Гадаад мэдээДЭЛХИЙ

ӨМӨЗО: 53 хүн нас барсан уурхайн ослын шалтгааныг тогтоолоо

Өнгөрсөн хоёрдугаар сард ӨМӨЗО-ны Алшаа мужид Шиньжин компанийн задгай уурхай нурж 53 хүн нас баран, 200 сая юанийн хохирол учирсан. Тус ослыг мөрдөн шалгасны дараа 42 төрийн албан хаагчид хариуцлага тооцсон байна.

Ослын шалтгааны тухай Хятадын Төрийн зөвлөл мягмар гарагт (2023.08.29) мэдэгдэл хийхдээ “Томоохон эрсдэл, далд аюул урт хугацааны турш оршиж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хариуцлага алдсанаас үүдэлтэй осол болсон” гэжээ. Мөрдөн байцаалтын явцад ослын шууд шалтгаан нь нүүрсний уурхайн бүтээн байгуулалт, төслийн анхны зураг төслийг хэрэгжүүлээгүй явдал аж. Мөн нүүрсний олборлолт буруу явуулснаас болж уурхайд тогтворгүй байдал бүрэлдэж, улмаар нуралт үүссэн аж.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button