Хууль: Сэтгэл санааны хохиролдоо хөдөлмөрийн хөлсийг 5-149 дахин нэмүүлж нөхөн олговор авна

Одоогоос нэг сарын өмнө Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай хуулийн төсөл батлагдсан юм.
Аргачлалыг бүх шатны шүүхэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Ингэхдээ сэтгэл санааны хохирлыг нийт таван зэрэглэлд ангилж, нөхөн олговрыг өгөх юм байна.
Ингэхдээ гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалах ажээ.
Тус хуулийн заалтын 2.1-д зааснаар "Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг хэлнэ хэмээжээ.
Сэтгэцийн эмгэгээс хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлэн нөхөн олговор өгөх аж. Үүнд,
- нэгдүгээр зэрэглэл - 4.99
- хоёрдугаар зэрэглэл - 5-12.99
- гуравдугаар зэрэглэл - 13-22.99
- дөрөвдүгээр зэрэглэл - 23-45.99
- тавдугаар зэрэглэл - 46-149 дахин нэмэгдүүлж, нөхөн олговрыг өгөх юм байна.

Хуулийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.