Нийгмийн

Туул, Тэрэлж, Хэрлэнгийн газруудад хяналтын камер суурилуулжээ

Онцгой байдлын албаны завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 10.00-20.00 цаг хүртэл ажиллаж эхэлжээ. Эл хэсэгт эргүүл хийхдээ иргэдийг болзошгүй усны ослоос сэрэмжлүүлж байна. Ингэхдээ эрсдэл бүхий газруудад хяналтын камер суурилуулж, хяналт тавих юм.

Мөн "Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун" нөлөөллийн аяныг зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олон нийтийн сүлжээ болон биетээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэсэн байна.

Түүнчлэн завьт эргүүлийн аврагчид усанд осолдож болзошгүй дуудлагаар ажиллахдаа 67 иргэний амь насыг усны ослоос авран хамгаалжээ.

Амиа алдсан таван хүний цогцсыг гаргаж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг эрэн хайх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button