ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын төсөвт 5 аймаг мөнгө төвлөрүүлснээс Дорнод аймаг 300 мянгыг өгчээ

Орон нутгийн төсвийн гүйцэтгэлэээр эхний долоон сарын байдлаар таван аймаг улсын төсөвт мөнгө төвлөрүүлсэн байна.

Тодруулбал,

  • Өмнөговь - 75.8
  • Орхон - 60
  • Сэлэнгэ - 1.8
  • Дорноговь - 0.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ.

Харин Дорнод аймаг нийт 300 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн хэмээн Сангийн яамны албан мэдээлэлд дурдсан байна.

Мөн төсвийн алдагдлаа нөхөхөөр төсвөөс санхүүгийн дэмжлэг аваагүй долоон аймаг байсан юм. Тухайлбал,

  • нийслэл
  • Өмнөговь
  • Орхон
  • Дорноговь
  • Сэлэнгэ
  • Дархан-Уул
  • Дорнод аймгууд төсвөөс санхүүгийн дэмжлэг аваагүй байна.

Харин бусад аймгуудын хувьд төрөөс алдагдлаа нөхсөн аймгууд дунд хамгийн өндөр дэмжлэг авсан аймаг нь Хэнтий аймаг байсан юм. Нийт 15.1 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Доромжилчихиймаа

Холбоотой мэдээ

Back to top button