Нийгэм мэдээ

"Дунд" голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэх дуудлага иржээ

Амралтын өдрүүдэд хоёр иргэн голын усанд эрсдэж, амь насаа алджээ. Тодруулбал,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км/-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн У /23 настай, эмэгтэй/-ийг 07.30-ны өдрийн 06:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон “Элсний гэзэг” гэзэг газраас баруун хойд зүгт 9 км-т, “96 дугаар точка” гэдэг газар, “Хараа” голоос цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж “Дунд” голоос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо хүртэл иргэн Б /53 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2023 19:39

Aimaar ymaa, us gol ru orj uheed, mashini osol avaar aar uheed l yu bolj bna daa. Mongolvhuudaa ydaj uul us gol hilegnej bgaa daa. amia avaad yvchih setgel zui, uhamsartai baimaarsan daaa

Холбоотой мэдээ

Back to top button