А.Ганчимэг: Хэт энтертайнмент байж, хандалт хөөхийг хүсдэггүй

“Аримун” продакшн “Хүний ээж” хэмээх хоёр дахь дэлгэцийн уран бүтээлээ нээхэд бэлэн болоод байна. 2019 онд “Халуун зүрх” кинонд ажилласнаас хойш уран бүтээлийн амьдралаас жаахан холдоод байсан жүжигчин А.Ганчимэгтэй ярилцлаа. "Хүний ээж" киноны зохиолыг А.Ганчимэг бичжээ.
-Уншигчдад маань уран бүтээлчийнх нь хувиар таныг хаачив гэж гайхсан удаа бий байх. Та энэ хугацаанд амьдралынхаа аль хэсэгт илүү төвлөрч байв?
-2019 онд “Халуун зүрх” киногоо нээсэн, үүнээс хойш уран бүтээлийн ажилд орсонгүй. Яригдсан төслүүд байсан ч гэлээнөхцөл байдал нь сайн тохирч өгөөгүй тал бий. Миний хувьд өөрийн гэсэн гоо сайхны брэнд үүсгэж, үүндээ нэлээд цаг зарцуулсан. Гэхдээ үүнээс илүү цагийг шинэ киноныхоо зохиолд зарцуулсан. Хоёр жилийн өмнө бэлэн болсон ч цар тахал гарч, зураг авалтын ажил хойшилсон л доо.
-Нээрэн цар тахлын хоёр жил яах аргагүй яригдах юм даа.
-Харин тийм, хоёр жил гаруйн хугацаа байгаа юм.
-Яагаад бизнесийн салбарт хүч үзье гэж бодох болсныг энэ ташрамд асуумаар байна. Хэр амжилттай явна вэ?
-Гайгүй шүү. Одоогийн нийгэмд хүн юу хийх боломжтой, чадамжтай байна, түүнийгээ оролдож үзэх хэрэгтэй л санагддаг. Таны хийж байгаа зүйлээс та өөрөө мэдрэгдэж, ханхлах хэрэгтэй гэдэг дээ. Нэлээд бодож байгаад энэ нь надад илүү ойр, миний хүсэл мөрөөдөлтэй зэрэгцээд урагшилж болох юм шиг санагдсан хэрэг. Бодоод л, шийдээд л хийчихээр амар зүйл мэдээж байгаагүй.
-Нэгэнт энэ сэдэв рүү орсных, сүүлийн үед уран бүтээлчдийг үндсэн мэргэжлээсээ хазайж, бараа бүтээгдэхүүн сурталчлах нүүр царай болох ч юм уу сошиал инфлүүсэр болж байгаад нь шүүмжилж байгаа. Та яаж хардаг вэ?
-Санаанд багтсан юм бүр лүү орох утгагүй шүү дээ. Өөртэйгөө удаан ярилцаж, бодсоны эцэст л хөдөж эхлэхгүй бол болохгүй.
Би өөрийгөө сошиал инфлүүсэр гэж боддоггүй. Хэт их бараа бүтээгдэхүүн сурталчлаад ч юм уу хүмүүст зөвлөгөө өгөөд байх тийм ч дуртай биш. Ер нь хүнд аливаа юмыг санал болгоно, сурталчилна гэдэг хариуцлагатай ажил шүү дээ.
-Таны инстаграмын дагагчдын тоо ер нь Монголдоо дээгүүр орно шүү. Гэхдээ та тэгж их лайв хийж, цаг үеийн үйл явдлууд дээр бухимдуу байр сууриа илэрхийлээд байдаггүй. Их хариуцлагатай сошиал хуудсаа хөтөлдөг шиг. Та ингэж хичээж байна уу, эсвэл хувь хүний хүмүүжил, төлөвшил илүү нөлөөлж байна уу?
-Хүмүүжил, төлөвшил байх гэж бодож байна. Ямар нэг шүүмжлэлтэй үзэл бодол байв ч тэр бүрд илэрхийлж, хүмүүст тулгаад байх дэмий санагддаг. Судалсан, уншсан, мэддэг хүмүүсийн л хийх учиртай ажил шиг.
Миний хувьд тэр бүрчлэн болсон болоогүй хувийн үзэл бодлоо тараах нь зохимжгүй, зарим талаар ичмээр ч юм шиг санагдаад байдаг. Яах ч аргагүй “Ийм дээ” гэж бодсон ч өөртөө л үлдээе гэж боддог.

-Тал засаж ч юм уу асууж байгаа юм биш шүү. Анх л “Хэцүү анги” ОАУСК гарснаас хойш таныг авьяастай жүжигчин гэж их хурдан хүлээн зөвшөөрөгдсөн гэж хардаг. Харин өөрийгөө хэрхэн үнэлж ирсэн бэ. Хүн өөрийнхөө чаддаг зүйлийг бас мэддэг байх хэрэгтэй гэдэг л дээ?
-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Жүжигчнийхээ мэргэжлээр ханатал, тултал ажиллах нь миний үүрэг. Зүгээр нэг тоглосон болоод өнгөрөхгүй юм сан гэж бодоод, тодорхой хэмжээнд хичээгээд байдаг маань хүмүүсээс үнэлгээ авдаг байх.
Хүн өөрийгөө мэддэг байх хэрэгтэй гэж чиний хэлдэг шиг, яг жүжигчний хувиар бол үнэлдэг шүү. Киноны санал ч цөөнгүй ирдэг, тэр бүрийг хүлээж авахаас илүү өөрөөсөө ихийг дайчилж чадах эсэхээ хардаг даа. Маш олон сайн кинонууд хийгдэж байна, саар нь ч бий.
Харин киноныхоо зохиолыг өөрөө бичээд ирэхээр яг хүссэнээ оруулж, тусгаж чаддаг давуу талтай юм байна. Дүрээ ханатал нь зовоох, ханатал нь жаргаахыг хүсвэл түүгээрээ хийх боломжтой. Харин өөр төсөлд орвол асар их сэтгэл хөдлөхүйц, тийм дүрийг хүсдэг. Энгийн л нэг дүрээс би кайф авахгүй юм билээ.
-Ур чадварыг тултал шавхсан?
-Тийм, сэтгэл зүй нь дэнсэлж, донсолсон тийм дүр. Тийм дүр дээр ажиллах сайхан. Заримдаа гоё шүү. “Тэр сцен дээр маргааш тоглоно доо” гэж бодохоор л шөнөжин догдолж нойр хүрэхгүй, орноосоо босоод давтаж, хийж үзээд л.
-Энэ удаагийн киноны талаар одоо ярилцъя. Ер нь анхны үүдэл санаа нь хэзээнээс бий болсон юм бэ?
-2020 оноос. “Халуун зүрх”-ийг нээгээд л, түүний дараа дотор минь бүрэлдэж эхэлсэн.
-Зохиол дээр ажиллахдаа агуулга, үзэл санаа талд нь яаж анхаарсан бэ?
-Явц дунд хэд хэд өөрчлөгдсөн шүү. Эхний удаад дэмжээгүй хүмүүс бий. Надад болохоор болчихмоор санагдаад. Гэхдээ л эхний тэр хувилбартаа ханаж өгдөггүй. Дараа нь түүнийгээ сайжруулаад, кино группээ дуудаж сонсгосон чинь таалагдаж байна шүү. Ингээд эхлэх гэтэл цар тахал гарсан, жилийн дараа орсон.
-Уран бүтээлчийн зовинол, эмзэглэл тусжээ. Жүжигчин хүний хувьд бусдын санаан дахь дүрийг бүтээх бус, өөрийн эмзэглэлийг тусгахыг хичээсэн нь анхаарал татаж байна. Та тэр эмзэглэлээсээ хуваалцаач?
-Чи хүн, би хүн. Хүн харагддаг боловч дотор нь өөр өөр хүсэл тэмүүлэл, үзэл бодол бий. Гаднаас нь харахад асар хариуцлагатай, ухаалаг хүн боловч гэртээ ороод хаалгаа хаахаар хүн биш юм шиг бологсод байдаг. Бидний хамгийн чухал үүрэг бол хүн бүр эцэг эх болоод, тэр үүрэг хариуцлагаа ухамсарлах явдал гэж боддог.
Монголд гэр бүл салалт их олон байна. Чи аав болно. Тэгвэл сайн л аав байх ёстой. Би ээж болсон, сайн л ээж байх ёстой. Энэ хамгийн хүчтэй эмзэглэл минь.
Түүнчлэн, чи бид хоёр нүдтэй, чихтэй, гартай, хөлтэй, эрүүл саруул төржээ. Гэвч хорвоог харж чаддаггүй хүмүүс гэж бий. Тэднийг бид харсаар байгаад л дасчихдаг юм байна. “Хараагүй хүмүүс байдаг даа” гээд. Харин яг очоод, уулзаад, хамт байгаад үзэхээр асар өөр, гүнзгий ертөнцтэй. Тэдний юу чаддагийг, юу боддогийг бид мэддэггүй. “Ойлгох, туслах хэрэгтэй” гэдэг мөртлөө яг мөн чанараар нь ойлгодоггүй, мэддэггүй л юм билээ л дээ.
Бид зүгээр л бүжиглэдэг. Хараагүй хүмүүс хөгжим сонсгоод “Бүжиглээрэй” гэхээр яахаа мэддэггүй. “Гүйгээрэй” гэхээр гүйж чаддаггүй. Ийм мэдрэмжүүд надад их сонин туссан. Бид ер ойлгодоггүй, ойлгохыг хичээж байгаагүй юм билээ. Ийм санаанууд нийлсээр кино зохиол маань бүрэлдэж эхэлсэн дээ.

-Эдгээрийг ойлгоход хүчтэй нөлөөлсөн, өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлаас ярьж өгөөч?
-Тусгай хэрэгцээт хүмүүсийн талаар сонссон түүхүүдээс их сэдэл авсан. Харин яг миний хувийн амьдралд тохиолдсон, холбоотой зүйл бага л даа. Нэг хэсэг нийгэмд их сэтгэл сэртхийлгэм мэдээнүүд түгсэн шүү дээ. Бид сонсоод л байгаа мөртлөө мартчихдаг. Байнга сануулах гэх нь хаашаа юм, гэхдээ кино болоод үлдчихвэл хүмүүс үзэх бүрдээ хэлэх гэснийг минь санана, бодно. Тэр л надад хангалттай.
-“Халуун зүрх” дээр МУГЖ Д.Ганцэцэг та хоёр тодорхой хэмжээнд ойлголцож чадсан болохоор хоёр дахиа хийхээр сэтгэл шулуудсан байх. Та хоёрыг юу нэгтгэж байгаа вэ?
-Миний бодлоор бид хоёр асар өөр хүмүүс. Гэхдээ ойлголцоход амар байдаг. Хүн ер нь тухтай газраа байхыг хүсдэг дээ. Түүн шиг, ямар нэг санаа оноо дэвшүүлэхэд ч тэр учраа олж, ойлголцож чаддаг болохоор хамтарч байгаа. Нээж амжаагүй байж л бид хоёр дараа дараагийн ажлуудаа ярьсаар байна (Инээв).
-Нээрэн “Аримун” продакшныг зөвхөн “Хоёр Ганаагийнх” гэж тодорхойлох нь хэр зөв бэ. Бид өөр уран бүтээлчдийн нэрийг дурдалгүй өнгөрүүлээд байгаа юм биш биз?
-Энэ бол цэвэр Д.Ганцэцэг эгч бид хоёрын бүх зүйлээ зориулан босгож байгаа продакшн юм. Өөр хэн нэгний үзэл санаа ч юм уу эрх ашиг байхгүй.
-Та хоёр шинэлэг байх тал дээр хэрхэн анхаарч байна. Учир нь театрын жүжигчид шүү дээ. Уран бүтээл гэдэг юмны мөн чанарыг сайн мэднэ. Тийм болохоор кинондоо ямар ноён нуруу, чиг шугам баримталж байгаа вэ?
-Агуулгыг нэг дугаарт чухалчилж байгаа. Хэт энтертайнмэнт байх гээд, үзүүш хөөгөөд явахгүй юм сан гэж боддог. Энэ кинон дээр ч, жүжигчний тоглолт бөгөөд агуулгыг харуулахыг хүссэн. Гайхалтай план ч юм уу гоё үс засалт, нүүр будаг байхгүй. Үзэгч зохиол, агуулга, жүжигчний тоглолтыг үзнэ л гэж хэлмээр санагдаж байна.
-Харин өнөөдөр хийгдэж байгаа бусад кинонуудын юуг нь шулуухан шүүмжилмээр санагддаг вэ?
-Бид киногоо үзэж дуусаад амттай хоол идсэн мэт дүүрэн мэдрэмж авах хэрэгтэй шүү дээ. Зарим кинон дээр төвлөрөөгүй, цаг хугацаа зараагүй, амархан хийсэн болохоор тэгдэггүй байх. “Би өнөөдөр ямар үг хэлэх билээ?” гээд л орой нь тоглочихдог ч юм уу. Яг юу хэлэх гээд байгааг зохиолч, найруулагч, жүжигчин, гэрэлтүүлэгч бүгд ойлгож байх хэрэгтэй. Тэгэхгүй таван талаас цуглаж, дүрсээ аваад л салбал тэр сайн бүтээл болохгүйн эхлэл гэж боддог.
Зарим киног үзэхээр нүд баясдаг. Гэхдээ агуулга дутуу болохоор нэг л дутуу санагдаад байдаг. Тэгэхээр агуулгыг бас чухалчилмаар санагддаг. Нөгөө талаар, өндөр хөгжилтэй орны кинонуудын дэргэд бид хүссэн хүсээгүй технологийн хувьд гологддог шүү дээ. Яаж ч хичээгээд гүйцэхгүй нь ойлгомжтой. Бид хөгжиж яваа юм чинь нөгөө нэг гол юмаа, агуулгаа л баривал. Үзсэн хүний сэтгэл хөдлөхгүй л байвал онцгүй биз дээ.
-Театраар эхэлж хүмүүжсэн жүжигчдэд найруулагчид нухуулах, “амьтан” болтлоо дүр дээр ажиллах тийм хүсэл адгадаг болов уу гэж боддог. Таныг театраас гарснаас хойш тэгж шүүсээ шахуулах, шаралхах, өрсөлдөх тийм хүсэл хэр төрж ирсэн бэ?
-Сайн найруулагчтай тулж ажиллах амттай, сайхан. Гэхдээ театраас гарсандаа харамсдаггүй л дээ. Маш гоё жүжигт ажиллах сан гэж мэдээж хүсдэг. Тэгэхээр дүрийг л хүсээд байх шиг байгаа юм.
Б.Баатар найруулагчтай ажиллахад маш ихийг сурсан, сургууль төгссөний дайтайг ойлгож авсан гээд л жүжигчид ярьдаг. Гэтэл би Б.Баатар найруулагчтай ажиллаж үзээгүй. Бодогдоод л байдаг. Харамсал төрдөг. Тийм боломж даанч олдоогүй.
Театрын тэр их сурган хүмүүжүүлэх арга, том далайцад нь дуртай болохоос аймаар нухуулахыг одоохондоо хүсэхгүй байна аа. Гэхдээ хэдэн жилийн дараа хүсэх юм шиг санагдаж байна.
Өрсөлдөөний хувьд би өрсөлдөх тийм ч дуртай хүн биш. Тэр, энэ миний өрсөлдөгч гэж боддог ч үгүй. Зүгээр л урдаа байгаа ажлаа өөрийнхөө хэмжээнд ханатал хийх хэрэгтэй гэж боддог. Өрсөлдөгч гээд бодоод байвал хүн их тухгүй амьдрах юм шиг санагддаг.
-Театрт та ямар найруулагчидтай ажилласан бэ?
-Ч.Найдандорж, Н.Наранбаатар, Ч.Түвшин найруулагчийн жүжигт тоглосон.
-Та өөрийнхөө авьяасыг илүү зүлгэх боломжтой байсан гэж боддог уу?
-Авьяас хүн бүрд их бага, өөр хэмжээгээр өгөгддөг байх. Зүлгэх тусам гялалздаг болов уу. Би хамгийн сүүлд 2019 онд л кинонд тоглолоо. Энэ хугацаанд жүжигчнээрээ ажилласаар байсан бол өнөөдөр илүү ч байх байсан юм бил үү. Тэгэхээр залхуу л байгаад байна л даа.
-Тайзыг хэр санаж байна. Сүүлийн үед театр их сайхан сэргэж байна.
-Яг театраас гарсны дараа их зүүдэлдэг байсан. Үгээ мартчихлаа гээд л. Одоо ч энд тэнд гоё жүжиг үзэхээр сайхан мэдрэмж төрдөг. Тайзан дээр гоё жүжгийн гоё дүрд тоглох сайхан. Тийм боломж гарах байх аа.

-“Хувьсал”-д хамтарч ажиллаж байсан цаг үеэ эргээд харахад ямар санагддаг вэ. Яг сэтгэл дүүрэн он жилүүд гэж дурсагддаг уу?
-Бид маш амжилттай хамтарч ажилласан. 2013 оноос хойш бараг жил бүр кино хийсэн. Аливаа юмны цаг болдог доо. Бид гурав муудалцаад ч юм уу салаагүй шүү дээ. Аясаараа гэх нь хаашаа ч юм (Инээв). Ямар ч байсан цаг нь болоод, “Тусдаа уран бүтээл хийх нь зөв юм байна” гэж хаана хаанаа бодсон хэрэг. Бие биедээ гомдоод ч юм уу, муудалцаад л байгаагүй. Хамт юм хийж байгаад тусдаа гарах хэн хэнд нь амар байгаагүй. Гэхдээ оновчтой үйлдэл болсон юм билээ.
-Тийм муухай үйл явдлаар төсөөлдөггүй байсан шүү. Бодит байдлыг харж үзээд л гаргасан шийдвэр байх.
-Ямар ч хамтын ажиллагаанд сайн, муу зэрэгцдэг. Үүнийг бүхлээр нь авч дүгнээд, “Сайхан хамтарч ажилласан шүү” гэж сэтгэл дүүрэн амьдрах нь сайхан.
-Харин та өөрөө тусдаа продакшн байгуулах тухай бодсон уу. Д.Ганцэцэг та хоёрын зорилго юу байсан юм бэ?
-Хоёулаа ер нь хийж үзье, чадах эсэхээ харъя гэж ярилцсан.
-Зохион байгуулалтын, менежментийн гээд их олон ажил гарч ирж байгаа байх.
-Ёстой нөгөө “Хар толгойгоороо” гэдэг шиг бид хоёр хар толгойгоороо л хариуцаж байна. Заримдаа нэг бодлын хоёр эмэгтэй хүнд энэ бүхэн амаргүй. Шантарч ч байсан. Ер нь хүнд шүү.
-Манай нийгэмд эмэгтэйчүүд их хүчирхэг байна.
-Нөгөө талаар угаас л хүчирхэг байхаас, хичээхээс өөр аргагүй шүү дээ. Амьдралын, уран бүтээлийн төлөө. Бид хоёр хийх ёстой юмаа л хийж байгаа хэрэг. Харин хийх ёстой юмаа хийснийхээ төлөө “Мундаг байна”, “Хүчтэй байна” гэж бодохыг хүсдэггүй. Өөрийгөө дарж амьдрах ёстой гэдэг бодол яагаад ч юм надад байгаад байдаг. Хэтэрхий хөөрч, сагаж болохгүйг л далддаа өөрөө өөртөө хэлдэг шиг санагддаг.
-Жүжигчин чадварлаг байх тусмаа авьяасаараа “зодоод” киног аваад гарчих тохиолдол бий шиг. Ийм сайн хамтрал байгаа нөхцөлд хөндлөнгийн үзэл санаа үл нэвтрэх, вакум орчин үүсэх эрсдэл байна уу. Илүү өөрсдийн туршлага, үзэл бодолд баригдаад байх магадлалтай ч юм шиг?
-Магадгүй. Хүн надад өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээр хүлээж авахгүй байж магадгүй маягийн хэт их итгэл надад бий. Дараа нь бодно. Зохиолын эхний хувилбартаа өөр хүний үзэл бодлыг аваагүй, надад болсон л санагдсан. Цар тахлын дараа уншихад нээрэн алдсанаа, өөрчлөх нь зөв байснаа олж мэдсэн.
Хүн хүссэн хүсээгүй нэг юм руу хэт орохоороо өөрийгөө хайрцаглачихдаг. Түүнээсээ гарч харах тийм чадвартай байх ёстой юм билээ. Чиний хэлдэг шиг, бид хоёр хоёулаа жүжигчин хүмүүс. Хоорондоо ярьж байгаад л хийчихдэг. Багийнхан маань бид хоёрыг ойлгохгүй, нийцэхгүй бол уран бүтээл төрөхгүй шүү дээ. Тэднийг маш их сонсож, нээлттэй байхыг хичээдэг. Яг гол зүйл рүүгээ л нэвтрүүлэх жаахан дургүй төрлийн хүмүүс байж магадгүй.
-Таны хүмүүжил, төлөвшилд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Би өвөөгийн хүүхэд. Өвөө маань сургуульд, Хүүхдийн орны дугуйланд маань зөөдөг байсан. Гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл хүний суурь фундаментэд бий. Яах ч аргагүй мах цусанд нь суудаг, арилдаггүй гэж боддог. Ээж аав маань намайг айхтар магтаад байдаггүй, хатуу үедээ хатуу л өсгөсөн.
Оюутан байхдаа “Хэцүү анги”-д тоглоод, хэвлэлээс ярилцлага авч эхэлсэн. Хэд хэд ярилцлага өгсний дараа аав уурласан. “Яагаад өөрөө гүйж очиж ярилцлага өгөөд байгаа юм” гээд. Би өөрөө очоогүй л дээ. Гэхдээ энэ нь “Өөрийгөө дар, даруухан бай” гэдэг санааг надад өгсөн. Энэ мэтээр ерөнхий харилцаа, хандлагаараа намайг хүмүүжүүлж ирсэн шиг.
-Та хэдүүлээ вэ?
-Гурвуулаа, айлын дунд. Одоо ингээд бодохоор, ээж намайг дагуулж бүх дэлгүүрээр явдаг. А-Я хүртэл явж явчихаад, “За, алийг нь авах вэ?” гэж асуудаг байсан. “Б” гэнгүүт буцаад л “Б” рүү очиж, шинэ хувцас авах жишээтэй. Тоглолтын хувцсыг маань шөнөжин оёж өгөөд л. Тэгж юманд сэтгэл зарж ханддаг байсан нь хүүхдүүдэд нь нөлөөлсөн байх гэж боддог. Нэг удаа автобусны буудлаа андуураад. Автобус маань ирдэггүй. Оройтож ирсэн чинь аав нэлээд загналаа. Тэр бүрд л хүн ажигч, гярхай, хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг дам байдлаар ойлгоод байсан шиг санагддаг юм.
-Таны жүжигчний карьерын хугацаанд бүх зүйл амжилттай болоод байгаа юм шиг санагдаж байсан уу?
-Их богино хугацааны мэдрэмж. Кино нээсний дараах хэдхэн өдөрт үзэгчдийн сэтгэгдлийг уншаад баярладаг. Тун удалгүй сэтгэл маань тогтворжиж, дараагийн уран бүтээлдээ төвлөрч эхэлдэг.
-Жүжигчнийхээ хувьд маш их аз жаргалаар бялхсан удаа бий юү?
-Яг санаанд орохгүй байна шүү. Ерөнхийдөө “Дажгүй шүү” гэж бодож байсан нь бий. Өөрийгөө дарчихдаг, “Хэтрүүлж болохгүй шүү” гэж боддогтой маань холбоотой байх. Магтаалууд ирдэг ч гэлээ асар ихээр баярлаж хүлээж авч байснаа санахгүй байна.
-Хүнд биеэ тоодог үе бий. Туулсан уу?
-Хүмүүс туулсан л гэдэг юм билээ. Би ирээдүйд тоох юм болов уу. Одоо биеэ тоож амжаагүй байгаа юм болов уу (Инээв).
-Залуу жүжигчдийн хувийн амьдрал, харилцаа сошиал ертөнцөд их хэлэлцэгддэг сэдэв болчихоод байна шүү дээ. Та их даруухан, чимээгүй амьдарч чадах юм.
-Яг үнэндээ хүмүүст сонирхуулах сонин сайхан үнэхээр алга (Инээв). Аав, ээж, охинтойгоо амьдарч байна. Сонирхолтой гэр бүлийн юм уу хайр дурлалын харилцаа үүссэнгүй. Тэгээд ч хувийн амьдралаараа сонирхол татах, анхаарлын төвд байх нь миний хүсэх зүйл биш.

-Уран бүтээлч хүний хувьд танаас цаашид юу хүлээж болох вэ. Салбар, салбарт сэргэлт явагдаж, гэрэл гэгээтэй цаг үе ирж байгаа юм шиг санагдаж байгаа шүү. Тийм болохоор юунд тэмүүлэх вэ, ямар амбицтай байгаа вэ?
-Их сурах хэрэгтэй байна. Юмны манлайд нь баймаар байна. Хийцлэлийн хувьд ч, агуулгын хувьд ч. Бусдын хийснийг хийдэг биш, түүчээд нь явмаар. Сурах зүйл асар их байна. Хийх гэхээр өөрийгөө голоод байна л даа. Жүжигчнээр ажилласан хэдэн жилийн туршлага дээрээ суурилж л зохиолуудаа бичиж байна. Харин яг яаж стандартын дагуу бичдэг юм гэдгийг сурахыг их хүсэж байгаа. Өөрийгөө шинэ түвшинд гаргаж ирээд соримоор байна. Ер нь өөрийгөө л их голж байна. Тийм болохоор нэн тэргүүнд сурах хэрэгтэй л гэж бодож байна.
-Жүжигчнээс өөр чиглэлээр үү?
-Тийм, урлагийн чиглэлээр. Жүжигчнээр сурахыг бол хүн процессын явцад эзэмшиж болохоор. Технологи, стандарт, арга барилын тухайд номын дуу сонсохоос өөр аргагүй шүү дээ.
-Манайхан бүх юмаа өөрсдөө хийх гээд л хүчээ тарамддаг шиг. Сайн найруулагчид ч, зохиолчид ч, жүжигчид ч тус тусдаа бий болж байна.
-Монголчуудын цаана “Би” гэсэн үзэл байгаад байдаг даа. Тус тусдаа байгаа авьяастай хүмүүс цугларахгүй байна. Магадгүй цуглуулах хүн алга. Маш сайн зохиолч, гайхалтай найруулагч, супер жүжигчид багцлагдаад ороод ирвэл ямар сайхан бэ. Гэхдээ авьяастнуудыг цуглуулсан гоё бүтээл нэг их удахгүй эхэлнэ гэдгийг сонирхуулчихъя. Монголын урдаа барьдаг бүх л уран бүтээлчид тэнд нэгдэх байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэсэг таг болчихлоо юу хийж яваан болдоо
Алтайгын Батэрдэнэд биеэ үнэлхээ больчихооч
Өө даанч их мөнгөрхөг байдаг вм бас тийм заваан явд�##�тай юмуу
Хуцаадааагаач ээ эргүү ацнууд аа
Ehner n alah vii dee
САйхан эмэгтэй шүү
Одоо нэг бүүм кинонд тоглох болсондог оо
Мундаг эмэгтэй хөөрхий улам л тураад байх шигээ
Хөөрхөн бүсгүй шүү. Одоо нэг өөрийгөө сорьж ша�##� өөр түвшний дүрд тоглож үзэх хэрэгтэй
Aviyastai sain jujigchin durdee orj chaddag. Eregtei huuhed boldog hesegt bur gaihaltai togloson bdag
Тамир мэтийн таарсан эр болгонтой битгий нэр холбогдож бай.Тэхээр чинь гэрлэх биш шөнө өнгөрүүлэх эрчүүд л таарна шд.Хожим ээж нь энгэр сул гээд охинтой чинь хүүгээ гэрлүүлэх айл олдохгүй шүү.Нэрээ бодож энгэр чанга яв.
Үг үсгийн �##�даагаа хянаачээ. Арай дэндүү юмаа “таний” нтр гэж бичсэн байх жишээтэй. Нэг юм унших гэсэн бүр стресстүүлчих юмаа!!!!
Zvgeer baidag l hvvhen shvvdee saihan yuch baihgviee
Suraggui y####n chin hud chaagaaad
Нүүр бол хэвээрээ харин гар бол хөгширчээ,
ЗА ТААНУУД БИТГИЙ АТААРХА ЗА ХЭНДЭЭ ЧААЛГАНА ЭНЭ ХҮҮХНИЙ ДУР ШҮҮ ХҮССЭНТЭЙГЭЭ ЧААЛЦААД ЯВЖ Л БАЙГ ЭРҮҮ ӨВДӨГ НЬ ОЙРТОХЫН ЦАГТ ХАРАМСАХГҮЙ АМАРШТ ГАНАА БАВАЛЦ БАВУУЛ БАС ДАХИН БАВАЛЦ НАДАД БАВУУЛЧИХ ТЭГЭХ ҮҮ?
Биеэ хэт тоосон хүүхэн, үйлчилгээний байгууллагад орж ирчихээд ярвайгаад л маяглаад бдаг ёстой гажиг хүүхэн бна лээ дэ. Юуг нь тоож үздэг юм. Даруу төлөв бай ээж шигээ.