Тойм, анализ

Ц.Хулан ба Х Богд: Хэрэг, үйл явдал, батлагдаагүй шашны хууль

Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар хэргийн талаар дэлгэрэнгүй, тодорхой ярилцлага өгснөөр ерөнхийдөө яруу найрагчийг ямар үйлдэлд нь буруутгаж байгааг ойлгох боломжтой боллоо.

Анхан шатны шүүхээс есөн жил, зургаан сарын хорих ял авсан Ц.Хулангийн,

  • XIV Далай ламд захидал бичсэн
  • Х Богд тодруулах үйл явцтай холбоотой хоёр нэвтрүүлэг хийсэн
  • УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ БНХАУ-аас уран бүтээлийн шагнал хэлбэрээр мөнгө авч байсан гэсэн үйлдлүүд тагнуулын байгууллагын анхаарлыг татсан нь тодорхой болж ирж байна.

Ц.Хулангийн хэргийн талаар бичих бүү хэл өмгөөлөгчөөс нь ярилцлага авах хүртэл эргээд тагнуулын байгууллагын анхаарлыг татчих эрсдэлтэй энэ үед тааж таамаглаж болохгүй. Гэхдээ ил болсон мэдээллүүд дээр үндэслэн, логик холбоос хийж үзвэл Ц.Хулан Х Богдыг өдгөө ил болоод буй Ц.Гарамжавын ач хүүгээр тодруулахыг эрс эсэргүүцэж ирсэн нь баттай юм. Далай ламд ч тэр энэ агуулгаар захидал бичсэн, мөнөөх хоёр нэвтрүүлэг нь ч ийм агуулгатай.

Үүнээс Далай ламын 2014 онд ирж тодруулаад явсан гэдэг Х Богдыг эсэргүүцэх нь ямар учир холбогдолтой вэ гэдэг энгийн асуулт тавиад үзэх хэрэгтэй. Ингэхээр нэг талаар их энгийн, нөгөө талаар тун ноцтой, гадаад бодлогын асуудалд хөл тавина.

Яагаад энгийн гэвэл бид Үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг олгосноос гадна төр нь шашнаа, шашин нь төрөө дээдэлдэг. Тийм болохоор шашны асуудал төрийн асуудал биш. Төрийн асуудал биш болохоор шашин шүтэх эрх чөлөөгөө үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хамт элдэв хориг саадгүй эдлэх бололцоотой болж байгаа юм. Гэвч газар зүй хувь заяаг тодорхойлно гэгчээр, БНХАУ-тай хил залгаа оршиж буйн хувьд манай бурхны шашны нөхцөл байдал яах ч аргагүй төрийн асуудал болж хувирах юм. Үүнийг ойлгохын тулд бид анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар мэндэлсэн тэр үеэс хойших монголчуудын бурхны шашны түүх, соёл уламжлал, үүнийг дагаад бүрэлдэж ирсэн улс төр, геополитикийн нөхцөл байдлыг эргэж харах шаардлагатай болж байна.

Тун ил тод, ойлгомжтой логик гэвэл БНХАУ Монголоос Х Богд тодорно гэдэгт таатай хандахгүй.

III-IX Богдыг Манжийн бодлогоор Монголын нутгаас гадуур тодруулж ирсэн байдаг. Анхдугаар Богд бол бидний мэдэх Өндөр гэгээн Занабазар, халх хүн. Хоёрдугаарх нь мөн монгол хүн бөгөөд Монголын тусгаар тогтнол, улс төрийн үйл хэрэгт өндөр нөлөөтэй оролцож байсан. Нэг үгээр, тархай бутархай, сул дорой явсан монголчууд бурхны шашны тэргүүн, Богдоо тойроод эвлэлдэн нэгдчих магадлалтайг олж хараад манжууд дараа дараагийн Богдыг гаднаас тодруулахыг зарлигдсан байдаг. Гаднаас тодруулсан зарим Богдууд урт удаан насалж байгаагүй түүхтэй. Харин VIII Богд хэдий Монгол хүн биш ч монголчууд түүнийг бурхны шашны тэргүүнээс гадна хаанаар өргөмжилж, шашин төрийг хослуулахаар шийдсэн нь нэгийг хэлдэг. VIII Богд Монголын тусгаар тогтнолд ихийг хийсэн гавьяатай.

Үүн дээр бас нэг зүйл нэмж дурдахад, Монголын Богд, Төвөдийн Далай лам, Манжийн Банчин Богдын гурван “институц” зэрэгцэн бурхны шашныг оройлж ирсэн. Нэг нэгийнхээ хойд дүрийг ээлжлэн тодруулж явдаг. Харин сүүлийн Банчин Богдыг БНХАУ-аас “хулгайлсан” гэж ярьж бичдэг. Ингээд коммунист намын бодлогоор өөрсдийн хүнийг Банчин Богдоор өргөмжилсөн гэдэг. XIV Далай ламыг Хятадын төр үздэггүй. Далай лам нэгэнтээ “Миний дараагийн төрөл төрөхгүй ч байж магадгүй” хэмээсэн нь БНХАУ-ын бурхны шашны гурван институцэд хяналтаа тогтоох гэсэн энэ санаархалд эмзэглэж явааг нь илэрхийлдэг.

XIV Далай лам одоо 88 насыг зооглож байна.

Харин 2014 онд Далай лам Х Богдын сургийг Монголоос гаргасан. Үүнээс хойш хэн бэ, хэний хүүхэд вэ гэдэг сониучирхал аль аль түвшиндээ хурцаар тавигдсан. Төвөд судлаач Г.Ням-Очир “Тэр цагаас хойш БНХАУ-аас тендер зарлаж, Х Богдын тухай зураг, холбогдох мэдээллийг олох  ажиллагаа явуулсан” хэмээн ярьж билээ. Яруу найрагч Ц.Хулан чухам энэ үеэс “Х Богдыг энгийн ардын хүүхдээс тодруулах хэрэгтэй” гэдэг байр суурийг баримталсан байна. XIV Далай лам хойд дүрийг тодруулчхаад байхад “Энгийн ард дундаас тодруул” гэдэг нь бол Х Богдыг эс хүлээн зөвшөөрч буй хэлбэр.

Тэгэхээр дээр дурдсан бүгдээс базаад харвал Ц.Хулангийн болоод БНХАУ-ын Х Богдод хандах хандлага нэг болж байгаа юм.

Дахиад өөр зүйл,

Ц.Хулан баригдаж хоригдсон энэ өдрүүддээ “Намайг шашны хуулийг эсэргүүцэж, болиулсанд өширхсөн хүмүүсийн л хийж буй ажил” хэмээн тайлбарлаж байсан талаар өмгөөлөгч Ц.Оюунбаатар ярьсан. Хэрвээ санаж байгаа бол, 2018 онд Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа “Шашин шүтэх, эс шүтэх тухай” хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байв. Энэ хуулийн хэлэлцүүлгийг 2020 онд хийх үеэр Ц.Хулан танхимд чүдэнз зуран хурцаар авирласнаас гадна хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тус хуулийг гадаадын захиалгатай хэмээн мэдэгдэж байлаа. Энэ үедээ тэр Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Одоо эргээд харах юм бол, “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь ерөнхийдөө бүрэн утгаар бурхны шашны статусыг бататган хамгаалах агуулгатай. Мөн ҮАБЗ-ийн судалгаанд үндэслэн бичигдсэн гэдэг.

Зарим заалтууд гэвэл,

  • ...Монгол Улс дахь буддын шашны (цаашид уламжлалт шашин гэх) зонхилох байр суурийг хүндэтгэх....
  • Гадаад улсын иргэн шашны байгууллагын үүсгэн байгуулагч байхыг хориглох
  • Гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд шашны байгууллагаас хандив авахыг хориглох
  • Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор шашны үйл ажиллагаа явуулах, энэхүү үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулах, бусдыг элсүүлэх
  • ...Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэх үүднээс уламжлалт шашны тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох гэх мэт юм.

Өөрөөр хэлбэл алив шашин шүтэх эрх чөлөөг боомилохгүй ч, энэ хуулиар уламжлалт шашин бол бурхны шашин гэж заахаар байв. Мөн дотоодын бурхны шашны тэргүүнээ Шашны зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө батламжлах учиртай. Шашны зөвлөл гэдэг байгууллага байгуулагдаж ажиллана.

Түүнчлэн шашны байгууллагад тавигдах шаардлагыг өндөрсгөж, орон нутгийн шашны байгууллагын статуст анхаарсан заалтууд багтсан байв.

Энэ хуулийг Ц.Нямдорж өргөн барьж, өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэлцүүлж байсан. Ц.Хулан хамгийн их эсэргүүцсэн.

Өнөөдөр эргээд харахад, Х Богд тодорсны дараа түүнийг шашны тэргүүнээрээ өргөмжлөх болоод бурхны шашны гол институтийн хүчийг сулруулах гэсэн гадаадын болон бусад шашны оролдлогоос хамгаалах агуулга энэ хуулиар яригдаж байсан ч юм шиг.

Ц.Хулан тойрсон асуудлыг дахиад жаахан дэлгэрүүлж үзвэл ийм байна. Харин дээр дурдсан хуулийг өнөө цагт дахин боловсруулж, өргөн барих нь Х Богд болон БНХАУ-ын нөхцөл байдалд улам хүчтэй шилжин орсон манай улсын хувьд чухал байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Арга ядаж бна
Арга ядаж бна
7 сар 28, 2023 08:36

Тагнуул цагдаа Атг прокурор улс.нийгэмд арай дэндээд бга авилга.хулгай луйвар дээрэм төрийн �##�баны гажууд�##�тай л туушттай тэмцэж нам дармаар юм даа

зочин
зочин
7 сар 28, 2023 08:54

Д�##�ай лам 1935 онд төрсөн 88 настай

Зочин
Зочин
7 сар 28, 2023 23:25
Reply to  зочин

36 онд төрсөн. Хий настайгаа 88.

Зочин
Зочин
7 сар 28, 2023 09:06

Nylh huuhdee bogd eneter bolgoj shunaliin dev avgai

Зочин
Зочин
7 сар 28, 2023 09:34

Чингис Хаан бүх шашин тэгш эрхтэй гэж тунхагласан нь дэлхийг эзлэх хамгийн том суурь онолуудын нэг болсон юм шүү өгөр царайлсан, хүчирхийлэгч, луйварчин, дээдэст долигонож ардад хатуурхдаг шар хув�##�знуудаа.

Зочин
Зочин
7 сар 28, 2023 12:48
Reply to  Зочин

Чингис хаан дэлхийн улс орнуудын уламжл�##�т шашнуудыг хүлээн зөвшөөрч байсан. Тухайн цаг үеийн бодлогод ч энэ нь зохицож байсан. Энэ нь цаад утгаараа �##�ь нэгэн улс өөрийн шашнаа бусад оронд хүчээр тулгахыг хүлээн зөвшөөрдөггүй байсан гэсэн үг л дээ. Энэ нь ч тухайн цаг үед дэлхийн улсуудын дэмжлэгийг хүртэж байсан юм л даа. Чингисийн удмын хаадаас эхлээд ахндугаар богдоор дамжаад Бурханы шашин бол манай улсын уламжл�##�т шашин болоод хэдэн зуун жил болж байна. Дэлхийн ямар ч улс өөрийн уламжл�##�т шашнаа дээдэлж, бусад шашны түрлэгээс хамга�##�ж, давуу байд�##� олгож байдаг нь хэвийн л үзэгдэл юм. Чингэс хаан энэ л байдлыг тухайн цаг үед гярхай харж тунхагласан нь дэлхийн бусад орнуудын т�##�архлыг хүлээж, шашны элдэв мөргөлдөөнгүй энх тайвнаар зэрэгцэн өрших суурийг тавьсан юм л даа!

Зочин
Зочин
7 сар 28, 2023 09:34

Эрхэм дээд лам нар хэлээ цаашлаад боожгойгоо хөхүүлэх сан�##�ыг сүсэгтэн олон, насанд хүрээгүй хүүхдүүдэд тавьж болохгүй. Ламхай нарыг хошногдож болохгүй гэсэн за�##�т тэр хуулиндаа оруулахгүй дээ.

иргэн
иргэн
7 сар 28, 2023 09:44

Америк иргэншилтэй хөвүүн нэг монгол эхийг золиосолж байж Х Богд болж байгаа гэж ойлголоо

Зочин
Зочин
7 сар 28, 2023 10:43

шун�##�тай шулам , энэ монголынхоо эрх ашиг эсрэг гадны эрх ашигт үйлчилсэн бузартай , шун�##�тан байж ээ, урвагч гэж ойлогсон доо... зүлэг ногоон дэнж дээ гэрээн бариад зүгээр л найраг бүтээлээ туурвин амар жимэр суух нь яав даа хэмээн ихэд л харууслаа, эрх мэдэл мөнгө хөрөнгө , гадна орчин ч сайхан өлгийдөн хөмэүүлчих лээ. орос , хятад гээд их ч доншуучилсан ,эцэст нь ..........................

suhee
suhee
7 сар 28, 2023 11:11

X ~r bogdoor todroh huuhdiig mongoliin shashniihan anduurch buruu todruulsan UUNII NEG BATALGAA HYATAD ULSAAS YAMAR NEG DARAMT IREHGUI BNA YAAGAAD GEBEL
DALAI LAMIIN OROLTSOOTOI TODRUULSAN BOGDIIG HULEEN ZOVSHOOROHGUI GEJ BAISAN BURUU todruulsan BOLHOOR DUUGAI BNA

алк
алк
7 сар 28, 2023 12:33

Тэнгис сайн байна, хулан хятадын т�##�д ажилласан нь үнэн юмаа, хятадын холбогдох байгууллагууд сонгож авсан нь ч учиртай юм, үг хэл хурц хүний толгой сайн эргүүлж чадна масс харанхуй шүлэгд дуртай, эрээ цээргүй шун�##�тай яахаас ч буцахгүй авиртай гол нь мөнгөнд дуртай гээд, ял авсан ч хүмүүсийг хуйлруулж шүүхийн танхимд шүлэг хэлж умруулаастай ийм л хүн гадаадын байгууллагад хэрэгтэй

зочин
зочин
7 сар 28, 2023 12:56

хүн шоронд хийж богд болоод байхдаа яахав дээ

Хулан
Хулан
7 сар 28, 2023 15:07
Reply to  зочин

М�##� минь үгээ бодоод уншаад тунгааж бод

үнэнийг бич
үнэнийг бич
7 сар 28, 2023 13:59

Өвдөж зовж, үхэл хагац�##� болохоороо лам нарт тусламж гуйн ханддагаа мартсан аятай сэтгүүлчид авирлах юм. Лам нар ч гэсэн эгэл хүмүүс болохоор сайн, муу байлгүй яахав. Лам нараас Муу зүйл хийсэн ламыг сайн явж буй лам нарт нялзаах юм бол бид ч гэсэн мууг үйлдэж буй хүмүүсийн үйлддлийг өөртөө авч бүгдээрээ �##�уурчи, хүчирхийлэгч, хулгайч гэж өөрсдийгөө хэлсэнтэй адил. Тагнуул нэгэнт энэ �##########� /согтохоороо хажууд буй эр хүний өвөрт хөгшин з�##�уу гэхгүй ордог/ яруу найрагч хүүхэнийг нотолсон, 10-р богдыг том хийдийн лам нарын зөвлөлөөс институт байгуулж байгаад тодруулсан болохоор ийм зүйл бичээд яахав дээ. Хэн нэгэн гүтгээд тагнуул барьж аваад шоронд хийнэ гэж юу байхав. шүүх дээр өөрийгөө буруугүй гэж нотлох гээд чадаагүй, зүгээр л эх оронч маягын үг л хэлж попорсон гэж хэвлэлд байлаа шдээ.

Зочин
Зочин
7 сар 28, 2023 14:35

Лам нарын зөвлөл гэж нөгөө хэлээ хөхүүлж, лам болгодог байгууллагыг хэлээд байна уу. Ямартаа ч том хийдүүд, том лам нар хэл хөхүүлж сургаж, сайныг нь Богдод өргөмжилдөг бололтой дог шүү.

Хулан
Хулан
7 сар 28, 2023 15:11

Оюунбаатараа хүмүүсийг улам хаг�##�ан бутаргаад хутгаадтбна шүү чи энэ чинь
Гэмт хэрэг шүүү

Onoch
Onoch
7 сар 28, 2023 20:18

Сүрхий бичиж

Зочин
Зочин
7 сар 28, 2023 22:12

Богд могд ямар хамаатай юм бэ наад хүн чинь гадны тагнуулын байгууллагтай хамтарсан л байншдээ

Зочин
Зочин
7 сар 29, 2023 05:27

Богд хойд дүр мэтийн ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мухар сүсгийн чанартай ийм б�##�ай юманд төрийн 3 өндөрлөг оролцож, үүнийгээ улсын аюулгүй байдлын түвшинд авч үзэж улсын нууцад багтаасан нь угаасаа ард түмнийг мунхаг байлгаж эрхэндээ оруулах МАН-ын бодлого оршиж байгаагийн илрэл. Төр шашинтай хутг�##�дах ёсгүй. Үүнийг л эсэргүүцэж нийтэд ил зарласанаараа Хулан ял авсан, мэдээж үүнийг нь Хятадууд мэдсэн, монголд таагүй хандах нь ойлгомжтой. МАН-ыг санхүүжүүлэгч ард түмний газрын баялагаар язайтлаа баяжсан авгайн зээ хүү нь тэр Богд гэгч болдог нь ч юүвдээ. Б�##�чир хүүхдийн хэлийг хөхдөг д�##�ай лам мөнгөтэй хүнд долигонодог нь харагдаж байна. Тэр өөртэй нь уулзсан хэдхэн хүний хүрээн дундаас л тэр Богд гэгчээ зарласан байгаа юмдаа. Аргагүй дээ, олон жил ганцаардсан, санхүү муутай, Д�##�ай ламд барууны орнууд 30-аад жилийн өмнө Нобел өгч хошгоруулаад энд тэнд ярилцлага авдаг байснаа одоо бүр з�##�хаад тоохоо ч байсан. Хэл хөхдөгийг нь хараад жигшдэг болсон. Хулан улсаа аврах зүйл хийсээн.

Зочин
Зочин
7 сар 31, 2023 00:22

Тэнгис бичсэн үү, тэрнээр бичүүлсэн үү, эль нь ч бай сан энэ бичвэр Хуланг тойрон эргэлдэж,учиг үзүүр нь түүн дээр төвлөрч, асуудлыг хурдан цэгцэлж, нэгдмэл ойлголт бүрэлдүүлэх хандлагаар хийгджээ. Уншигчид бараг 100 хувь үнэмших байхаа ?!
Гэтэл цаана нь нэг өнцөг орхигджээ,өнөөгийн манай нийгэм түүнийг нэхэх хэмжээнд сэтгэх чадваргүй бна.

ХУЛАНд Х БОГДЫГ ЭСЭРГҮҮЦЭХ САНАА СЭДЭЛ ХАА НААС ХЭРХЭН ТӨРСӨН БАЙХ ВЭ ?!
Үүний үндсийг олж тогтоож чадаагүй цагт бүх дүгнэлт худ�##� хийсвэр болноо !
Хулан тэр үед хэний элбат байсан билээ ?! Ерөнхийлөгч БАТТУЛГЫН зөвлөх байсан !!!
Асуудлын эцсийн учиг тэнд л байж таарна биз дээ !!!
Харамсэлтай нь манай ТЕГ үүнийг огт сонирхохгүй, хэргийг "тохох" эзэн олсон л бол цаашаа санаа зоволт гүй шийддэг " нандин " уламжл�##�тай !!!

Холбоотой мэдээ

Back to top button