Улс төрийн мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүний урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болно

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн билээ.

142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 4-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт товлосон байна.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдааныг УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханаар эхлүүлэх билээ. Түүнийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Улмаар хэд хэдэн зүйл ангиудаар шүүхээр болсон юм.

Тодруулбал,

  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн 22.10.2-т Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлд нь Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл буюу Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл ангийн 3-т зааснаар 5-12 жилээр хорих ялаар шийтгүүлнэ.

Мөн эл 11 хүний дотор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг багтаж буй.

Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 8-ны өдөр хэлэлцээд, нэг сараар сунгах шийдвэр гаргаж байсан юм.

Б.Ганхуягийг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мань хүн их айлд зоолттой л юм байна. Одоо хэлснээрээ намынхаа хулгайчуудыг нэрлээд байж дээ. Нэг ч хүн үлдэхгүй гэсэн АН хан бүгдээрээ чирэгдэнэ. Ингэж их цэвэрлэгээ явагдана Бузруудын арчигдах цаг нь болсон байхад үхсэн ацныхан сонгууль вэ?

Зочин
Зочин

Новшийн хулгайчууд ....нарсандаа очих болтугай

Зочин
Зочин

Та хоёр одоо з�##�уу хүмүүс шүү дээ. Зам урт байна. Та нарыг хулгай хийлгэхэд түлхсэн, бас хулгай хийсээр ирсэн бүх хүнийг нэрлэх, баримт гаргах болсон. Ингэж байж, МАН цэвэршинэ шүү дээ. Ухаантай бай. Хулгайгаар амьдрахгүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button