УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Сумъяабазар: 1642 барилга барих эрхийг цуцална

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.08.18/ 2016 оноос өмнө барилгын зөвшөөрөл аваад одоог хүртэл барилга бариагүй газар болон үерийн судалгааны тайлан, үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 айлыг шилжүүлэн нүүлгэх, мөн S'Outlets, Aqua garden барилгын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Архитектур төлөвлөлтийн асуудал хамгийн их бий. 294852 барилга байгууламж, 116 секторыг хот байгуулалтын санд бүртгэсэн. Нийт 441 га талбайг барилга бүрхсэн байна. Нийт 142 хэсэг газарт хүн амын нягтаршил өндөр байна. 1642 архитектурын даалгавар бий. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх ажлыг хийхгүй бол дээрх хэмжээгээр барилгын тоо нэмэгдэнэ.

Хот байгуулалтын тухай хуулийн 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байна хэмээн УИХ хуулиар баталсан. Тохижилт 30, барилгажилт 40, гудамж, явган хүний зам талбай 15, авто зогсоол 15 хувь байхаар цаашид арга хэмжээ авч ажиллана. Бид үүнийг барьж ажиллах хэрэгтэй.

1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгоно. Барилга барих эрхийг нь цуцална гэсэн үг юм" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

24 оны сонгуулиар "gvvd bai" болно ш дээ, найзаа. Амаа мэдэж гуцвол яасым дөө !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэн мэдлээ.АН гарв�##� дээрдэх үү!?

Зочин
Зочин

МАН ,АН хоёрыг ээлжлэн сонгосоор өөдлөхгүй ээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button