Улс төрийн мэдээ

Зарчим: Хэвлэлийн төлөөлөгч мэт аяглах Д.Мөнх-Эрдэнэ хувийн хэвшлийг "хурууны үзүүрээр" дэвсэлж байна

Нийслэлийн удирдлагууд хүнд байна. УИХ-ын гишүүнээс татгалзан барин Улаанбаатар хотыг удирдахдаа үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр ажиллах сүүлийн жилүүдэд нь үерийн гамшиг нүүрлэнэ гэж Д.Сумъяабазар санаагүй биз. Д.Сумъяабазарыг огцруулах гарын үсэг цуглуулж, нийгмийн бухимдал газар авсан энэ өдрүүдэд тэд хэрхэн алдаа гаргахгүй, иргэдэд таалагдаж ажиллах вэ гэдэгт анхаарч байна.

Энэ дүр зургаар сүүлийн үед хэд хэдэн барилгын зөвшөөрлийг цуцаллаа. “Авлига хороолол” гэгдсэн “Aqua Garden”-ээс эхлээд РЦНК орчимд барилга барьж буй “ЦЭЭБ”-ийн зөвшөөрлийг ч түр түдгэлзүүллээ. Их шуурхай ажилласан. Дүүргийн засаг дарга, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч дуугарч байна.

Гэвчиг аливаа төрийн ажил зарчмаас хазайж болохгүй. Тодруулж хэлэх юм бол, иргэдийн цуцал гэсэн болгоныг цуцалж, болиул гэсэн бүгдийг болиулахын учиргүй.

Шигүү хотдоо бизнес эрхлэж, бүтээж, болгож амьдаръя хэмээн эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй олон хүн байгааг бодолцож үзэх л ёстой. Ийм үед сошиал “поп”-ууд хамжааргатай байгаасай.

Хамжааргатай байхыг нь сануулмаар Нийслэл дэх эхний “поп” бол Д.Сумъяабазарын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ.

Чиг үүргээ сошиал популизмаар "сольсон" Д.Мөнх-Эрдэнэ

Д.Мөнх-Эрдэнийг 2018 оны арваннэгдүгээр сард хотын даргын ахлах зөвлөхөөр томилсон. Өмнө нь 2012-2016 онд дөрвөн жил мөн эл албан тушаалыг хашиж байсан удаатай. Ажилласан намтрын хувьд 2004-2007 онд “Голомт” банканд, 2007-2008 онд ХЗДХЯ-нд, үүний дараагийн жилүүдэд ЗГХЭГ-т ажиллаж байсан намтартай. Төрийн ажилд амжилттай, тогтвортой яваа хуульчдын нэг.

Энд зөвлөх гэдэг зөвлөх ажлаа хийх чиг үүрэгтэйг дахин сануулах шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл “попрол” нэгдүгээрт, ажлын чиг үүрэг гэдэг зүйлийг хоёрдугаарт нь бичиж онцлууштай.

Эрсдэлтэй, галтай энэ өдрүүдэд Д.Мөнх-Эрдэнэ ахлах зөвлөхийн хувьд Д.Сумъяабазарын дэргэд бодлогын тусламж үзүүлж байх учиртай. Зөвлөгөө далд явдаг. Хуульч хүний хувьд бас хууль эрх зүйн үүднээс чанд, хатуу, хэрсүү зөвлөнө гэсэн хүлээлттэй.

Харин Д.Мөнх-Эрдэнэ томилогдсон цагаасаа хойш цуцалсан, хураасан, болиулсан кэйс бүр дээр гарч ирж мэдэгдэл хийх болсон. Үүний зэрэгцээ сошиалд ихээхэн идэвхтэй. Иргэдийн пост, сэтгэгдэлд хариу өгнө. Маш идэвхтэй жиргээч. Зөвлөхөө зориуд олны өмнө гаргаж ирж, сошиалд тодрох боломжийг нь хангаж өгч буйгаар нь үзэхэд Д.Мөнх-Эрдэнэ улс төрийн холын зорилготой нэгэн гэж харагдмаар. Түүнээс ор зөвлөдөггүй, ажил хийдэггүй, сошиалд л пост бичиж, хэвлэлийн бага хурал хийн манаргаж явдаг нэгэн гэж хэлэх аргагүй.

Кэйсүүд: Цагдаагийн хийх ажлыг ч гүйцэтгэж, "Шалгана, түдгэлзүүлнэ" хэмээн мэдэгдэгч

Д.Мөнх-Эрдэнэд сайн тал ч байна. Ажил хэрэгч, шуурхай. Улаанбаатар хотын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, хашаа болон зөвшөөрөлгүй газар барьсан гаражийг буулгах зэрэг дээр идэвхийлэн ажиллаж, үүнийгээ ч ил тод мэдээлж явах юм.

Сошиалд нэгэн эмэгтэй “Шөнө барилга бариад унтуулахгүй байна. Бидний гомдол хэрхэж байна вэ” хэмээн бичжээ. Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ сэтгэгдэл хэсэгт нь “Сайн байна уу? Түдгэлзүүлж шалгана” хэмээн хариулжээ.

Шөнийн цагаар барилга барьж болохгүй, ийм үед шөнөөр ажиллахыг нь л болиулдаг, сануулдаг. Цагдаа ийм кэйс дээр ажилладаг.

Авчиг барилга барих зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ, бүр шалгана гэж мэдэгдсэн нь анхаарал татмаар. Энэ зөвхөн нэг жишээ. Голын ай сав газарт баригдсан барилгын асуудлыг хэрхэх нь өнөөдөр хамгийн сонин практик болохоор буй. Харин дагаад бүх барилгын компаниуд хотын удирдлагуудын өмнө гэлмэлзэх шалтгаан үүдмээргүй.

Хамгийн хүнд юм туулж байгаа нь барилгын салбар. Ажил нь царцаж, захиалагчид нь гомдол мэдүүлж, хөрөнгөө оруулаад карказ босгочихсон олон компани байна. тэд бол бизнес эрхлэгчид. Нөгөө талаар захиалагчдын эрх ашиг бий. Алдагдсан цаг хугацаа бүрийн үнэ цэнийг “Түдгэлзүүлнэ, шалгана” гэж сошиалд бичсэн дарга нар “нөхөн олгож” чадахгүй.

"Хурууны үзүүрээр" хувийн хэвшлийг дэвслэхийн учиргүй

Хэдийгээр өөрчлөгдөж байгаа ч нийгэмд ийм дарга нар л таалагддаг. Гэхдээ зарчим, бүр томруулбал хувийн хэвшлийг дээдэлсэн эдийн засаг өөд тэмүүлж буй үзэл санаагаа санах л ёстой юм. Асуудал хууль эрх зүйн хүрээнд бүрэн нягтлагдаагүй, гарц гаргалгаа нь тодроогүй, талууд тодорхой шийдэлд хүрээгүй байгаа нөхцөлд гарч ирээд л “Болиулна” хэмээн мэдэгдэхийн ард олон хүний, олон бизнес эрхлэгчдийн ажил, ахуй амьдрал явж байгаа.

Сошиалд их хүч байна. Одоо сошиал улам л болгоомжтой, хянуур няхуур хандах учиртай талбар болсоор. Үүнийг хамгийн сайн мэдэрч ажиллах ёстой хүмүүс бол улстөрчид, дарга нар юм.

Д.Мөнх-Эрдэнийн олонтой давтагдсан үйлдэлд эргээд ажил үүргийг нь сануулахын бас нэг учир нь, хот хэвлэл мэдээллийн том багтай. Тэд ч их сайн ажиллаж байгаа.

Харин хотын даргын ахлах зөвлөх мөртлөө хэвлэлийн төлөөлөгч шиг нь загнаж, энд тэндгүй дутуу дулимаг процессыг оноо авах хэрэгсэл болгон мэдээлж, утасны дэлгэц товших хурууны үзүүртээ бизнес эрхлэгчдийн эрх ашгийг дэвслээд байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
8 сар 11, 2023 08:37

hutso harinch davraasan

Зочин
Зочин
8 сар 11, 2023 09:02

Энэ харин намчирхаад явдаггүй сайн з�##�уу. Зөвшөөрөлгүй граж буулгаж дугуйн болон явган хүний зам 3х3 шийдүүд барих гэх мэтчилэн нүдэнд харагдаж гарт баригдахаар юм хийдэг ганц з�##�уу санагдсан

Стар
Стар
8 сар 11, 2023 09:16

Олонд та�##�агдах гэж ажилладаг хүмүүс энэ дээгүүр зөндөө. Энэ мэтчилэн дунд шатныханд илүү маапаан ихтэй нүднээс д�##�дуур юу ч хийж яваа нь мэдэгдэхгүй хачин юмнууд байгаа шүү

Хуучинсаг суртал...
Хуучинсаг суртал...
8 сар 11, 2023 09:18

Төр, орон нутагт хаа сайгүй тэртээ 30-аад жилийн өмнө х�##�ж хаясан соци�##�ист коммунист тэмцлийн хийрхсэн үзэл сурт�##� нэвт шингэсэн. Олигтой бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлт хийж чадахгүй болохоор ЗГ, Хот, Аймаг бүгд л нэг тийм ардын, ангийн дайсан, нийгмийн эсэргүү хайсан хэнхэг улс болж түүгээрээ нийгмийнхээ үзэн яд�##�тыг өдөөж гол зогоолгож байна. Ер нь төр, орон нутаг өмчийн харилцаанд орж, хурааж, нурааснаар хөгжсөн орон гэж бид мэдэхгүй юмдаг. Харин сүйрсэн нь л бий. Хол явах хэрэггүй ээ АНУ, Япон г.м. бидний ам нээх тоолондоо ярьдаг улсуудаар жишээ авах ахул бид төрийн, орон нутгийн өмчит Apple, Google, Ford, Toyota, Nissan гэж сонсоогүй байх. Хувийн хэвшил нь ажлын байр, ц�##�ин орлого бий болгож нийгмээрээ, нийтээрээ чинээлэг ханг�##�уун аж төрж бид гэлтгүй дэлхий нийтээрээ тэднийг жишиг болгон, үлгэрлэж байна. МАНай "аугаа удирдагчид" л хорино, цагдана, хураана, булаана гэж хөөрцөглөж буй нь илхэн. Соци�##�ист гэх БНХАУ ч мөнхүү хувийн хэвшлээ ихээр дэмжиж, өргөн боломж нээж өгөх бодлого үйл ажиллагааныхаа үрээр эдийг засаг дагасан иргэдийн амьжиргаа, эдийн засгийн чадамж нэмэгдэж байна. Неокоммунист Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясг�##�ан болон түүний багийг 2024 онд үтэр түргэн �######�уулах нь хамгийн чух�##�. Илүү либер�##�, чөлөөтэй бодлого Монголын хөгжлийн цөм болох учиртай. Ардын намд ч, Ардчилсан намд ч ухаантай, чадвартай з�##�уус маш их. Тэднийг л таньж 2024 онд олноор сонгоё ард түмэн минь!

Зочин
Зочин
8 сар 11, 2023 09:34

Хэн мэдхэвдээ. Юутай ч иймэрхүү �##�бан туша�##�тнууд ёстой эвгүй шдээ. Нэгний ард нуугдаж л явдаг байхдаа

Зочин
Зочин
8 сар 11, 2023 09:36

наад чинь нэг багийн тамирчин шдээ. Нийтийн �##�банд зуур�##�даад л хамхуул шиг ийш тийшээ хийсч явдаг нөхөршдээ. Багийн буянаар ийм �##�банд гарч ирчихээд одоо сайн хүн болж түмэнд харагдаад х�##�хавчлаад байж байдаг хөгийн амьтан

Зочин
Зочин
8 сар 11, 2023 09:56

хусаад хаясан ч өөр нэг орон нутагт очоод дарг�##�аад сууна дөө.

Зочин
Зочин
8 сар 11, 2023 09:56

Сумьяабазрыг гуссанаас энийг гуссан дээр

Зочин
Зочин
8 сар 11, 2023 11:06

Өшөө сайн ажиллах хэрэгтэй. Зүгээр.

Зочин
Зочин
8 сар 11, 2023 11:31

Сэтгүүлч зөв асууд�##� хөнджээ Ер нь ингэж туйлширч болохгүй гэж бодогдож байна үнэхээр цуцлах шаардлагатай барилгууд их байгаа шүү дээ дархан цаазат богд уулын ам болгонд байна тэнд барилга баригдаад байгаа шүү дээ

Baatartsogt
Baatartsogt
8 сар 11, 2023 11:55

Zgr l zaluu bnleesh dandaa negniigee harluulj shaahiin harinch hunii odoos tus tas hiisen duutai heden shiguu grajnuudiig chine choloolood hun amitan yvahad amar bolgood bgaashu. ter hugshchuuleel hel iim zaluu uyiin tuluullu demjih heregtei bn

Зочин
Зочин
8 сар 11, 2023 12:09

Мөнх-эрдэнэ чи хуульч хүн байж юуч мэддэггүй поп нөхөр юм байна. Уг нь хэн нэг даргын зөвлөх гэдэг �##�бан туша�##�тан бол зөвхөн тухайн даргадаа л зөвлөх үүрэгтэй. Өөр хэнд ч зөвлөх ярих эрхгүй. Мөн бодлого ярих эрх байхгүй. Олон нийтэд хандаж үг хэлэх попрох ямарч эрхгүй зөвхөн ганцхан даргадаа ганц нэг санааг ганцааранд хэлэх үүрэг хүлээдэг ийм л �##�бхн туша�##� шүү зөвлөх гэдэг чинь

зочин
зочин
8 сар 11, 2023 12:10

хийх ёстой ажлаа зөв хийхгүй болхоор хог д харагдана даа

Зочин
Зочин
8 сар 11, 2023 12:15

Мөнхэрдэнээ ард иргэдээ тэнэг гэж бүү бас! чи бол мэдээллийн хэрэгслээр ямарч бодлого үйл ажиллагаа ярих эрхгүй гэдгээ цаг дутам санаж яв! Иргэдэдээ хандаж хэлэхэд Энэ Мөнхэрдэнэ гэх нөхрийг та нарт хандаж үг хэлбэл урдаас хуц гэж хэл. Мөн чи тэр зөвлөдөг ганц тэнэг бөхчинтэйг л ярь чи өөр хүнд зөвлөх үг хэлэх эрхгүй гэдгийг хэлж бай.

Зочин
Зочин
8 сар 11, 2023 18:34

Мөнхэрдэнээ чи үнэхээр сайн эцгийн шийрийг хатаасан хуульч л юм бол Сумьяабазарт зөвлөхөөс өөр ажил хийх болон ямар нэг асуудлыг хөндөж попрох эрх байхгүй шүү.

Зочин
Зочин
8 сар 11, 2023 23:51

Энэ одоо Су.Батболдын суганы үс байснаа одоо Сумьяагийн суганд шургажээ. МАН-с нэг гараад л буцаж ороод л их д�##�чгараа

Зочин
Зочин
8 сар 11, 2023 23:53

Сагс тоглох хүүхэндэхээс цаашгүй улаан нойл оюутан байж билээ. Эцгийнхээ нэрээр МУИС хуульд арын ха�##�гаар элссэн хичээлд ч суудаггүй л нөхөр байсанаа л хэрэг эрхлэхийн Солонгоо авгайг анх овоо найрч хэлтсийн дарга болж авсан. Одоо фэйсбүүкээр донгосоод л сууж байх

Зочин
Зочин
8 сар 12, 2023 12:34

mundag bichsen bn. Zov heleh yostoi ontsog. Niigemd Olon taliin erh ashig tentsvertei bh yostoi. Ene neg nohor huulich gecheed huuliig guuli bolgoj bgaa. Niigemd talaagdahiin tuld eldviin teneg zuil Ih hiij bn. Gevch humuus teneg bish dahij songohgui.

Зочин
Зочин
8 сар 12, 2023 17:28

Нийслэлийн засаг даргын туша�##�аар янз бүрийн чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар нөгөө тэнэг бөхчин этгээд нь өөрийн зөвлөх нэртэй энэ Мөнхэрдэнээ томилдог гэсэн. Энэ мөнхэрдэнэ тэнэг хуульч мөртлөө тэр ажлын хэсгүүдийг ахлаж төрийн мэргэшсэн �##�бан хаагчдыг удирдаж болохгүй гэдгээ мэдэхгүй л байгаа баыхгүй юу? Ийм л тэнэгүүдээр төрийн �##�ба дүүрчихээр төр дампуурах т�##� руугаа явчихаж байгаа юм шүү дээ. Үүниыг бичигё би бол төрийн жинхэнэ �##�банд 42 жил ажилласан. Тиймээс даргын зөвлөх юуг хийж болдог мөн юуг хийж болдоггүйг 10 хуруу шигээ мэднээ.

Холбоотой мэдээ

Back to top button