Сонгины үнэ дэлхийн хэмжээнд өсөх хандлагатай байна

Сонгины үнэ ханш дэлхийн хэмжээнд өсөх магадлалтай байна. Үүний гол шалтгаан нь Энэтхэг улс юм. Тус улсад хүнсний ногооны дтоод үнэ өссөнтэй холбоотойгоор сонгинод 40 хувийн экспортын татвар ногдуулсан байна. Тус улсын Сангийн яамны мэдээлснээр эл татвар нь дотоодын хүртээмжийг хангах, инфляцыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг юм.
Ямартай ч дээрх шийдвэр энэ жилийг дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй ажээ.
Энэтхэгт сонгины жижиглэнгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар өсөж, наймдугаар сарын 19-ний байдлаар нэг кг сонгино дунджаар 30.72 энэтхэг рупи болсон аж. Харин өнгөрсөн оны мөн үед 20.44 рупигаар худалдаалдаг байсан юм.
БНЭУ-д сонгины үнэ нэмэгдэх гол шалтгаан нь өнгөрсөн сард буюу долоодугаар сард тус улсын Махараштра болон Карнатака мужуудад их хэмжээний бороо орж, үерлэсний улмаас ургацын нөөц багассантай холбоотой. Энэ жилийн сонгино тариалалт нь ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 32.2 хувиар буурчээ.
Дэлхийн сонгины нийт худалдааны 12 хувийг Энэтхэг улс дангаар эзэлдэг юм. Тиймээс ч тус улсад сонгины үнэ нэмэгдэх нь дэлхийн зах зээл дээр худалдаалж буй сонгины үнэд тодорхой нөлөөллийг үзүүлэх ажээ. Гэсэн хэдий ч судлаачид эл үзэгдлийг аравдугаар сар хүртэл үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за тэгээд дэлхийн үнэ яриад явчихваа манайд хамаагүй асууд�##� шүү наймаачдаа
За өнөө тэнэгүүд нь энд нэмээд наачнаа