Эхний хагас жилд адууны махны экспорт 179 тэрбумаар өсжээ

Монгол Улс энэ оны эхний хагас жилд 143 улстай худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлт 11.8 тэрбумд хүрсэн байна. Үүнээс экспорт 7.6 тэрбум, импорт 4.3 тэрбум ам.доллартой тэнцэв.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 тэрбум ам.доллароор буюу 2.4 дахин өссөн үзүүлэлт юм.
БНХАУ-тай энэ оны эхний хагас жилд 8.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 73 хувийг эзэлж байна.
Үүний
- 61.4 хувийг чулуун нүүрс
- 19.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа юм.
Харин Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлжээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаарх экспортын хувь хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд
- нүүрс 2.1 тэрбум
- газрын тос 162.9 сая
- лаазалсан махан бүтээгдэхүүн 82.1 сая
- жоншны хүдэр ба баяжмал 70.8 сая
- төмрийн хүдэр, баяжмал 55.3 сая
- адууны мах 52.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 325.6 сая ам.доллароор өсөхөд
- дизелийн түлш 128.2 сая
- ачааны автомашин 68.4 сая
- суудлын автомашин 51 сая
- бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 31.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөллөө.
Түүнчлэн импортын дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ 39.2 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт бүтээгдэхүүнийх нь 10 хувийг ачааэы автомашин эзэлж буй. Түүний дараагаар ОХУ 26.6, Япон найм, БНСУ 4.6, АНУ 3.6, ХБНГУ 2.5 хувийг тус тус эзэлжээ.
Тэгвэл ОХУ-аас импортолсон барааны 71.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн харин Япон улсаас импортолсон барааны 72.7 хувийг суудлын автомашин бүрдүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүйдээ. Адууг борлуулж цөөрүүлэн цаашид адуу ямаа хоёрын тоо толгойг цөөрүүлэхгүй бол бэлчээрийг цөлжүүлж дуусгах нэ
yamaanii mahiig hyatad vietnam solongosruu ih hemjeegeer exportloh heregtei