee saidaa

Орчин үе
Орчин үе
7 сар 27, 2023 11:14

Ядаж 5000 жорлон бариад түүнийгээ байнга цэвэрлэж тордодог 100 хүнийгбайнга ажиллулж чадах уу? Модон эко ч хамаагүй, Ийм юмнаас л эхлэх ёстой биз дэ. төсөв гарга л да, төлбөртэй байсан ч яадаг юм.

Зочин
Зочин
7 сар 27, 2023 11:28

Танд улам их амжилт хүсч энх тунх байхыг ёрөөё

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
7 сар 27, 2023 11:45

Ядаж энэ з�##�уу шиг зөв үзэл бодолтой ганц ч болтугай сайд байгаа нь яамай даа. Ажлын амжилт хүсье. Зөв сэтгэл, зөв ажлыг чинь чин сэтгэлээсээ дэмжиж байна. Хуруу нэмж ч чадахгүй ч сэтгэлээрээ бол дэмжинэ шүү. Амжилт

Зочин
Зочин
7 сар 27, 2023 12:09

ЗБуудлуудын үнэ хаданд гарчихсан байгаа даа. Манай наймаачид ч овсгоотойгоо харуулаад үнээ тэнгэрт тулгана.

Зочин
Зочин
7 сар 27, 2023 14:38

энэ сэтгүүлч сайдтай хамт явдаг гэсэн яриа ганц хоёр сонсож байсан удаатай.

Эрдэнэ
Эрдэнэ
7 сар 27, 2023 15:43

Kkkkkkk

Зочин
Зочин
7 сар 27, 2023 16:38

erguu balai tend myanga peklamaad yahav dee mongonii gargaga, irsen ulsuudad uzuuleh uilchilgee yavah gazriig, hool undnii, buudal ,sain tohijuulaagui baij erguu balai tend ochij reklamdaad nemergui, oyunerdenetei taarsan erguu m#lnuud

Өвгөн...
Өвгөн...
7 сар 27, 2023 16:39

Чингис хаан о.у нисэх бууд�##� чинь заваан бохир бна лээ шүү..00 нь бохир..Хоол идчихээд өөрсдөө хогиин саванд хиидэг тэр сав нь дүүрчихсэн бхад цэвэрлэдэггүй ээ..Жуулчид подностой хаягд�##� хогоо хаана хаяхуу гд хогиин сав хайгаад бариад явж бх юма..

Зочин
Зочин
7 сар 27, 2023 17:42

Бид Хараоринд явна. Кемпүүд тосоа үйлчилгээ �##�га. АСА-н замаас бусхд нь бөөн шавар ус нугачаа. Их гүрний хөшөө хог шорллгоор дүүрэн оих зам баыхгүй... Ийм л царайтай жуулчин хүлээж авч байна даа.

Зочин
Зочин
7 сар 27, 2023 18:37

Тэр яах вэ? 00иоо цэгцэл.
Тэр яах вэ? замаа цэгцэТэр яах вэ Бааүуудын үнэ ханшаа цэгцэл.Өнлөр үнэ аваад хашраагаад
Тэр яах вэ? нислэгийн үнээ уян хатан болго
Тэр яах вэ?замаа цэгцэл.
Тэр яах вэ? поргонууд чинь саагуурч явж байгаад осолдох вий.
Тэр яах вэ? жуулчин болгонтой уулзахгүйгэс хойш поопорхоо боль.Гэнэн байна.

Зочин
Зочин
7 сар 27, 2023 19:26

зөв л сэтгэлтэй хүү байна хийсэн ажлууд яриа нь тодорохой цэгцтэй юм ном их уншдаг бололтой

Зочин
Зочин
7 сар 27, 2023 22:53

Энэ сайд сонин сайд огцорвол таарна дараагийн сонгуульд нэр дэвших аядаад �##�ийгаа �##�даж сонин сонин тэнэг үйлдэл хийгээд явдаг

Zochin
Zochin
7 сар 28, 2023 08:24

Saali bish savaa beldmeer bna. Uilchilgee bhgui bj yu yariad bgaa. Hedheen dagagchtai hiimel huhtei huuhnuudiig ni huleej avchaad, eregtei delhiin odiig ni bol avaaguildee.

Зочин
Зочин
7 сар 28, 2023 09:52

Архангай хүртэл доо ам

Зочин
Зочин
7 сар 28, 2023 09:52

Архангай хүртэл доо ам

Хуучин цэрэгЗочин
Хуучин цэрэгЗочин
7 сар 28, 2023 09:54

Архангай хүртэлх замаа засаж дуусаагүй байж жуулчин авах тухай яриад байх юм, ичмээр юм

Зочин
Зочин
7 сар 28, 2023 11:21

Харин ч мундаг сэтгэлтэй эх орон ард түмнийхээ төлөө юм хийдэг хүн шүү олон дотор сайн ч бна муу ч бна МАН ЫН хуогайч аар дотор батэрдэнэ сайд мөнхчулуун дарга 2ыг гүйцэх хүн байхгүштээ

Altai
Altai
7 сар 28, 2023 16:20

Сайн маш мэдрэмжтэй ажиллаж байгаа шүү. Орчин үеийн хүн бол мөн. Удирдлага бол ийм л мэдрэмжтэй бас ажилтай байх ёстой.

зочин
зочин
7 сар 28, 2023 22:31

�######� муу �########�а баньдиа ..

Зочин
Зочин
7 сар 29, 2023 01:28

6mykmbhzbgzfzgb.v h
Hnh.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 12:05

Үнэн шүү өөдлөх айл үүднээсээ

Зочин
Зочин
7 сар 29, 2023 12:11

Хийж бгаа ажил бгаа ч чанар гэж байдаг биз дээ. Тэр петрачайна компанийн газар хөрс бохирдолтын т�##�аар юу хийсэн бэ? Туулын бургас сүйтгэж барилга байшин барьсан �##�бан туша�##�тнуудтай хир хариуцлага тооцов, одоо болж байгаа үер усны д�##�анг зөв гольдиролд нь оруулах т�##�аар ямар бодитой ажил хийж буй гээд таны хийх ажил хэдэн модел хүүхнүүдээс илүүтэй баймаар сан.

Зочин
Зочин
7 сар 29, 2023 12:15

Сая өвөрхангай хархориноор яваад ирлээ. Эрдэнэ зуу хийдийг �##�ь байгууллага, яам засварлаж өнгө зүстэй болгох вэ? Нилээд маролын элэгдэлд орсон бна. Гадаад дотоодын жууочил, аялагчдын хөл ихтэй байсан. Түр амраад суух санд�##�тай баймаар санагдлаа.

Холбоотой мэдээ

Back to top button