Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Ламхайн хэрэг: Хохирогчийн ээж хүчирхийлэлд өртсөнөө мэдээлэв. Албаныхав юу гэв

Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг ЦЕГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн билээ.

Ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.

Тэгвэл ламхайн хэрэгт холбогдох таван хүүхдийг яллагдагчаар татах таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Хэрэгт холбогдуулан прокурорын талаас таван хүүхдийг яллагдагчаар татах санал гаргасан байдаг. Тэдгээр таван хүүхдийн дөрөв нь насанд хүрээгүй, нэг нь 18 нас хүрсэн билээ.

Тэгвэл шүүх хурлаар бага насны дөрвөн хүүхдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаар тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг авжээ. 

Харин 18 нас хүрсэн лам иргэнд 30 хоногийн таслан сэргийлэх арга хэмжээг авахаар болсон юм.

Ингэснээр тухайн хүүхдүүдэд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж, улмаар гэм буруугийн шүүх хурлаар ямар ял оноох нь тодорхой болно. Насанд хүрээгүй хүүхдүүд, мөн хүчирхийллийн хэрэг гэх утгаараа эл шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан. Тиймээс одоогоор гэм буруугийн шүүх хурлын тов тодорхой болоогүй байгаа юм.

-Хохирогчийн ээж: СЭМҮТ хүүд минь гаднын нөлөөтэй мансууруулах бодис тарьж, ХЭҮК надтай уулзаагүй-

Шүүх хурал болох үеэр хохирогчийн ээж хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлсэн юм. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан билээ.

Тэрбээр “Хүчирхийллийн хэргийг мэдээлсний дараа хүүгээ СЭМҮТ-д хэвтүүлсэн. Гэтэл гурван хоногийн турш хүүтэй минь уулзуулаагүй. Тухайн газарт хүч хэрэглэн хүүтэйгээ уулзахад гаднын нөлөөтэй мансууруулсан бололтой төрхтэй байсан. Юм мэдрэхгүй, унтаад байгаа юм уу гэхээр үгүй.

Хүүхдийнхээ өрөө рүү ортол таван сувилагч, асрагч, нэг үүдний харуул нийлж байгаад намайг зодсон. Зодуулсны дараах онош картан дээр байгаа” хэмээсэн юм.

Ламхай нарын хэрэгт холбогдуулан ажиллаж буй “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр ч хохирогч хүүгийн ээжийн хэлсэн СЭМҮТ дэх асуудлыг хөндөв.

Тэрбээр “Хохирогч хүүгийн ээжийн биед халдсан асуудлаар цагдаад гомдол гаргасан. Түүнчлэн ХЭҮК гандангтйн дотуур байранд үзлэг шалгалт хийхэд нь хамтарч ажиллах хүсэлт гаргасан ч ажлын хэсэгтээ оруулаагүй. Мөн ажлын хэсгээрээ гандангийн дотуур байранд үзлэг шалгалт хийхээр очсон ч шалгаагүй гэдгийг хэлмээр байна. Гандантэгтэгчинлэн хийд миний эрхэнд халдаж, дотуур байрыг өнөөдрийг хүртэл шалгуулсангүй. ХЭҮК-ын ажлын хэсэг өнөөдрийг хүртэл яагаад энэ асуудлаар тайлагнахгүй байна вэ” гэв.

-“Цагдаагийн байгууллага СЭМҮТ-д болсон явдлыг шалгаж байгаа”-

Хохирогчийн ээж болон Б.Ууганбаярын мэдээллийн хүрээнд бусад албаны эх сурвалжуудаас тодруулсан юм.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр СЭМҮТ-д болсон үйл явдлыг шалгаж байгаа ажээ.

Тодруулбал, “Манай байгууллагад ирсэн мэдээллээр хүүхэд эмчлүүлж байсан газраас буюу СЭМҮТ-өөс дуудлага хүлээн авсан. Хүүхдийн ээж нь асуудал үүсгэж, үйл ажиллагаанд саад учруулж, сувилагч, ажилчдад гар хүрч байна гэх утгатай дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу шалгахаар очих үед хохирогчийн ээж ч гомдол гаргасан. Одоогоор шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл боломжгүй” гэлээ.

-СЭМҮТ: Нойрсуулах эм тариаг андуурсан байх магадлалтай-

Харин энэ талаар СЭМҮТ-өөс тодруулахаар тус төвийн дарга, хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдож, тайлбар авахыг оролдсон ч утасаа салгасан байв.

Харин ээлжийн бүртгэл хийж буй эмч нь “Ямар эмч хүүг хариуцаж байсах талаарх мэдээлэл надад алга. Би ч хүүг хариуцаж байгаагүй тул хэргийн талаар тодорхоы мэдээлэлгүй байна. Гаднаас мансууруулах эм тариа хэрэглэсэн хэмээж байгаа нь нойрсуулах эм тариаг андуурсан байх магадлалтай. Эмчилгээнд ашигладаг юм. Хэргийн хохирогчийг эмчлээгүй тул мэдээлэлгүй байна” гэсэн юм.

-“ХЭҮК-ын ажлын хэсэг 10 жилийн мэдээлэл шалгаж, хүний эрх зөрчирдсөн эсэхийг судалж байгаа”-

Ламхай нарын уг хэрэгт ХЭҮК-ын ажлын хэсэг тайлангаа тавихгүй байна хэмээн шүүмжлүүлж буй. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийн ээж нь тус байгууллагад хандаагүй бөгөөд ХЭҮК ч прокурор дээр очсон хэрэгт шууд нөлөөлж ажиллах боломжгүй гэдгийг дурдсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Манай байгууллага прокурор дээр шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд хэргийн шүүх хуралдаан, шалгалтын ажлын явцад хүний эрх зөрчигдсөн эсэхийг шалгадаг” хэмээсэн юм.

Одоогоор ажлын хэсэг нь ламхай нарын хэргийг орхиогүй бөгөөд сүүлийн 10 жилийн баримт, мэдээлэлд судалгаа хийж, томоохон зургаар нь хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг шалгаж байгаа ажээ. Судалгаанаас гарсан дүн шинжилгээг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За ёстой үлгэр шиг юм болжээ наад ээж чинь өөрөө ер нь жоохон сэтгэцын юмтайм бишүү кк

Зочин
Зочин

Ээж нь нэг л биш ээ,

Билгүүн
Билгүүн

Ээж нь сонин гар бна шүү

Зочин
Зочин

СЭМҮТ чинь аюултай газар. Үзлэг хийж байгаа нь гэж ярвайсан янтайсан загьнасан зандарсан дээрэнгүй харьцаанд нь б�##�магдсан үйлчлүүлэгч уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлбэл тайвшруулж байгаа нь энэ гэж сэтгэц нөлөөт эм өгч муужруулаад хэсэг хугацааны дараа сэрэх шинжтэй байв�##� дахин хүчээр уулгаж зомби шиг болгодог юм билээ. СЭМҮТ гэх дархлагдсан террористуудыг ш�##�гадаг газар үнэхээр байхгүй. Ажиллагсдынх нь 80-аад % нь гэр бүл ах дүүгийн холбоотой вант улс шүү.

Зочин
Зочин

Тэгж л таараа. Шарын шашин мөхөж буй орны шашин шүү. �##########�р�##� б�##�иарт�##� д�##�д явж л байгаа

Зочин
Зочин

Oorsdoosoo boldiim bishvvv bi law aygvv hoorhon tsowoo serglen lamhai nartai taarj bgaagvveee eimr2 haraal heltsgeegeell hvmvvjilgvv l bgaad bdgyshd

Зочин
Зочин

Яахаараа хүүхдийг эхтэй нь уулзуулдаг гүй юм яахаараа мансууруулагч юм энэ ээж мундаг юм хүний гар хараад суув�##� хүүхдээ �##�даж ч мэдэх нь

Зочин
Зочин

Ганцаар тэмцээд хүчин мөхөсдөж бн.Шудрага эх!

Холбоотой мэдээ

Back to top button