“BTS”-ийн V соло цомгоо гаргахаас өмнө 3 дуу цацав

Алдарт “BTS” хамтлагийн V есдүгээр сарын 8-ний өдөр “Layover” нэртэй ганцаарчилсан цомгоо гаргах билээ. Тэгвэл тэрбээр цомгоо гаргахаасаа өмнө өөрийн бүтээсэн гурван дууг албан ёсоор цацсан байна.
“BTS”-ийг хариуцдаг “BigHit Music” энтертайнмент мягмар гарагт (2023.08.29) мэдэгдэл хийснээр V “Winter Bear”, “Snow Flower”, “Scenery” нэртэй дуу гаргасан аж. Дуунууд цацагдсан даруйдаа “ITunes” платформын дэлхийн чартын эхний гурван байрыг эзэлжээ. Тухайлбал “Winter Bear” уран бүтээл нь Япон, Франц, Финланд гэх мэт 45 улсын чартыг тэргүүлсэн аж.
Харин “Snow Flower” Швед, Грек, Турк тэргүүтэй 37 улсад шилдэг дууны жагсаалтын нэгт орсон байна. Харин “Scenery” Сингапур, Вьетнам гэх мэт 27 улсад чартыг тэргүүлсэн аж. “BTS” хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээл гаргах болгонд дэлхий дахиныг байлдан дагуулдаг. Хамгийн сүүлд Жонгүг өнгөрсөн долоодугаар сард “Seven” нэртэй дуугаа цацсан нь “Spotify”-ийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг зургаан долоо хоногийн турш тэргүүлсэн билээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uuchilaarai end BTS hamtlag gej bgaa murtluu. Yagaad neg hun bhgui yum be Jimin gesen aldattai hamtlagiinhaa mundag yagaad bhgui uneheer gomdmoor yum ene buh gishuudiin bicheh estoi ????????????????????????????????????????????????????