НИЙГЭМНийгэм мэдээ

Багшийн дээдээс ШУТИС хүртэлх уулзварыг 14-нийг хүртэл хаалаа

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тодруулбал, уг хэсэг газарт засварын ажлыг хийж гүйцэтгэх ажээ. Ингэхдээ өчигдөр оройноос буюу энэ сарын 11-ний өдрийн 23.00 цагаас хаасан юм. Улмаар энэ сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд автомашины хөдөлгөөнийг тус газарт хориод буй.

Зам хаасан хугацаанд авто замын тэгш байдал алдагсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах ажээ.

Иймээс дээрх хугацаанд иргэд, жолоочид та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button