Л.Оюун-Эрдэнэ ба Д.Сумъяабазар: Үерээр "гишгүүрлэсэн" хэн хэн нь хожихын төлөөх хамтрал

Улаанбаатар хотын асуудал өдгөө Засгийн газрын хэмжээнд яригдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт ЗГ-аас бүр тусгайлан Үндэсний хороо байгуулахаар болсон. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахална. Мөн БХБЯ-ны харьяа Геодези, зураг зүйн газрыг түр Засгийн газрын харьяанд авч, Газрын тухай хуулийн төслийг боловсруулж, хэсэг хугацаанд шинээр газар олгохыг хориглон, энэ хугацаанд хууль бус байж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэх тогтоолын төслийг ч өргөн мэдүүлэхээр болсон.
Өөрөөр хэлбэл Засгийн газар хууль, тогтоол, шийдвэрийн бүх шатандаа Улаанбаатар хотод үүссэн замбараагүй газар олголтын асуудалд оролцож эхэлснээ ил тод зарласан хэрэг юм. Хот, Засгийн газар гэдэг бүтэц нь тусдаа боловчиг МАН-ын доторх улс төр нэг. Товчхондоо МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байхдаа ч хотын асуудлыг тусгах, Д.Сумъяабазарыг дэмжих бодлого баримталсан байдаг.
Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвхөн парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох агуулгатай ганцхан заалт тусаж батлагдсан ч урьд урьдын төслүүдэд Улаанбаатар хотын статусыг баталгаажуулах санаа явж ирсэн юм. “Улаанбаатар хотын асуудлыг тухайлсан хуулиар зохицуулна” гэсэн заалт ч нэмэхээр төлөвлөж байсан. Энэ цаг үе мэдээж Д.Сумъяабазарын засаглалд таарч буй. Тэр ч утгаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын хамтралыг ил тод олж харах боломжтой.
Ер нь бол Улаанбаатар хотын байр байдал тун адармаатай түвшинд хүрч очсон. Ил нь л түгжрэл, үер, утаа, иргэдийн уур уцаар болохоос далддаа улайсан төсвөөс эхлээд газар доогуурх шугам сүлжээ, эрчим хүчний асуудлууд айдас дагуулмаар тоо, статистиктай. Тэнэг зоригтой хүн л ийм хүнд үед Улаанбаатарыг аварна гэж зүтгэнэ. Бөх хүн болохоор ч тэр үү, Д.Сумъяабазараас ийм тэнэг зориг гарч, УИХ-ын гишүүнээсээ татгалзан барин хотын мээр болсныг нэг санамаар байдаг юм.
Д.Сумъяабазарыг өмөөрсөндөө биш. Түүний өмнө бурхан бууж ирээд ч шийдвэрлэхэд амаргүй нөхцөл байдал байгаа гэдгийг сануулах хүрээнд бичсэн явдал.
Бас нэг зүйл. Д.Сумъяабазар хотын асуудлыг шийдэхийн тулд бонд босгох, хотын мэдэлд нүүрсний орд авах, эрх зүйн тухай хуулийг нь батлах, бүр томоороо Үндсэн хуулиар хүртэл ажиллах боломж бололцоогоо баталгаажуулж авах зорилго тавьсан. Хэрэгжүүлж байгаа. Дээр дурдсанчлан Л.Оюун-Эрдэнэ ч дэмжиж яваа. Үүний дээр Нийслэлийн МАН-ын хороог удирддагийнх нь хувьд МАН ирэх сонгуульд Д.Сумъяабазартай хүссэн хүсээгүй шадарлах гүн бат холбоотой.
Өөр нэг зүйл. Үер буулаа. Бөөн юм боллоо. Нэг талаас цучил алдахаас айж байна, Д.Сумъяабазарын баг. Нөгөө талаар хийсэн, эсвэл хийх гэж байгаа, бүр больё гэхэд хиймээр байгаа ажлаа иргэдэд ойлгомжтой зарлаж үзүүлэх эгзэгтэй боломж, тийм сэтгэл зүй нийгэмд үүсээд байна. Үүнийг ч тэд харж байна. Огцруулах давлагаа тал талаас үүссэн ч Д.Сумъяабазар ташаагаа тулан зогсож байгаад хийсэн ажлынхаа тайланг чухам ийм үеэр тавьсан нь нэгийг бодуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэр итгэлтэй, зоригтой байна. Дэмжиж ажиллах Засгийн газар, МАН-ын нэгдмэл бодлого нь байна. Тийм болохоор хотоос сонгогдсон ч үеийн үед бүлх залгиж ирсэн УИХ-ын гишүүдэд ч хандаад үг хаячхаж байгаа юм.
Тэгвэл нөгөө талд Л.Оюун-Эрдэнэд газрын асуудлаар шүгэл үлээх том амбиц бий. Цагаан сарын үеэр төв телевизэд ярилцлага өгөхдөө л энэ тухай дуугарсан. Тун удалгүй “шилэн” сайтаар дамжуулан газар олголтын дата мэдээллийг ил болгож, араас нь Т.Бадамжунайг “шувуу” ажиллагаараар авчирсан. Т.Бадамжунай нь үнэндээ хотын фракц, 2000-аад оноос эхтэй Улаанбаатар хотын газар олголтод л шууд чиглэх нэртэй, намтартай хүн юм.
Улстөрчдийн энэ нэгдэлд үер нэг талдаа боломж болж байна. Сайн ажиллавал тэд хоёулаа хожно.
Жаахан дэлгэрүүлбэл, Л.Оюун-Эрдэнэ газрын асуудалдаа тулж очно. Газрыг хөндөх бүрдээ дахиад л хууль, шүүхийн байгууллагын нэрийг сайн, муугаар дурдаад байгаа. Намар шүүхийг газрын асуудалтай нь хамт барьж авах хэтийн санаатай. Харин Д.Сумъяабазар хэдэн байшин нурааж, олны нүдийг “баясгана”. Хувийн хэвшлийн асуудлыг яаж шийдвэрлэх нь одоо ч үнэндээ тодорхойгүй, хуулийн багаа бүрдүүлэхээр мэрийж мэчийсээр. Гэхдээ Засгийн газрын дэмжлэгтэйгээр Д.Сумъяабазарт чөлөөтэй хөдлөх эрх нь, нэр нүүр нь олон нийтийн хүлээлттэй хамт очно. Айл өрхүүдийн амьдралд бараан сүүдэр туссан үерийн гамшиг нэг талдаа ингэж улстөрчдөд далим болж буужээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хурдтай, шинэлэг байгаа ч зарчим гэдэг юмаа алдах талтай, бүтэц, эрх мэдлүүдийг өвөр түрийндээ орон ашиглаж байгаа сонин л дүр зурагтай. Гэвчиг үүний зэрэгцээ манай жижиг улсад, дээрээс нь өөрсдийн эрх ашгаар дүрмээ зохиодог улс төр гэдэг тоглоом байгаа цагт үүнээс иргэдийн хүлээх зүйл нь амьдралд нэмэртэй эерэг өөрчлөлт. Тэгээд мэдээж “Миний хүүхдүүдийн үед Засгийн газар, Нийслэл нь тус тусдаа ажлаа мэддэг, шийддэг, зарчмаараа ажилладаг, тогтвортой сайхан төр бий болох байлгүй дээ” гэсэн итгэл тээх л явдал гэлтэй.
Нээрэн гамшиг, зовлон тохиосон ийм цаг үед улс төрийн далд зорилгоо хэрэгжүүлэхээр нэг нэгэндээ “эрх шилжүүлж” байгаа энэ тоглоомоос нэн тэргүүнд ард иргэд хожих ёстойг битгий мартаасай. Дахиж үер болохгүй байх ёстой. Дараагийн хотын дарга арай дээр Улаанбаатарыг хүлээж авах ёстой. Газар олголт дагасан авлига тасрах ёстой. Тэгэхгүй л бол улс төр гэдэг ээлж халаатай, богино настай эд. 2024 оны сонгуулиас цаашаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын харилцаа хэрхэхийг ч таашгүй, ийм ертөнц билээ.
Ямартай ч ил гарсан, гаргасан энэ асуудлыг намрын чуулган нээсний дараа хууль, тогтоомжийн түвшинд үргэлжлүүлэх нь тодорхой болчхоод байна. Өнгөн талдаа Засгийн газар хотын ажлыг хийгээд байгаа ч юм шиг, эсвэл дэмжээд ч байгаа юм шиг. Угтаа улс төрийн зорилгоо, хийх ажлын наад захын идеалтайгаа холбож буй хэрэг. Намар ч болж, борооны үүл буцаж байна. Одоо Д.Сумъяабазар суудлаасаа буухаас нэгэнт өнгөрсөн. Засгийн газар үерийн, газар олголтын асуудлыг хэлэлцэж, Д.Сумъяабазар ажил хэрэгч хандаж, цаана нь МАН-ын тавьсан ээлжит “түймэр” шатаж, 2024 оны сонгуульд ч эерэгээр ашиглагдах бодит дүр зураг үүснэ.
Үер дагасан нөхцөл байдалд Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар ингэж амь нэгтэй ажиллах нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шаврын ха�##�тнуудаа �######�уулчих өө тэгээд л та 2ын ажил аандаа бүтнэ
Хөөрхий минь гэж Оюук мөнхийн шахаанд л байхым даа
GG Боль2
Сумьяабазар хөөрхий хэцүү дээ хэцүү
Чоно ба долоон ишигний үлгэр шиг л юм болхымдаа
Сумка чадахгүй ээ
Хоосон Данхыг дагуулаад д�##�д орж үз...Сумъяабузар аа. Энд тэндхийн энэ олон өр ширээ дарж дуусгаарай
tengisee... myadagaaa... iim ug baidguishtee
засгийн газар, ерөнхий сайд нь хотын болон газрын асууд�##�тай хутг�##�дах нь маш буруу шүү. Төрийн бодлогын з�##�гамж чанар гэсэн аминаас үнэтэй зарчмыг �##�дагдуулах тийшээ л явчих шиг боллоо доо. Шүүхийн шийдвэргүйгээр хэн ч хувийн өмчинд дур мэдэн х�##�дах эрх байхгүй. Хувийн өмчинд дур зоргоороо х�##�даад нураагаад эхэлбэл энэ нийгэм чинь мөн хүмүүсийн ахуй амьдр�##� ямарч утга учиргүй болж эмх замбараагүй байд�##� газар авч улс орны аюулгүй байд�##�д онц ноцтой хохирол учирна шүү дээ.
Чи бол ердөө л "газарчин" бна, дээр нь нэмээд бас "нүүрсчин" байгаа даа ! Тэгээд л боож үхэх гээл бай гаамуу даа ?
24 оны сонгуулиар дахин төр барихын тулд юуч хийхээс буцахгүй хэмжээнд улайрах хэрэггүй дээ МАН-ын удирдлагуудаа. Нийт биш зарим иргэдэд та�##�агдахын тулд төрийн бодлогын зарчмаас хазайсан хамаагүй тооцоогүй юм ярьж хийж болохгүй.
2 хохимой толгойтой хулгайчид хөтлөлцөөд �######�аарай
Хоорондоо эвтэй байгаагаараа.Хэний чинь ч буруу биш.Харин дур зоргоороо авирлаж усны горилдрол хааж буугаад байгаа ХӨДӨӨНИЙХНИЙ гай шүү.Энэ их үер усны аюул бол шууд ХӨДӨӨНИЙХНИЙ ГАЙ ШҮҮ.ХОТООР ДҮҮРЭН НАЙМАА,ХОТХОНООР ДҮҮРЭН ХИНШҮҮ ХЯРВАС ЗАВААРСАН ХУУЧИН ХУВЦАСНЫ НАЙМАА БОЛЖ ДУУСЛАА.ҮНЭХЭЭР ХЭЦҮШ БАЙНА БИД ХОТХОНДОО ,ХОТДОО САЙХАН АИЬДАРМААР БӨЙНА.ГЭТЭЛ ХӨДӨӨНИЙХӨН ХОТЫГ БУҮАРЛАЖ БАЙНА. ХӨДӨӨНИЙХНИЙГ ЭНЭ НАМРААС ЭХЛЭЭД БҮҮ ХОТОД ОРУУЛ,ӨВӨЛЖИНӨ,ХАВАРЖИНА ҮНЭН ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ДАРГА НАРАА,САЙД АА
Ер нь 25 давхар байшинг нураана гэж онгирч хашгирч байхаар үерлээд байгаа сэлбэ голынхоо булан тохойд үерийн ус хуримтлуулах зориул�##�ттай усны сан агуулахууд олныг барьж байгуулахад л болох юм биш үү дарга нараа!! Тэгээд ч манайд ийм өндөр барилгыг нураах технилоги байхгүй. Тэгээд нураад өгөөчээ гээд хятадаас л гуйж шившгэн тарих байхдаа.
Сайхан Анд болж том хэргийг бүтээх байх
Улс төрийн нөхцөлд хамаар�##�гүй, Үнэхээр ХОТЫН АСУУДАЛ хүндээс хүнд, завааруулж, бугшуулсан асар их зүйл, гэмт бүлэглэлийн гай садаа маш их байна Хамтаараа хотоо цэгцэлж, гэмт хэрэгтнүүдэд бүрмөсөн с�##�цгаая, тэднээр бүх төлөөсийг төлүүлэх ёстой Энхболд Бадамжунай...........харийн сэтгэлтнүүд, хар үйлстнүүдийн б�##�аг ямар их байна аа, юу болж байна вээ!!!!!?????????? Олон айлын амг�##�ан амьдр�##�ыг сүйтгэлээ..............Хэлж баршгүй гай сүйрэл тарьж бугшуулсан хар гайнууд
Энэ новшнуудыг ард иргэд сонгоогүй. Газрын гаваар орохоор гайнууд
Үерт үхсэн иргэдийн амиар ашиг хонжоо хайж байна даа
Төрийн бодлогын з�##�гамж чанарыг �##�дагдуулсан хэзээ ч ярьж хийж болохгүй. Энэ бол цаашдаа маш хортой. Хувийн өмчийг дур зоргоороо нураах нь туйлын буруу бөгөөд хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Албан ёсны зөвшөөрөлтэй барригдсан барилгыг нураах шийдвэрийг хэн нэгэн �##�бан туша�##�тан байтахаа шүүх ч гаргах ёсгүй. Хувийн өмчийг дур зоргоороо нураагаад эхэлбэл хувийн өмч нь өмч биш хог болж хувирнаа л гэсэн үг.
Сумьяабазар өөрийгөө арг�##�ууоахын тулд үүнийг бичүүлсэн нь үнэн бн. Түүнийг яаж ч өмөөрөөд иргэд нэгэнт тарыг нь таниж өдөр бүр �######� гэж хөөж туусаар 1000 өдрийг өнгөрөөлөө. Түүний оронд арай сэргэг толгойтой ядахдаа Амарсайхны хэмжээний дарга байсан бол нилээд ажил амжуулах байлаа гэж бодогддог.Өнгөрсөн 30 жилийн �##�даа гэж үглэхээс цааш хэтрээгүй түүний гараас гарсан ажил гэж �##�гаа.Харин яагаад иргэдийн итгэл �##�дарсанМАН,Хүрэлсүх,Сумьяабазар хурдан �######�в�##� бидний сэтгэл түр ч гэсэн амасхиймээр байнаа!!!!!
Үерийн д�##�ангаа хурдан барь. Шуудай шороо овоолчоод байгаад бх юм. Зам боож байж �##�баар үер болгож ард түмнээ баахан хохирорчихоод. Ер нь яармаг, болон хотын захаар мөнгө угааж барьсан амбааруудаа зарах гэж төлөвлөсөн ажил.
Хуулах. Битгий магтан дуул. МАН бол зөвхөн луйвар булхай, дээрэм л хийж чадна. Өөр юу ч чадахгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд харуулж, хулгай луйвар улам газар авч байгааг ойлгодоггүй сэтгүүлч байгаа нь харамс�##�тай.