НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
ОБЕГ-ын тэсэлгээчин Ц.Дэлгэрцэцэг таеквондогийн ДАШТ-ээс 6 медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод Таеквондогийн 22 дахь удаагийн ДАШТ болж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг зургаан медаль хүртсэн байна.
Тодруулбал, тэрбээр нийт дөрвөн мөн, хоёр хүрэл медалийн эзэн болжээ.
Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан буюу -72 кг, хувийн түль таван дан, хувийн хатуу биет хугалах төрөлд тус бүр мөнгө, багийн төрлөөр хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн байна.
Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг нь таеквондогийн спортоор 1995 оноос хойш 28 дахь жилдээ хичээллэж байна.
Энэ хугацаанд
- Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт
- Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, долоон мөнгө, гурван хүрэл медаль
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.