НИЙГЭМ
"Яараад яах вэ" самбарыг байршууллаа

Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас “Яараад яах вэ” самбарыг Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай автозамуудад байршуулжээ.
Түүнчлэн жолооч зорчигч нарт мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.