НИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

Аяллын влоггер Даниел Рита: 2023 онд хүн амын тал нь нүүдэлчин хэвээр байгаа нь гайхмаар

"Nas Summit" үйл ажиллагаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн алдартай влогеррууд манай улсад зочилсон билээ. Тэгвэл энэ үеэр 5.7 сая дагагчтай Перу улсын влоггер Даниел Ритатай манай улсад аялсан талаар цөөн хором ярилцсан юм.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Даниел Рита гэдэг. Перу улсаас ирсэн. Долоон жилийн турш бичлэг хийж байна. Ингэхдээ дэлхийгээр хэрхэн мөнгө хэмнэж, аялах талаарх бичлэг оруулдаг юм.

-Монголд ирж байгаа нь анхны удаа юу?

-Тийм ээ. Анх удаа л энэ улсад ирж үзэж байна.

-Манай улсад ирэхээсээ өмнө Монголын талаар мэддэг байсан уу?

-Хэд хэдэн зүйл мэддэг байсан. Том газар нутагтай, Хятад болон Оростой хиллэдэг гэдгийг мэддэг. Мөн Чингис хааныг мэднэ.

-Анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

-Үнэхээр найрсаг ард түмэн юм. Удаан хугацаанд олон улсаар аялсан ч ийм найрсаг байдал тун ховор. Бүгд инээмсэглэж яриа өрнүүлэхийг хүсэж буй нь гайхмаар байсан шүү.

-Монголд ирээд хамгийн ихээр хийж үзэхийг хүссэн зүйл юу вэ?

-Нүүдэлчин соёл уламжлалыг харахыг ихэд хүссэн. Хүн амын тал нь нүүдэлчин хэвээр байгаа нь 2023 оны хувьд тун өвөрмөц дүр төрх юм.

-Үндэсний хоолыг идэж үзсэн үү. Ямар хоол хамгийн их таалагдав?

-Монгол үндэсний хоол идэж үзсэн. Хуушуур идэж, айраг уусан. Хамгийн их таалагдсан хоол хуушуур болон банш байлаа.

-Ирснээсээ хойш хэдэн газраар аялсан бэ?

-Олон газраар аялсан. 3-4 газарт очлоо. Нийслэл хот, говь болон нэрийг нь хэлж чадахгүй өөр нэгэн газар бий. Бид онгон зэрлэг байгалийг хаа сайгүй харсан. Байгалийн зураглал нь гайхалтай байлаа.

-Морь унасан уу?

-Тэмээ л унаж үзсэн.

-Тэмээ унахдаа айсан уу?

-Үгүй ээ. Үнэхээр сонирхолтой туршлага байлаа. Өмнө нь Ойрхи Дорнодоор аялж байхдаа тэмээ харж байсан ч тэмээ унаж байсан туршлага, амьтадтай зүй ёсоор нь харцаж байсан удаа байхгүй.

-Энд байх үлдсэн хугацаандаа юу хийж өнгөрөөмөөр байна?

-Нүүдэлчин гэр бүлтэй хамт цагийг өнгөрөөх болно. Өдөр тутмын заншил, соёл уламжлалыг мэдрэх хуваалцах боломж олдсонд догдолж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2023 20:45

Т�##� нь биш, < 30%

Зочин
Зочин
8 сар 23, 2023 19:30

Монголд жаахан байзнава-л сэтгэлгээний хувьд 99.999 хувь нь нүүдэлчид хэвээрээ юм байна гэдгийг ойлгоно.

Холбоотой мэдээ

Back to top button