Харри Кейн 381 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, "Бавари"-д ирлээ

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Харри Кейн "Тоттенхем Хотспур" багаас Германы "Бавари" клуб руу шилжлээ.
Түүхэн дэх хамгийн үр дүнтэй тоглогч болох түүнтэй "Бавари" клуб 100 сая евро буюу 381.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тэгвэл Х.Кейний Германы бүрэлдэхүүнтэй хамт гарсан анхны талбайн тоглолт нь "РБ Лйпциг" багтай хийсэн тоглолт байлаа.
Тэрбээр уг багт 9 дугаартай тоглох бөгөөд гэрээ нь 2027 он дуустал хүчинтэй юм.
Өдгөө 30 настай Х.Кейны хувьд "Тоттенхем"-ийн бүрэлдэхүүнд 435 удаа тоглохдоо 280 гоол оруулсан амжилтын эзэн. Түүнчлэн Английн Премьер лигийн "Алтан шаахай" шагналыг гурван удаа хүртсэн юм. Мөн Английн шигшээ багийг ахалж, 2020 оны ДАШТ-д оролцохдоо Француудад хожигдож байв.
Харин "Бавари"-гийн хувьд өнгөрсөн улиралд 33 дахь удаагаа Бундеслигийн аварга болсон. Мөн түүхэндээ Аваргуудын лигт 6, Германы цомын тэмцээнд 20 удаа түрүүлсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тийм ч сайн тоглогч биш миний бодол