Ц.Баатарбилэгийн "НВЦ" компанийн барилга барих А даалгаврыг цуцална
Нийслэл Хотын дарга Д.Сумъяабазар 2016 оноос өмнө газрын зөвшөөрөл авсан хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглаагүй газруудын зөвшөөрлийг цуцлахаа өнөөдөр /2023.08.18/ мэдэгдсэн.
Нийт 1642 А зөвшөөрлийг цуцлахаас 720 газрын зөвшөөрөл ил боллоо.
Уг жагсаалтад "Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурлаар буруутай нь тогтоогдсон "НВЦ" ХХК багтжээ.
Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 12-ны өдөр тус компанид Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд газрын зөвшөөрөл өгсөн байна. Тус газарт үйлчилгээтэй гурван блок орон сууц барих төлөвлөгөөтэй байжээ.
Тэгвэл ийнхүү Хотын даргын шийдвэрээр "НВЦ" компанид олгосон газрын зөвшөөрлийг цуцлахаар болж байна.
Эргэн сануулахад, "НВЦ" компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Баатарбилэг ажилладаг бөгөөд түүний аав Б.Цэрэндаваа нь тус компанид зөвлөхөөр ажилладаг. Тэд "Хөгжлийн банкны" гэх хэрэгт гэрч хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх, хахууль өгөх болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулж, шалгагдаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.