УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болголоо

Засгийн газрын ээлжит /2023.08.16/ хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаар нийт 25 асуудал шийдвэрлэхээр төлөвлөсөн билээ. Ингэхдээ нийслэл Улаанбаатар хотын болон улсын хэмжээн дэх гамшгийн нөхцөл байдлын талаарх цогц суурин асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн газрын мэдээллийн сан, газар зохион байгуулалттай холбоотой цогц арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Дээрх асуудлын шийдвэртэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын 1 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд "шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлт, эзэмшигчдийн мэдээллийг нээлттэйгээр шилэн мэдээллээ.

Shilen.gov.mn сайтад Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан Улсын комиссын 8804 дүгнэлт ирүүлснийг байршуулсан. Аймгуудад 15 жилийн хугацаанд 4527 дүгнэлтийг гаргажээ. Харин нийслэлд 105 комисс ажиллаж 3685 дүгнэлтийг гаргасан.

Барилга, байгууламж, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх төлөвшлийн ангилал зэргээр тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дундын 1206, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлтийг гаргасан. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргасан байна.

Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд оролцсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

Үүнээс

  • 35.92 хувь нь орон сууц
  • 21.92 хувь нь аялал жуулчлал, амралт сувилал
  • 13.59 хувь нь үйлчилгээний зориулалттай барилга байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Голын ай сав газраар голын урсац дунд хуул зөрчиж, газар олгосон, түүнд барилга байшин барьж, улмаар Улсын комисс барилгыг нь хүлээн авсны дараагаар гамшигт хүний амь нас эрсэдэж, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цаашид голын ай савд барьсан барилга байгууламжийг хүлээж авахдаа ямар үйл ажиллагааны хүрээнд хүлээж авсныг цахим мэдээллийн системээр харах боломжтой боллоо" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бацаан минь чи иргэний нисэхийн ерөнхий газраар бага оролдоорой. чи танай аав хоёр хачин сонин нэртэй сургууль байгуулчихаад сург�##�тын ямар ч баазгүй, чанартгүй, хий хий том том барилгуудаас өөр юмгүй бас тэгээд нисэхийн анги хүртэл байгуулчихжээ. бага л амбицлаарай даа. бага л давраарай муу гөлөгөөн

Холбоотой мэдээ

Back to top button