ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Инфляцын түвшин нэг оронтой тоо руу оржээ

Үндэсний статистикийн хорооноос долоодугаар сарын инфляцын түвшинг танилцууллаа. Өнгөрсөн сард инфляцын түвшин нэг оронтой тоо руу орж, 9.2 хувьтай гарсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2, өмнөх оны эцсээс 6.8 хувиар өсөж, өмнөх сараас 0.3 хувиар буурчээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.5 хувь)
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин инфляцын түвшин зургаадугаар сартай харьцуулахад 0.3 хувиар буурахад

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь
  • холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button